Save me

28 6 2
                                    

Энэ бодлын мухар дахь ертөнцөд миний амьсгал яг л боогдсон мэт санагдаж байна

Хүйтэн салхиар сэвэлзэх тэр шаналалууд дотроос минь намайг бага багаар алж байна

Уруулаа чангаар хазлан тэвчиж инээмсэглэл тодруулан зогсох боловч ялзарсан бодлуудаар айдас түгшүүрийг бий болгочихсон бололтой

Бүтэшгүй санаагаар аль хэдийн дүүрчихсэн миний энэ тархи болохгүй зүйлсийг л надад сануулаад байна

Гарнаас минь чангаар атгах тэр гар суларч орхимогц амь амьдрал мэт тэр их итгэл найдвар намайг галруу түлхчихсэн

Гэсэн ч би орхиж чадахгүй нь энэ галзуу бодлуудыг

Намайг аварч өгөөч хар бараанаар хучигдсан миний тэнэг бодлуудаар дүүрэн тэр ертөнцөөс....




[[Амиа хорлохыг оролдсон нэг найзын минь итгэдэг нэгэндээ бичиж үлдээсэн үгс

Гэвч итгэдэг тэр нэгэн нь түүний тэмдэглэлийн дэвтэр байсан нь харамсалтай санагдсан

Үүнийг надад уншуулах тэр мөчид нь би түүний тэмдэглэлийн дэвтэр болж өгөхийг хүссэн

Хэнд ч үнэнийг дэлгэхгүй, түүнд хуурамч итгэл найдвар үлдээх худал үгсийг урсгахгүй

Хэцүү бүхнийг нь чимээгүйхэн зөвхөн өөртөө л шивж үлдэх тэр нэгэн цоожтой тэмдэглэлийн дэвтэр...]]

DespairWhere stories live. Discover now