"Энд гарын үсгээ зурна уу"
би ажилтны сунгасан цаасыг үзэгтэй нь цуг аван ямар ч царайны хувирал гаргалгүй түүн рүү харлаа. Намайг зурж эхлэхийн өмнө өмгөөлөгч "та хоёр үнэхээр итгэлтэй байна уу? Дахиад бодож үзэх үү?" гэж асуув. Би Юнги рүү нэг харан өмгөөлөгч рүү нэг харан ам нээхээс өмнө "Үгүй ээ, итгэлтэй байна" гэж Юнги шийдэмгийгээр хариуллаа. Би түүнрүү дахин нэг удаа харав. Надад даан ч хэлэх үг байсангүй. Нулимс минь юу юугүй гарах гэж байсан ч би тэвчихийг хичээн хурдхан шиг гарын үсгээ зураад Юнги рүү өнөөх цаасыг үзэгтэй хамт сунгахад тэр цаасыг нь авсан ч үзгийг нь авалгүй энгэрээсээ өөрийнхөө үзгээ гаргаж ирээд яг л энэ мөчийг хүлээж байсан мэт хурдхан зураад ажилтанд цаасыг өглөө. Ажилтан удалгүй бидний үнэмлэхийг өгөөд
"Дууслаа. Одооноос та хоёр эхнэр нөхөр биш. Албан ёсоор гэрлэлтийг чинь цуцалж байна."3 жилийн өмнө л хуримын бөгж гартаа анх зүүж байсан минь санаанд оров. Их сургуулийн 1-р дамжааны оюутан..залуухан хөөрхөн охин
Ухаан орсон даруйдаа ажилтанд юу ч хэлэлгүй бөхийгөөд шууд л өрөөнөөс гаран нийтийн Угаалгын өрөөрүү хурдхан хурдхан алхасаар онгорхой байсан нэг хаалга руу орон хаалгыг нь түгжээд суудлыг доошлуулан суугаад шууд л амаа даран уйлж эхлэв. Яг одоо амьдрал минь дууссан мэт л санагдаж байна. Бүх зүйл нуран унаж байгаа юм шиг л. Анх гэрлэж байхдаа хэзээ ч ийм зүйл болохгүй гэж боддог байлаа. Гэхдээ одоо ийм байдалтай сууж байгаа өөрийгөө мөн намайг ийм болгосон түүнийг хичнээн хараагаад ч барахгүй нь.
Угаалгын өрөөнд тийм ч удсангүй. Удаан уйлж чаддагүй болохоор өрөөнөөс гаран нүүрээ хүйтэн усаар угаагаад толинд өөрийгөө харна. ганц бие болсон 24 настай эмэгтэйг. Хэтэрхий эрт гэр бүл зохиосон минь миний алдаа. Дахиж өөрийгөө өрөвдхийг хүссэнгүй. Дахиж харамсахийг ч хүссэнгүй. Зүгээр л бодит байдалтай эвлэрээд өөрийнхөөрөө амьдаръя.
Прокурорын газраас гараад машин руугаа алхаж байхдаа Юнгиг машины минь хажуухад зогсож байгааг анзаарлаа. Би түүнтэй ярилцахыг хүсэхгүй байгаа учир түүнд анзаарагдахгүйг хичээн чимээгүй машиныхаа хаалгыг онгойлов. Харин тэр аль хэдийн намайг анзаарчихсан бололтой.
"Мин Жинжү!"
Хэмээн дуудахад нь нүдэнд минь бидний гэрлэлтийн аз жаргалтай мөч харагдав. Бас түүний намайг хуурсан гэдгийг санав. Яагаад би буруу зүйл хийгээгүй байхад, яагаад би энэ гэрлэлтийг бусниулах шалтгаан болоогүй байхад зугтах ёстой гэж, дахиж харамсахгүй гэж өөртөө амласан..Түүнд гомдох биш үзэн ядах хэрэгтэй гэж бодон түүнрүү шийдэмгийгээр эргэж хараад зөөлөн алхсаар яг урд нь ирлээ.Сурсан зангаараа зангиаг нь тэгшилж өгөнгөө хэзээ ч хэлж байгаагүй үгсээ амнаасаа гаргаж эхлэв
"Би одоо Мин Жинжү биш, Ий Жинжү...Чиний анх дурлаж байсан Ий Жинжү" гээд инээмсэглэн түүн рүү хараад
"Би харамсахгүй ээ Юнги. Чамтай хамт байсан 5 жил сайхан байсан" зангиаг нь тэгшилж дуусаад мөрийг нь гараараа илэн дараа нь хүзүүн дээр нь гараа тавин түүнрүү харлаа. "Чамд ч бас сайхан байсан гэдгийг мэдэж байна. Би ирээдүйгээ, үрчлээтэй хөгшин өөрийгөө хүртэл чамтай хамт байгаагаар төсөөлдөг байсан. Бидний хайр ийм хурдан хөрнө гэж даан ч бодсонгүй. Чамайг жаргалтай байгаасаа гэж чин сэтгэлээсээ хүсье. Надаас илүү хайрласан тэр азтай эмэгтэйг битгий хуучин эхнэр шигээ зовоогоорой" сүүлчийн удаа түүнрүү зөөлөн инээмсэглээд "дахиж бие биедээ садаа болохгүй байцгаая." гээд түүнээс холдон дахин нэг удаа инээмсэглээд эргэн машиндаа суув.
Юнгигийн харцанд юу ч харагдаагүй юм. Баяр баясал, уй гуниг, зэвүүцэл бүр жаахан ч болтугай хайр ч..Ингээд ганц бие болсон Ий Жинжүгийн амьдрал эхэллээ.
VOCÊ ESTÁ LENDO
•HE• Миний Сурагч
RomanceБи бол 24. настай нөхрөөсөө салсан багш бүсгүй. Мөн 25 настайдаа дахиад хүчтэй дурлаж үзсэн нэгэн. Гэхдээ миний галзууртлаа дурласан тэр нэгэн бол 18 настай миний сурагч..