Би их сургуулийг үзэн ядаж байна...
Хүсээгүй зүйлсийнхээ төлөө амьдралынхаа бүхэл бүтэн 4жилийг зарцуулна гэдэг ямар их сэтгэлийн там байдгийг би өөрийн биеэр мэдэрч сууна...
Би бол хулчгар нэгэн.
Дэндүү хулчгар нэгэн болохоор амьдралд минь хэрэг болох бус надад илүү ачаа болох үгнүүд хэлэх тэр хүмүүсээс айсан...
Тиймээс л анхнаасаа өөрийнхөө хүсээгүй зүйлийн араас сэтгэл шулуудан алхахаар шийдсэн нь миний алдаа байсан. Яг л дугуй хэлбэртэй нүхэнд гурвалжин дүрс тааруулах гэж оролдож байгаа нэгэн шиг...
Би одоо ч үзэн ядсаар байна миний мөрөөдөл биш мөрөөдөл минь болсон энэ сургуулийг...
Хааяа би боддог юм
Ядаж л би өөрийнхөө замаар яваад алдсан бол сэтгэлийн шаналал минь одоо хамаагүй бага байх байсан байхдаа
Өөрийнхөө алдааны төлөө бусдыг буруутгаж, бусдыг тэгэж ихээр үзэн ядахгүй байх байсан даа гэж
Ядахдаа л би тэгэхгүй байх байсан...
Тэгсэн ч би одоо сурсаар байна... Яагаад гэж үү? яагаад гэвэл миний ард бас нэгэн бяцхан амьдрал байгаа болохоор тэр.
Дараа бүр хэзээ хойно нь тэр бяцхан амьдрал, тэр бяцхан амьдралын эзэн миний дүү миний араас ирэх л болно.
Миний дамжин өнгөрсөн тэр салаа зам дээр ирэн яг л над шиг эргэлзээ дундаа төөрөн зогсох болно.
Тэр үед би түүнд хэзээ ч ачаа болох хий дэмий үгсийг урсгахгүй.
Зүгээр л түүнрүү инээмсэглэн чи чадна гэж бахархалтайгаар хэлнэ.
Яг л миний хэн нэгнээс гуйлгачлан харуулдан хүлээдэг байсан энэ үгийг хэлнэ.
Өөрийнхөө замаар яваад алдсан ч би түүнээр бахархах болно
Энэ дэлхийн хамгийн мундаг нэгэн хэмээн зоригжуулж, ядаж л над шиг хулчгар нэгэн биш байснаар нь би түүнийг илүү ихээр хайрлах болно, бахархах болно. Би хэзээ ч түүнийг өөр шигээ буруу эргэлтээр эргүүлэхгүйн тулд энэ бүхнийг хийх болно.
[[Одоо би өмнө нь дурьдсан тэр найзынхаа тэмдэглэлийн дэвтэр болсон...]]
ГЭХДЭЭ ЧИ ҮНЭХЭЭР МӨРӨӨДӨЖ Л БАЙГАА БОЛ ЧАМАЙГ ХОЙШ НЬ ЧАНГААХ ГЭСЭН ТЭР ҮГСИЙГ СОНСОХ ХЭРЭГГҮЙ. ЭНЭ БОЛ ЧИНИЙ АМЬДРАЛ ЧИНИЙ Л ХҮСЭЖ БАЙГАА ЗҮЙЛ!!!
ЭЦЭГ ЭХИЙНХЭЭ ТИЙМ ХҮН БОЛ, ИЙМ ХҮН БОЛ ГЭСЭН ҮГСИЙГ Ч ТООХ ХЭРЭГГҮЙ. ЭЦСИЙН ЭЦЭСТ ТЭД ЧИНИЙ ӨМНӨӨС АМЬДРАХГҮЙ. МАГАДГҮЙ ЧИ МӨРӨӨДӨЛГҮЙ БОЛ ТЭДНЭЭС АМЬДРАЛЫН ТАЛААР ЛЕКЦ СОНСОЖ БОЛНО ЛДОО. ЯГ Л ТЭР ШИГ МИНЬ... ГЭХДЭЭ ЧИ АЛДАХ БОЛНО. ЭРТНЭЭС ТӨЛӨВЛӨӨГҮЙГЭЭСЭЭ БОЛЖ АЛЬ ЭСВЭЛ ЭРТХЭН ХҮССЭН ЗҮЙЛЭЭ ТАНЬЖ МЭДЭЭГҮЙГЭЭСЭЭ БОЛЖ АМЬДРАЛЫНХАА БУРУУ ЭРГЭЛТЭЭР ЯВАХ БАЙХ. МАГАДГҮЙ ЭЦЭС СҮҮЛД НЬ МӨРӨӨДЛӨӨ ТАНЬЖ МЭДЧИХЭЭД ӨӨРТӨӨ ХАРАМСАХ ВИЙ, ТЭР ҮЕД ХОЖИМДСОН БАЙХ БОЛНО ШҮҮ.
ТИЙМЭЭ МӨРӨӨДӨЛТЭЙ АМЬДАР, ЯМАР НЭГЭН ЗҮЙЛИЙГ ХҮСЧ МӨРӨӨД
YOU ARE READING
Despair
Short Story...~Зүгээр л энэ хаяг дээрээ зохиол бичиж эхлэхдээ өгүүллэг, fanfic-ээр эхлүүлэхийг хүссэнгүй. Бусдын амьдралдаа хийсэн алдаа, харамсал, уйтгар гуниг, цөхрөлийн үгийг бусдад хүргэхийг хүслээ. Магадгүй та амьдралдаа ямар нэгэн алдаа хийх гэж байгаа б...