Галзуу охины ѳдѳрийн тэмдэглэл

47 7 0
                                    

Бүүдгэр ѳрѳѳнд минь дэнлүүний бүдэг гэрэл сүүмийж хаврын жихүүн агаар онгорхой порчигоор нэвт салхилан жиндүүлж эхэлжээ. Үүнд түүртсэн ч үгүй би хѳл доор байсан нимгэн хѳнжилийг шүүрч аван зѳвхѳн хѳлѳѳ л халхлах тѳдий хучаад хуучин бор буйдан дээрээ тухалж аваад 'Галзуу охины ѳдѳрийн тэмдэглэл' хэмээх хачин жигтэй гарчиг бүхий хуучирч элэгдсэн ноорхой дэвтрийг дэлгэлээ. Харисон эмч саяхан үүнийг архиваасаа олсонжээ.

Бага байхад хүмүүс надаас ингэж асуудаг байлаа.

-Хэр их хайртай вэ? гэж. Харин би хариуд нь үргэлж л шинэ зүйлс хэлдэг байсан. Мэдлэгийн хүрээ минь тэлж байгаагийн хэрээр хариулт минь хувирч байсан юм.

Эхлээд.

-Ийм том хайртай. хэмээн агаар дээр чадахаараа л том бѳѳрѳнхий зурдаг байлаа. Арай том болох үедээ би бѳмбѳлѳгийн хүрээгээ илүү томсгосон харин сүүлдээ.

-Сарнаас ч том хайртай.

-Дэлхийгээс ч том хайртай.

-Нарнаас ч том хайртай.

-Нарны аймгаас ч том хайртай.

-Галактик аас ч том хайртай.

-Ертѳнцѳѳс ч том хайртай...

хэмээн тоо томшгүй аварга гэж бодсон зүйлсээ хэлдэг боллоо. Харин яаг одоо энэ цаг үедээ би ингэж хариулах байлаа.

-Хайрыг хэмжих нь тэнэглэл... гэж.

Учир нь миний хайрыг хэмжих зүйл энэ гариг дээр дэлхий дээр нарны аймагт бүр ертѳнц, огторгуйд ч үгүй. Хайрыг хэмжих нь боломжгүй яагаад гэвэл миний сэтгэлд зааг хязгаар мэтийн зүйл байдаггүй юм. Би гүн хайрлаад зүрхэндээ шингээдэг.

Хайрыг хэмжих хэмжүүр хаана ч үгүй...

Миний бас чиний тухай түүх.

Энэ түүхэнд эзэн гэж үгүй. Миний нэр ч үгүй юу ч үгүй сэтгэлийн тэмдэглэл.

Одоогоос сая жилийн ѳмнѳх би.

11.18

Ѳвѳлийн эгэл жирийн зэврүүн ѳдѳр байлаа. Дѳнгѳж нар уулсын цаанаас цухалзах үүр түүрээр би ѳнѳѳ л дуугаа сонссоор дасал болсон газрынхаа зүг сэтгэл сэргээм сэрүүн салхинд үүлсийн цаанаас завсар хан тусах нарны бүдэгхэн элчийг хэсэгхэн мэдэрнэ.

Тоо томшгүй олон мэдрэмж, хязгаар үгүй хүсэл тэмүүлэл дундаа би ѳнѳѳдрийн уур амьсгалтай живж байна. Сайхан биш гэж үү? Амьдрал...

OneShot |±|Where stories live. Discover now