✡✡✡
#Кармен
Би өөрөө ийм хүн
✡✡✡
Би энэ утгагүй хорвоод 15 жил 11 сар 14 хоногийг нөхцөөсөн. Янз бүрийн сэтгэл хөдлөлд автаж, өдөр бүр шинэ зүйлтэй учирдаг байсан хамгийн гэгээхэн үе минь хэдийн өнгөрчихөө юу даа? Гэхдээ одоо ч гэсэн хүүхэд насандаа байгаа хэрнээ...бүгд нэг л утгагүй гэж санагддаг. Магад энэ амьдралд тэсч үлдэхийн тулд би сэтгэл хөдлөл гэгчээ золиослох учигтай байсан бололтой.
- Хамгийн сэтгэл хөдлөл дүүрэн байсан үе чинь хэзээ вэ? гэж өөрөөсөө лавлаад би 12 наст өөрийгөө нүдээ алгуурхан аниад инээмсэглэлтэйгээр төсөөлөх байсан.
Лизейрагийн гэр бүл Лондонд эгэл дотно өдөр хоногийг өнгөрүүлж, нэг нэгэндээ халамж үзүүлдэг байсан миний 12 насны үе. Шилжилтийн насны тэр цовоо охин өдөр бүр тааралдах шинэ тохиол бүрийг яаж хүлээж авдаг байснаа санахыг хүснэ. Миний охин дүү сургуульд ороод удаагүй, эцэг эх минь удахгүй тушаал дэвших гэж буйгаа хэлээд, би өөрийнхөө жинхэнэ мөрөөдлийг олчихоод хөөрцөглөж байсан тэр цаг хугацаан дах дурсамжаа эргэн төсөөлөхөд л жаргалаар бялхаж байв. Тэр бол энэ хотод ирэхээс дөнгөж өмнөхөн байсан цаг хугацаа юм байна гэдгийг би саналаа.
- Охид оо, бидний хэлж амжаагүй өөр нэг зүйл байна. Юу гэхээр...
тэд ингэж хэлээд нэг нэгэн рүүгээ харан уртаар амьсгаа авч байсан. Харин Конни бид хоёр тэдний хэлэхийг сонсохоор амьсгалахаа хүртэл даран бүлтэгнэсэн.-...бид нүүх болно. Даваа гарагт, Ази тивийн хөгжил дэвшилийн цэцэрлэг Өмнөд Солонгос Улс руу ниснэ. Компаниас биднийг тэндхийн салбарт ажиллавал цалинг минь хоёр дахин нэмэгдүүлэх нөхцөл байгаа тухай санал тавьсан юм. Ээж чинь тэнд мөрөөдлөө биелүүлж өөрийн нарийн боовны газраа нээх боломжтой болно. Сайхан байгаа биз?
YOU ARE READING
- 21 ХОНОГ -
FantasyБи анх удаа л тэгж гэмшиж үзсэн юм. Аньсага дүүргэх, халиах, хүйтэн хацрыг минь хайран урсах нулимс минь хүртэл намайг хараахыг мэдэрч байлаа. Тиймдээ ч энгэрт нь наалдаад цурхирчихсан юм. Хэрвээ тэр дэмий л сайхан сэтгэл гаргаж нурууг минь илээгүй...