"Б-би..." Жонгүгт энэ бүхэн дэндүү гэнтийн байсан болоод ч тэр үү гацаж орхив.
Тэхён байрнаасаа нэг ч хөдлөлгүй түүний хариуг хүлээх ба хөмсгөө бага зэрэг зангидсан байх аж.
"З-өвшөөрч байна...?" Хорь орчим минутын дараа Жонгүг сандран байж хэлэхэд бүгд шуугилдаж эхлэлээ.
Тэхён босон өвдөгөө гөвсөөр түүнийг тэврэн авч үнэрийг нь уушиглахдаа чимээгүйхэн санаа алдаж тэврэлтээ улам чангаруулана.
"Би баяртай байна...?" Бүгд шуугилдах хэдий ч Тэхён түүний чихэнд ийн шивнэхэд Жонгүг зөөлхөн инээж байлаа.
"Ахаа..? Би танд хайртай?" Жонгүг түүний нүдрүү ширтсээр өхөөрдөм хоолойгоор хэлэхэд Тэхён өөрийн мэдэлгүй улайж орхив.
"Чи минь... үнэхээр өхөөрдөм юм аа?..." Тэхён түүний үсийг сэгсийлгэн дахин чанга тэврэхэд бүгд түүнийг ажиж байсан юм.
"Яг одоо бүгд нүдээ аниарай?" Тэхёныг зөөлөн дуугаар тэгж хэлэхэд бүгд өөр тийшээ харцаа шилжүүлэв.
Тэдний зөөлөн уруул нийлэн халуухан үнсэлтийг бие биедээ мэдрүүлэхэд охидууд орилолдож байсан юм.
___
Алдартай загвар өмсөгч Ким Тэхёны найз залуу хэн байсан бэ?
Солонгосын нэрт загвар өмсөгч Ким Тэхёны найз залуу хэн байв?
Түүний романтик гэрлэх санал юу байв?
Дэлхий нийтийг тэд цочироож байна.
Тэдний танилцсан түүхийг мэдмээр байна уу?
Ким Тэхён бол амьдрал дээр тайзан дээрх шиг хүйтэн нэгэн огт биш болохыг түүний нөхөр Жон Жонгүг бидэнд хэллээ.
Тэдний хуримын талаар?
Ким Тэхён түүнээс болж өөрчлөгдөв үү?
Түүний фэнүүд яаж хүлээж авсан бол?
Тэд үнэхээр төгс хос гэдгийг найзууд нь хэлж байна.
_____
"Бэлэн үү? Хонгор минь...." Тэхён түүний гараас атгах бөгөөд их л сандарсан харагдана.
"М-мэдээж?" Жонгүг үнэхээр догдолсон бололтой хуримын танхимд суух хүмүүсийг харан урагш хойш алхана.
"Битгий сандар. Би чиний хажууд байна?" Тэхён инээсээр түүний уруул дээр зөөлөн үнсэн урагш гарлаа.
Бүгд алга таших бөгөөд зарим нэг нь нулимс унагаагаад ч амжив.
"Эрхэм хүндэт Ким Тэхён та Жон Жонгүгийг өөрийн нөхөр болгохыг зөвшөөрч байна уу?"
"Тиймээ."
"Ноён Жон Жонгүг та Ким Тэхёнийг насан туршдаа хайрлахаа амлаж байна уу?"
"Амлаж байна?"
AN: удаан хугацааны турш хажууд минь байж үргэлж урам зориг өгдөг байсан уншигчид даа баярлалаа. Та нар богинохон байна гэж гомдлож магадгүй ч Following дуусчихлаа
@ᴠᴋᴏᴏᴋ_ᴍɢʟ