_24_

2.7K 296 11
                                    

"Надад юу тайлбарлахыг хүсээв? Түүнтэй хэрхэн загас наадуулсан тухайгаа юу?!" Тэхёны хоолой өмнөхөөсөө ч илүү ширүүсч хаалгыг хүчтэй татан хаахын завдалгүй Жонгүг түүнийг тэврэн авлаа.

"Г-ГУЙЯ... намайг
с-сонсооч...би тайлбарлаж чадах учраас а-ахаа...?" Тэр нулимсаа дийлж ядан түүнийг хамаг хүчээрээ тэврэхэд Тэхён явах гэж хичээсэнгүй.

Харин түүнийг хайр дүүрэн ширтдэг байсан харц нь хэнийг ч хөлдөөхөөр тийм л хүйтэн болж өөрчлөгдсөн байв.

"Тэр охинд ч гэсэн хэцүү байгаа...тиймээс түүн дээр оч? Би чиний хувьд зүгээр л түр зуурын зугаа байсан
б-болохоор... надад битгий санаа зов би зүгээр...?" Тэхён энэ үгийг түүнд хэлэхдээ хариугүй гарах гэж байгаа нулимсаа цааш залгин хүчээр инээмсэглэж байсан юм.

"Б-битгий.... битгий ингэлдээ"

"Н-надад чам шиг хуурамч
х-хүмүүс хэрэггүй...?" Тэхён түүнийг өөрөөсөө түлхэхэд Жонгүг нулимсаа арчисаар хөмсөгөө зангидан "Б-би юу хийх ёстой гэж! Намайг уучилна л гэвэл би амиа хорлосон ч чадна. "

Тэхён түүний өөдөөс ямар ч хувиралгүй нүдээр ширтээд "Одоо болсон биздээ? Энэ жүжигээ хэзээ дуусах гээд байгаа юм!!! Б-БИ ЧАМАЙГ ЗАЙЛ ГЭЖ Х-ХЭЛСЭН!" түүний нүд улаанаар эргэлдсэн байх бөгөөд үнэхээр аймшигтай харагдана.

"Т-таныг ямар их өвдөж байгааг би мэдэж байна... Одоо хэдийгээр та намайг уучилхыг хүсэж байгаа ч түүнээс илүүтэйгээр айж байгаа гэдгийг чинь мэдэж байна? Дахиж таныг уйлуулахгүй... гомдоохгүй... өвдгөхгүй... Хайртай болохоор явуулж чадахгүй учраас...надад нэг удаа боломж олгоод хажууд минь үлдээч? Х-хэрвээ таныг зөвшөөрөх юм бол...би хэзээ ч дахиж алдаа гаргахгүй гэдгээ амлаж байна? Энэ бүгд миний буруу гэдгийг мэдэж байгаа учраас...гуйя а-ахаа санаад байна? Таны инээдийг...таны хайр халамжийг үнэхээр их санаад байна...?"

"Х-ХАЙРТАЙ?" Тэхён нулимстай нүдээрээ түүнрүү харж инээсээр Жонгүгийг тэврэн авлаа.

"Одоо д-дахиж орхихгүй гомдоохгүй... амлаж байна?" Жонгүг ч мөн адил түүнийг чанга тэврэн уйлах аж.

"Миний туулайхан...?" Тэхён амандаа бувтнасаар түүний хүзүүнд уруулаа наан үнэрийг нь уушиглана.

"А-ахаа.. т-та шимээд байна шдээ!"

𝐅𝐎𝐋𝐋𝐎𝐖𝐈𝐍𝐆Where stories live. Discover now