Four

26 3 0
                                    

Өнөөдөр Намжүүн эмнэлэгээс гарах өдөр. Олон сар ухаангүй хэвтсэн түүнд минь гадаах орчинг харах их л сайхан байгаа бололтой багахан инээмсэглэнэ. Энэ нь надад ямар их жаргалыг бэлэглэж байна гээч?

Намжүүн:
Энэ "Бидний гэр"-үү?

Би:
Тийм ээ. Орохгүй юм уу?

Намжүүн:
Мм за

Цаанаа л нэг тухтай мэдрэмж төрүүлэх гэр минь. Ирэлгүй удаж. Бид хамтдаа энд хайрыг бүтээлцсэн.

Тэр эндхийг үзэж байгаа бололтой ийш тийш холхин явна. Уг нь бол их яриа, найрсаг хүн юмсан. Надаас зайгаа бариад байх юм. Өөрийгөө түүнд таниулах хэрэгтэй юм болов уу?

Би:
Зүүн гар талд чинь байгаа өрөө биднийх. Цаана нь хувцасны өрөө байдаг юм. Харин хажууд нь угаалгын өрөө байгаа. Доод давхарт зочны өрөө, гал тогоо, бас нэг сул өрөө энд, бас доор байдаг.

Намжүүн:
Бид хамт унтдаг юм уу?

Би:
Тийм ээ. Хоёулаа сүй тавих гэж байсан.

Намжүүн:
Харамсалтай юм. Чамайг гомдоохыг хүсээгүй юм шүү. Гэхдээ би тэр сул өрөөнд хэсэгтээ байсан нь дээр байх. Уучлаарай.

Тэр ийм л боловсон хүн. Хүнийг гомдоочих вий гэж эмээдэг, өөрийгөө шархлуулдаг хүн. Би мэднэ.

Би:
Чиний бие сайн тэнхрээгүй байгаа болохоор тэнд байх амаргүй. Тиймээс чи унтлагын өрөөнд унт даа. Хувцасны өрөө нэг болохоор би өрөөгөөр чинь ихэнхдээ өнгөрөх байх. Бас чамайг халамжлах хэрэгтэй.

Ингэж ярих хэцүү юм. Танихгүй хүмүүс шиг..

Намжүүн:
Ойлголоо. Миний хажууд байгаад баярлалаа.

Хайртай болохоор л чамтай хамт байгаа юм.

Би:
Зүгээр дээ. Чиний хувцаснуудыг цэгцэлчихээд хоол хийгээд өгье. Чи зурагт үзэж байх юм уу?

Намжүүн:
Тэгье дээ

Гэсээр доош буулаа. Түүний хувцаснуудыг цэгцэлж тавьчихаад араас нь буухад тэр зурагт ширтэн сууж байв. Энэ дүр зураглалыг харалгүй удаж.

Хоолнуудаа ширээн дээр өрж тавьчихаад түүнээс идэхийг хүслээ.

Намжүүн:
Чи идэхгүй юм уу?

Би:
Миний ходоод хааяа өвдөөд байдаг юм. Тиймээс чи иддээ. Би шүршүүрт орчихоод гарж ирээд аягаа угаачихъя.

Намжүүн:
Тэр зэргийг хийчихдээрээ байна. Би угаачихъя

Би:
Ойлголоо.

Хэтэрхий хөндий юм. Би ч гэсэн хэзээ ийм ноомой, дуу муутай байлаа? Үргэлж л инээж хөхөрч явдаг байсан юмсан.

Шүршүүрээс гараад биеэрээ алчуур ороочихоод түүний өрөө лүү орлоо. Хувцасны өрөө залгаа болохоор л тэр.

Намайг ороход Намжүүн өрөөгөө цэгцэлж байв. Намайг хараад сандарсан бололтой юм хэлэх гэж байснаа болиод харцаа буруулна. Эгдүүтэй Жүүн.

Би:
Хувцасны өрөө лүү орох гээд.

Намжүүн:
Ммм-за, аан нөгөө-юу, тэг-дээ.

Гэсээр ээрч муурна. Надад чамаас нуух зүйл үлдээгүй шүү дээ Жүүн.

Би хувцсаа сольсоор хөхөвчөө зүүх гэж байтал хаалга нээгдэн Намжүүн зүв зүгээр ороод ирэх нь тэр. Би нэг их сандраагүй ч тэр намайг одоо хүртэл энд байгааг гайхаж байснаа миний байгаа байдлыг харан алмайрч орхив. Нүд нь миний хөхөн дээр төвлөрсөн байх бөгөөд хацар нь ягаарна.

Би:
Хөөе! Намжүүн!

гэж дуудсаар хөхөвчөө зүүн цамцаа өмслөө.

Намжүүн:
Юу, намайг уу-уучлаарай

гээд гараад явчихав. Урьдны Намжүүн байсан бол ийм боломжыг алдахгүй байх байсан биз. Биднийг анх танилцаж байхад Жүүн ийм л байсан. Боловсон, найрсаг, ёс журамтай, романтик. Түүнийг намайг санаасай гэж ямар их хүснэ вэ?

^^^

Надад өөрт минь энэ бичвэр их таалагдаж байгаа. Бичингээ уншаад л яваад байна

Special Happy Kim NamjoonWhere stories live. Discover now