Та нар Ватиканы талаар мэдэхүү. Ариун бүхний билгэдэл болсон хаант улс, тэс өөр ертөнц. Хэдэн тэрбум хүний сүсэг бишрэлийн билгэ тэмдэг Католик шашин. Хүмүүсийн сэтгэл зүрхэнд гэрэл гэгээ, газар дээр бурхны элч төлөөлөгчөөр заларсан Пап. Гэвч энэ хаант улс хэзээнээс ялзарч эхэлсэн юм бол. Яг хэзээнээс
Энгийн нэгэн хөдөө тосгоны сүмийн бяцхан асрамжийн газар. Энэ асрамжийн газарт азаар сайн санаат хүмүүс бяцхан тэнгэр элч нар буюу хүүхдүүдийг харж ханддаг. Цэнхэр тэнгэр, шаргал нарны туяан дор инээлдэн хөөцөлдөж тоглох бяцхан хүүхдүүд. Гэнэт дэндүү өхөөрдөм том хацартай бяцхан хүү бүдэрч унан бамбагар уруулаа унжуулан уйлж эхлэв. Хажууд нь байх сандарсан хөвгүүд "Жиминаа битгий уйлаач дээ. Гэлэнмаа чамайг уйлсныг мэдвэл биднийг загнана. Уйлахаа боливол чихэр өгнө шүү" Жимин нусаа гойжуулсаар "эхлээд чихэрээ өг тэгвэл уйлахгүй" гэв. "аа чи нээрээ том болоод улам л хашир болоод байх юм аа ёстой нэг. За май" гээд кармаанаасаа чихэр гарган өгөв. Жимин инээд хөөр болон чихэрийг аван "Баярлалаа Юнги ахаа". Юнги Жиминийг хөтлөн Сүм рүүгээ явав. Харин үлдсэн хүүхдүүд инээлдэн тоглоно.
"Та итгэлтэй байна уу. Юнги дөнгөж 16 хүрсэн. Түүнийг явуулах хэрэггүй байх. Насыг нь дараад ахиад нэг жил энд байлгъя тэгэх үү. Хэрэв явуулчих юм бол Жимин түүнийг маш их санана. Түүнд байгаа хүн нь ганцхан түүний төрсөн ах нь шүү дээ. Эцэг ламтан минь!" гэж гэлэнмаа учирлан хэлнэ. Эцэг ламтан толгойгоо барин "Явуулахгүй бол болохгүй чи мэдэж байгаа. Түүний оронд балчир хүүхдийг явуулах хэрэг үү. Юнги л ганцаараа 16 настай бусад нь дэндүү жаахан байна" гэж хэлтэл үүдэнд Юнги Жиминийг хөтлөөд зогсож байв.
Юнги "хэнийг ч миний оронд явуулах хэрэггүй. Би явна. Тэр сургуульд нь очиж амжилттай сураад. Буцаж сүмдээ ирэн эцэг ламтан болох болно. Жиминаа чи ахыгаа хүлээж чадна тийм үү" гээд мөрөн дээр нь гараа тавив. Жимин хошуугааа унжуулан "та хэр удах юм". "Сайн мэдэхгүй байна 4-6 жил болох байх" нулимсаа тэвчиж ядсан Жимин "Ахаа би тантай хамт явж болохгүй юмуу". “Чи минь 16 хүрхээрээ явж болно. Гэхдээ би чамайг номлогч болоосой гэж хүсэхгүй байна. Чи гэр бүлтэй болж өөр шигээ хөөрхөн хүү охинтой болж, ахыгаа баярлуулах хэрэгтэй" гээд инээмсгэлэв.
Энэ мөчийг харж зогссон Гэлэнмаа нулимс дуслуулах бол Эцэг ламтан санаа зовнингуй "Уучлаарай Юнги бидэнд чамайг Жиминаас салгахаас өөр арга алга. Дээд сүмээс яаралтай шинэ сурагч явуул гэсэн. Тэд маргааш ирнэ. Чи юмаа бэлдэх хэрэгтэй" гэв.
Юнги Жиминийг хөтлөн шатаар дээш гарч өрөөндөө орон гар нүүрийг нь угааж өгнө. Тэд юу ч ярихгүй байх бөгөөд хөтлөлцөн хоолны ширээний ард суулаа. Энэ удаагийн оройн хоол их амттай харагдах бөгөөд Юнгид арай ихийг аягалсан байх нь Юнгигийн нүдэнд нулимс хурахад хүргэв. Хүүхдүүд ширээний ард байраа эзлэн суух бөгөөд Жиминий хамгийн сайн найз болох Жонгүг "Юнги ахаа та маргааш явна тийм үү. Бид Жиминийг сайн харж ханданаа. Та битгий санаа зов" гэв. Хажуу талаас нь Тэхён толгой дохин "Тийм шүү". Гэтэл Жимин тэр хоёрыг няслан "би ямар хүүхэд үү. Өөрийгөө аваад явж чадна. Тэгээд ч та хоёр надтай жацуу биз дээ" гэхэд Юнги инээд алдана. Оройн хоол өндөрлөж Юнги Жиминийг тас тэврэн орондоо оров.
Юнгид өглөө дэндүү хурдан болох шиг санагдана. Азарган тахиа донгодож, нарны туяа уулын араас цухуйна. Бяцхан дүү нь Юнгигийн тэвэрт амгалан нойрсох нь нүүрэнд нь инээмсэглэл тодруулна. Төд удалгүй Гэлэнмаа өрөөнд орж ирэн. Юнгигийн багласан ачааг аваад гарав. Юнги Жиминийг сэрээчихгүй гэсэн дээ эвтэйхэн гараа сугалан, духан дээр үнсэхдээ "Дүү минь ах нь чамтайгаа дахин уулзана. Заавал. Учир нь би чамайг харж хамгаална" гэж амласан шүү дээ гээд шивнэх төдий хэлэв. Юнгиг авч явах машин аль хэдийн ирсэн байх бөгөөд Юнги байшин луугаа эргэж нэг нулимстай нүдээр харчхаад машинд суув.
Машин дөнгөж хөдөлж эхлэхэд Сүмээс "Ахаа" гээд чангаар орилох Жимин гарч ирэн машины араас гүйв. Гэлэнмаа Жиминийг зогсоох гэсэн ч амжсангүй. Жимин хамаг хурдаараа гүйх ч яахан гүйцэх билээ. Гэнэт Жимин бүдэрээд уначихав. Үүнийг машины толинд харсан Юнги "Машинаа зогсоогооч, би би дүүтэйгээ салах ёс хийхээ мартчихаж, гуйя" гэж дахин дахин хэлэв. Гэвч түүний хажууд машин барьж явах номлогч түүн лүү харах ч үгүй "Бид аль хэдийн очих ёстой цагаасаа хоцорчихоод байна. Томоотой суу" гээд зандрав. Юнги юу ч хэлэлгүй нулимсаа тэвчиж ядна.
YOU ARE READING
Тэнгэр элч нар
أدب الهواة+18 boyxboy төрөл. Энэ төрөлд дургүй болон бага насны хүүхэд битгий уншаарай! Тэнгэрийн элч тэд хамгийн цэвэр ариун, хүрж боломгүй цэцэгс. Тэд тэнгэрийн орондоо аз жаргалайгаар, инээн баясаж, нэг нэгэндээ туслан, зөвхөн хайр энэрлийг мэдэрч амьдард...