{1}

249 45 2
                                    

Ммм... Тэгэхээр хаанаас эхэлж тэнэг миний бие түүхээ ярьж эхэлдэг юм билээ?

Ахлах сургууль, дунд сургууль, бага сургууль, бүр эсвэл цэцэрлэгийн насанд байх үеэс эхлэх үү? Эсвэл бүр урагшаа яваад эхийн хэвлийгээс мэндлэх тэр нэгэн ѳдрѳѳс эхлэх ёстой юу?

Ямар нэгэн шийдэл байна уу?

Чи альнаас нь эхэлвэл дээр гэж бодож байна?

Ххахааха би чамаас асууна гэж бодоо юу? Энэ бүхнийг унших үед аль эрт эдгээр үгс энэ хараал идсэн тэмдэглэлд бичигдчихсэн байгаа.

Яадаг билээ? Харамсалтай юм.

Намайг галзуу гэж бодож байна уу?

Тиймээ би галзуу. Харанхуй ѳрѳѳний голд тусгасан дүүжин гэрлийн дор, тухтай нь аргагүй хѳлѳѳ ачин суух би галзуу. Сэтгэцийн ѳвчтэй. Яагаад юунаас болоод гэж бодож байна уу?

Хонгор минь, би ярих гэж байна хүлээцтэй ханд.

Хип хоп урсгал ид хүчээ авсан 1999 оны үед миний эцэг гэгдэх новшийн амьтан арван наймхан настай, амьдрал мэдэхгүй, ѳсвѳр насны охинтой унтчихсан юм. Ямар ч тѳлѳвлѳлт байхгүй, хэний ч хүлээгээгүй, хүсээгүй хүүхэд болох миний бие тэр үед бүрэлдэн бий болж, би гэдэг хүн 2000 оны 3 сарын 9нд эхийнхээ гэдсэнд мэс хүргүүлэн мэндэлсэн. Азаар бид хоёрт тѳрѳхийн ямар нэгэн хүндрэл учраагүй ч, эцэг гэх эгэлгүй, эргүү амьтан хариуцлагаас зугтаан хаашаа нь мэдэгдэхгүй арилж ѳгсѳн. Ингээд л эцэггүй хүүхэд тѳрүүлсэн гэх цолтой миний ээж болон, тѳрѳх ёсгүй байсан Мин Юнги гэх хүү хоёрын адал явдалт амьдрал эхэлсэн юм.

Анхандаа эмэг эхийн гэрт толгой хорогдож байтал, намайг 1 ой хүрэх үед тэр биднийг гэрээсээ хѳѳсѳн. Намайг харахаас нүд нь хорсож, бѳѳлжис нь цутгаж байсан юм байхаа. Харин одоо бол тэр хѳгшин ѳѳрѳѳ харуулах юмгүй, жинхэнэ бѳѳлжис цутгам дүр тѳрхтэй, хѳгшчүүлийн асрамжийн газар үхэх ѳдрѳѳ хүлээн хэвтэж байгаа.

Бид хѳѳгдѳн толгой хорогдох газаргүй болсны дараа эх минь умгар ѳрѳѳ түрээслэн тэндээ би ѳдрийг ѳнгѳрѳѳх боллоо. Намайг болон ѳѳрийгѳѳ тэжээх гэж хэд хэдэн цагийн ажил хийн, хѳлсѳѳ дуслуулан явах түүнийг би газарт буусан сахиусан тэнгэр аятай л хардаг байв. Энэ янзаар би 5 настай золгож, ээж бид хоёр амьдарч болохуйц, дээврийн байшинтай боллоо. Орой болохоор шѳнийн Сѳүл гялтагнан гэрэлтэж, зуны сэрүүхэн үдэш ээж бид хоёр гадаа байрлах дѳрвѳлжин модон ширээн дээр хѳлѳѳ тэнийлгэн сууж байгаад, олдсон жоохон мѳнгѳѳрѳѳ тарвас аван иддэг байсан юм. Гэр бүлийн байдал хэцүү, ѳдрийн хоолоо арай хийж залгуулдаг байсан манайх гэдэг айлд намайг цэцэрлэгт явуулах мѳнгѳ даанч байгаагүй нь бага зэрэг харамсалтай хэдий ч, чихэр нэхэн уйлах үеийн хүүхдүүдийн дэргэд хамаагүй илүү биеэ дааж ѳѳрийгѳѳ аргалчихдаг болчихсон байсан минь сайн хэрэг.

Selfish loveWhere stories live. Discover now