Three

33 6 0
                                    

Ухаангүй байх өдрүүдэд нь өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй тэр л зовлон шаналалыг би мэдэрч байлаа.

Нэгэн өдөр тэр минь сэрсэн боловч зүрх зүсэм гурван үгийг хэлсэн юм.
"Чи хэн бэ?"

Эмч:
Ослоос болж түр зуур ой санамжаа алдсан. Хэзээнээс аль хүртлэх амьдралаа мартсаныг нь мэдэхгүй ч, бидний зүгээс хийж чадах бүхнээ хийсэн болохоор одоо хүлээх л хэрэгтэй.

Би:
Ойлголоо баярлалаа.

Иймэрхүү зүйл ганцхан кино, ном зохиол дээр л гардаг гэж бодсон. Яагаад заавал тэр минь гэж? Би оронд нь байж болоогүй гэж үү? Тийм байсан бол ямар сайхан вэ?

Нулимсаа цааш залиглачихаад түүний өрөө рүү орлоо. Өмнө энэ царайг хараад инээдэг байсан. Одоо ч хэвээр байна.

Би:
Зүгээр дээ. Чи санах л болно

Намжүүн:
Итгэж байна.

Би:
Эмч маргаашнаас эмнэлэгээс гарч болно гэсэн.

Намжүүн:
Би хаана амьдардаг юм? Хуучин байсан байрандаа юу?

Би:
Бид Ганнам дүүрэгт амьдардаг. Чи хуучин байраа зараад, хамтдаа илүү том байр худалдаж авсан.

Намжүүн:
Бид хамт амьдардаг юм уу?

Би:
Тийм ээ.

Намжүүн:
Магадгүй чи надад ярьж өгч болно

Би:
Юуг?

Намжүүн:
Бидний юу хийдэг байсан талаар, миний өдрийн төлөвлөгөөнүүдийн талаар

Би:
Бид олон зүйлсийг хамт хийдэг байсан. Гадуур алхах, тэврэлдээд хэвтэх, ярилцах гээд л. Хэн хэн нь нэг нэгэндээ үнэхээр их хайртай байсан.

Тэр тухай бодох төдийд нулимс урсах нь. Хуучин Жүүнийг авчирмаар байна...

Намжүүн:
Битгий уйл. Надаас болж хэн нэгэн уйлаасай гэж хүсэхгүй байна. Намайг эмнэлэгээс гарахаар "Бидний гэр"-лүү явцгаая. Өмнө нь хийдэг байсан зүйлсээ давтан хийгээд байвал чамайг болон өнгөрсөнөө санах байх.

Би ч бас тэгээсэй гэж хүсч байна. Би чамайг хэзээ ч орхихгүй. Миний ертөнц бүхэлдээ аль хэдийн чамаар дүүрчихсэн.

Би:
Ойлголоо

^^^

Одооноос урт бичиж байх болно оо. Өдөр өдөрт нь оруулах болохоор энэхүү зохиол маань таалагдаж байвал воте дараад өгөөрэй.

Special Happy Kim NamjoonWhere stories live. Discover now