{7}

143 37 4
                                    

Шинэхэн утас минь.

Өрөөндөө орон газарт дэлгэсэн нэг муу гудсан дээрээ хэвтэн байхдаа би утсаа ширтсээр л байлаа.

Анхны минь утас.

Юун түрүүнд утсаа асаан, доторх application, menu, about phone гэх мэт энгийн зүйлстэй нь танилцлаа. Дараа нь тэмдэглэлийн дэвтэр дээрх Жонгүүгийн дугаарлуу залгав.

2 дуудуулаад л тэр утсаа авлаа.

"Байна уу?"

"Ммм... Юнги байнаа"

"Өххх энэ чиний дугаар юм уу? Утастай болчихоо юу?"

"Тэгсээн"

"Ашгүй дээ, анд минь"

"Юу нэг юм асуух гээд. Би маргааш Сурагийн гэрт очиж хаалга янзална. Чи завтай бол туслахгүй биз?" гэж намайг асуухад тэр уухайн тас зөвшөөрөөд, цагаа тохирлоо.

Мэдээж дараа нь доод айлын хачин ахын wifi-г хулгайлан интернэтэд оров. Sns, twitter гэх мэт өргөн хэрэглээний application дээр шинэ хаяг нээгээд, хамгийн эхэнд Тэхёныг хайн, бүх сошиал дахь хаягийг нь дагах боллоо. Бас таалагдсан нэлээд хэдэн зургийг нь хадгалж авав. Эцэст нь түүний уянгалаг хоолойг чихэвчээр сонссоор зүүдний ертөнцрүү аялалаа.

*

"Золиг чинь цагаа барина гэж байхгүй шүү!" утасныхаа цагийг харан байн байн замруу харах би. Жонгүүг тохирсон цагаасаа 20 минут хоцорч байна.

Хөмсөг зангидан зогстол Үри, Жонгүүг хоёр холоос ирж яваа харагдав.

"Ээе, андаа" гэж Жонгүүгийг даллахад би зөрүүлэн тийм гэхээргүй муухай харлаа.

"Үри юу хийж яваа юм?"

"Ажилд чинь туслах гээд. Би амттан хүртэл авчирсан" гэж тортой зүйлээ дээш өргөн хариулав.

"Амттантай юм бол welcome to our server group" гэж би гараа алдлан хэллээ.

"Май энийг барь. Хүлээсээр байтал гар өвдчихлөө" гээд Жонгүүгт хэдэн багажтай цүнхээ өгөөд бид нарийн гудамж өөд өгсөв.

Хэсэг хугацааны дараагаас тэд гомдоллож эхэллээ.

"Эхх Бурхан минь, очих болоогүй юу?" гэж Үри амьсгаадан хэлж хажуугаас нь Жонгүүг,

"Би дахиж цааш явж чадахгүй нь ээ. Миний хүч шавхагдчихлаа" гээд шатан дээр суучихав. Хажууд нь Үри сууж тэд амьсгаадацгаан, хоёр биенийгээ нална.

"Арчаагүй ч хүүхдүүд болдоо" уут дүүрэн хүнс барьсан 70 орчим насны эмгэн тэдний хажуугаар зөрөхдөө амандаа ийн үгэлсээр түүртэх юмгүй, бүр ганц ёо ч гэлгүй шатаар хурдан хурдан өгсөөд явчих нь тэр.

Selfish loveWhere stories live. Discover now