Сэрүүлэг дуугарсан ч хагас сайн өдөр учир унтраан буцан унтлаа. Гэсэн ээжийн чанга хоолой тэртээ гал тогооноос сонсогдон нааш чиглэж байгаа нь мэдэгдэнэ. "Аашш энэ л биш шүү!" өөрөө өөртөө үглэн дэрээ толгойн дээгүүрээ давуулан байдгаараа ярвайна.
Ганц амралтын өдөр зовж байгаа ахлах сургуулийн хүүгээ ээж одоо өрөвдөхгүй юм уу? Бурхан минь тэр аль хэдийн орж ирээд өгзөг дээр минь алгадан бос хэмээн орилж байлаа. Заза зүгээр ээ! Ким Тэхён жоохон гүрийчихвэл ээж гараад явчихна.
"Яаа! Ким Тэхён одоо бос өнөөдөр төгөлдөр хуурын дугуйлантай гэдгээ санаж байгаа биз дээ?" гэх нь тэр би ямар төгөлдөр хуурч болох биш ганц амралтын өдөр дандаа ингэх юм аа.
Ээж "Айлын хүүхдүүд бүгд чаддаг юмтай гэтэл чи нэг өөрийгөө хар даа! Заза цаг нь боллоо хурдхан босооч ээ!!!" гээд нуруун дундуур минь улаан зураас таттал алгадав. Хамаг юмаа газар шидэн "Заза одоо босож л байхад даа!" гэсээр өрөөнөөсөө гаран угаалгын өрөөг зүглэв.
Хүйтэн суулт уур дээр суун бие засаж байх даа бодов. Ер нь энэ хүн миний төрсөн эх мөн үү? Би ер нь яаг юуны төлөөл амьдраад байна даа? Төгөлдөр хуур миний хувь тавилан юм гэж үү? Эсвэл гахайн шарсан мах уу?
Ёооё босох минь удаан суусан чинь бүр бөгс өвдчихлөө байна. Нүүр гар, шүдээ сайтар гэгч нь угаав. Би ч их цэвэрч хүн л дээ. Үс сайхан бол юу гэдэг билээ? Мэдээж үс сайхан биш ээ! Зүс өөртэйгөө ярилцсан бяцхан ярилцлага-ы дараа гарч өглөөний цайгаа уув.
"Ээж би ер нь яагаад төгөлдөр хуур тоглох ёстой юм бэ? Манайх тийм тулцан баян айл ч биш, бас би сонгодог урлаг тийм ч их сонирхдоггүй шүү дээ! Яаг яагаад гэд-" үгээ ч дуусгаагүй байтал дагзан дундуур минь ээжийн хөөстэй, нойтон гар орж ирэн тархийг минь савлуулах нь тэр.
"Чи ер нь хэзээ ухаан суух юм бэ? Тэрийгээ л надаа хэлчих үгүй ээ энэ чинь чиний л төлөө нэг ч болтугай юм сурчхаасай гэсэн дээл явуулж байгаа болохоос биш хурдхан хоолоо идчихээд явж хувцсаа өмс! Би чамайг хүргэж өгнө" гээд буцан аяга тавгаа угаалаа.
Норсон үсээ нэг шударчхаад тавагтай хоолоо цааш түлхэн ярвайсаар өрөөндөө оров. Үгүй ээ энэ чинь төрүүлсэн хүүгээ үг хэлэх тоолонд л зодоод байдаг ийм ээж байна уу? Утсаа аван цаг хархад дөнгөж л өглөөний 9 цаг 10 минут болж байв.
Ахх энэ амьдрал гэж үү? Үгүй дээ хонгор минь ер нь гэрээсээ оргож эмээгийндээ очиж амьдардаг ч юм бил үү? Ингэхэд тэр тэнэг төгөлдөр хуурын хичээл нь хэдэн цагаас юм бол за байз юу өмсөх вэ? Төгөлдөр хуур юм чинь жаахан classic за ямар мэргэжлийн төгөлдөр хуурч биш дээ.
![](https://img.wattpad.com/cover/184217282-288-k978633.jpg)
YOU ARE READING
A Painist who left me
RomanceХайртай нэгэн дээ баяр баясал бэлэглэхийн тулд та өөрийгөө золиослоод дараа нь хайртай хүнээ алдаж чадах уу?