_12_

2.9K 311 13
                                    

Өвлийн урь ороод эхэлсэн болоод ч тэр үү гадаа нэг л зэврүүн салхитай байх ажээ. Тэнгэр бүүдгэр байх нь удахгүй цас орохыг илтгэнэ.

Тэд харц тулгарсанаас хойш гучин минутын турш нэг ч үг дугааргүй бөгөөд зөвхөн бүүдгэр тэнгэрийг ширтэж байсан юм.

"Уух уу?" Тэхён гарт байх  нэг кофегаа түүн рүү сунгасан боловч аль хэдийн хөрж орхижээ.

Тэхён хоолойгоо зассаар түүн рүү нэг хараад "Чи их нимгэн гараад ирчихэж миний хүрмийг ав?"гэсээр түүнд өглөө.

Тэр үнэхээр ийм хүн биш...?

"Х-хэрэггүй дээ... баярлалаа?" Жонгүгт үнэхээр эвгүй санагдаж байв.

Дахин чимээгүй байдал

"Юм ярихгүй хэрэг үү?" Тэхён хөрсөн кофеноосоо нэг балган ийн асуухад Жонгүг зөвхөн толгой сэгсэрнэ.

"Миний бодсоноос хачирхалтай юм гээч? Сонирхолтой л юм." Тэхён хэнэх ч үгүй хэлэхэд Жонгүгт яг одоо энэ газраас зугтмаар санагдаж байв.

"Би ганцаараа яриад баймааргүй байгаа учраас... Чи миний бодсоноос тэс ондоо юм? Би бодохдоо чамайг биеэ тоосон,их зантай ,хүүхэмсэг, баян айлын эрх хүү гэж бодсон...миний буруу байсан бололтой. Надад таалагдаж байна. "

Түүний хацар улайсан болоод ч тэр үү Тэхёнд мэдэгдүүлэхгүй гэж доош харан зогсох ажээ.

"Бас яг л миний төсөөлж байсан шиг өхөөрдөм туулай байж."

"Үнэхээр ийм зүйл ярих гэж ирсэн бол би ажилтай...Та болгоомжтой яваарай. Баярлалаа?" Жонгүг түүнд бөхийсөөр цааш явахад хэн нэгний том гар түүний бэлхүүсээр орон өөртөө хүчтэй наалаа.

"Би чамд хэлсэн байхаа "Чи надад таалагдаж байна" гэж? Чамайг тийм амархан явуулна гэж бодсон юм уу?" Тэхён түүний бэлхүүсээр хоёр гараа ороон улам өөртөө нааж байлаа.

"Б-би..."

"Энд хоёулангаас нь өөр хүн алга байна."

"Тэгээ-..." Жонгүг эргэн тойрноо харсаар түүнд үг хэлэх гэсэн боловч түүний нойтон уруул дээр хэн нэгний зөөлөн уруул мэдрэгдэх нь тэр.

Тэдний зөөлөн үнсэлтийн дундуур анхны цас бударч эхлэв. Үзэсгэлэнтэй дүр зураглал.
_____

Mybunny chat open's

Mybunny - Надад нуулгүй хэлээч? Таны анхных байсан тийм үү?

/Уншсан./

Mybunny - Хариулах хэрэггүй дээ. Та үнэхээр тэр ажилдаа муу юм байна лээ.

/Уншсан./

Mybunny - Ойлголоо. Та ичиж байгаа байх нь. Сайхан амраарай. Намайг хүргэж өгсөнд баярлалаа...Бас өнөөдөр бол  бидний анхны өдөр >\\<

/Уншсан./

𝐅𝐎𝐋𝐋𝐎𝐖𝐈𝐍𝐆Where stories live. Discover now