Six

13 2 0
                                    

Сонхи:

Ийм зүйл болсонд би үнэхээр харамсалтай байна. Эртхэн мэдээгүйдээ харамсаж байна. Одоо тэр надтай хамт байсан дурсамжаа л санаж байгаа гэсэн үг үү? Бас тэр чамайг мартсан уу?

Би:

Үгүй ээ. Хэдий одоохондоо тэр ингэж байгаа ч, буцаад намайг хайрлах болно!

Сонхи:

Шинэ дурсамж бүтээж өгөх хэрэгтэй гэж бодож байна. Хүн чинь өөрт хэрэггүй гэсэн зүйлээ л мартдаг биздээ?

Тэр энэ үгээрээ юу хэлэх гээд байгааг би сайн мэдэж байна. Намжүүн чамайг санахгүй, тиймээс зүгээр л орхи... гэсэнтэй утга дүйцнэ. Энэ үед зүрхээр минь хатгасан юм.

Тэхён:

Сонхи, ингэж хэлж болохгүй. Тэд жаргалтай хосууд байсан.

Намжүүн:

Гэхдээ.... Миний санаж байгаа зүйл гэвэл.... Сонхитой өнгөрүүлсэн дурсамж...

Гуйя, Жүүн. Үүнийхээ оронд зүгээр л намайг алчих. Тэр надад энэ тухай хэлээгүй шүү дээ.

Сонхи:

Жүүн, тэгвэл би чамд тусалъя. Өнгөрсөн зүйлсийг чинь буцааж өгч чаддаггүй юм аа гэхэд эдгээж өгье

Хэмээн гараас нь атгана. Би яг одоо энэ хүүхэнг алмаар санагдаж байна. Тэр яг яах гээд байна?

Тэхён:

Гэхдээ энэ боломжгүй шүү дээ.

Сонхи:

Яагаад үгүй гэж? Бид Намжүүний гэрт түрдээ хамт байж болно. Надтай хамт байвал түүнд л тустай. Бид Солонгост очих газаргүй биздээ? Зочид буудал тухгүй. Эраг дуртайяа зөвшөөрнө гэж итгэж байна. Тэр зуур чи эндэх салбарынхаа асуудлыг шийд, Тэхён.

Тэхён:

Гэхдээ л....

Би Тэхёны үгийг таслан:

Тийм ээ, болно. Намжүүний төлөө...

Гэсээр шүд зуун хэлэв. Бололгүй яахав. Тэр хүүхний санасанаар болох үгүйг харж л байя. Бас би Жүүнийг эдгээнэ.

^^^

Их богинохон байгаа биз?. Өнөөдөртөө багатаагаад дахиад нэг хэсэг оруулах болно оо. Бас шинэ өгүүллэг оруулах бодолтой байгаа учраас түүнийг ч бас уншиж өгөөрэй~☘️

Special Happy Kim NamjoonWhere stories live. Discover now