"1"

59 12 5
                                    

237 дахь өдөр.
Ганцаараа том орон дээр өглөөг угтасны, ганцаараа өөртөө өглөөний цай бэлдсэний, ямар ч үнсэлт нялуун үг, тэврэлтгүйгээр ганцаараа буйдан дээр тухалсны 237 дахь өдөр. Гэхдээ энэ хугацаанд надад анзаарагдаж буй зүйл бол Мин Юнгиг өдөрт их цөөхөн боддог болсон минь байв. Тиймээ эцсийн эцэст мартах л болно.

Үүрдийн хайр ч бай хамаагүй...

...


Өнөөдөр нэг талаараа онцгой өдөр байлаа. Би анх удаа мэргэжлээрээ ажиллах гэж байна. Сүүлийн 3 сар багшлах эрхийн шалгалтанд хичээнгүйлэн бэлдэсний эцэст би үнэмлэхээ албан ёсоор авж, жинхэнэ багш болсон. Оюутан байхдаа орохийг их хүсэж байсан ахлах сургуульдаа орох хүсэлт гаргахад тэд ч намайг хүлээж байсан мэт шууд л саналыг минь хүлээн авж уран зохиолын багшаар урьсан. Тиймээс өнөөдөр миний бүх зүйлийн анхны өдөр

7 цаг 15 минут "Кансү" ахлах сургуулийн босгыг давсан цаг.
Өмнө нь хэд хэд ирж байсан болохоор сургалтын алба, захиргааны өрөө, багш нарын өрөө, амралтын өрөө, хоолны газар гээд хаана байдгийг ер нь тогтоочихсон байв. Мөн цөөхөн хэдэн багш нартай танилцчихсан.

Сургуулийн захиралтай уулзан зарим нэг зүйлийг тодруулж шалгаасны дараа. Багш нартай танилцахаар амралтын өрөө рүү орлоо. Дотогш ороход 10 гаруй багш байв. Бүгд л надаас хөгшин 30 давсан харагдана.

"Өнөөдрөөс эхлэн энэ сургуульд багшлах Утга зохиол, хэл бичгийн багш Ий Жинжү байна. Танилцахад таатай байна" гээд энгийнээр өөрийгөө танилцуулаад бүгд л эелдгээр угтаж авлаа. Бүгдэнтэй танилцаад байж байтал

:Сайн уу? Англи хэлний багш Ким Намжүүн
эрэгтэй хүний хоолой ард сонсогдоход би шууд л царайг нь ч харалгүй эргэж харан гарын нь би зөөлөн атган бөхийгөөд.

Би: Уран зохиолын багш Ий Жинжү. Таатай байна.

Гээд нүд рүү нь эгцлэн харав. Өндөр, залуухан, царайлаг үсээ хойш босгосон сэтгэл татам төрхтэй залуу зөөлөн инээмсэглэн зогсож байлаа. Харвал 25, 26-тай юм шиг харагдаж байв.

Намжүүн: Өөрийнхөө үеийн багштай уулзах сайхан байна шүү

Ops! Esta imagem não segue nossas diretrizes de conteúdo. Para continuar a publicação, tente removê-la ou carregar outra.

Намжүүн: Өөрийнхөө үеийн багштай уулзах сайхан байна шүү. Хэдтэй вэ? гэж эелдэгээр асуув

Би: 25-тай.

Намжүүн: би 27-той. Анх удаа мэргэжлээрээ ажиллаж байгаа юм шиг байна. Би энэ сургуульд 2 дохь жилдээ ажиллаж байгаа. Цаашдаа сайн найзууд хамтрагчид болно гэж найдаж байна. гээд энэ удаа зүүн хацартаа жижигхэн хонхорхой гарган инээмсэглэн хэлэв.

Энэ удаа би зүгээр л толгой дохин баярлалаа гэлээ.

Ихэнх багш нар том тамхинд олуулаа байрладаг ч Энэ сургуульд зарим багш нарт зориулсан тустай өрөө байдаг. Энэ нь надад их таатай санагдсан. Надад зориулсан уг өрөө нь сургуулийн номын сангийн хажууханд байрладаг. Саяхан танилцсан Намжүүн багшаар өрөөндөө хүргүүлээд
Намжүүн: Хичээл хэлхээс өмнө хэдэн цэгцлэх ажил байгаа би ингээд яарахгүй бол болохгүй нь

Você leu todos os capítulos publicados.

⏰ Última atualização: Jan 01, 2020 ⏰

Adicione esta história à sua Biblioteca e seja notificado quando novos capítulos chegarem!

•HE• Миний СурагчOnde histórias criam vida. Descubra agora