{4}

135 34 7
                                    

"Яахх Ким Сура, чи ч ядаргаатай охин юм даа." нүдээ эргэлдүүлэн түүнд чирэгдэн явах би. Ким Тэхён гээчийн постер зургийг шалбааганд унагааснаас болж одоо би Сурад шинэ постер зураг авч өгөх шаардлагатай болчихлоо. Үүнээс дор юм гэж юу байхав?

"Ингэж гоншигнох байсан юм бол яах гэж хайртын минь зургийг газар унагаасан юм? Хохино" тэр гараас минь чирэн, хурдан алхана. Харин би хөлөө зөөж ядан, түүнд чирэгдэнэ.

"Сура, чи ч хүчтэй юмаа. Намайг өд шиг л хөнгөхөн чирж байх шив. Махлаг охидууд ч ондоо юмаа." гэхэд Сура нуруулуу минь дахин хүчтэй цохилоо.

Баавгайн алгадалт.

Ихэнхдээ дунд сургуулийн охид хөвгүүдээсээ өндөр, биерхүү байдаг. Гэвч ахлах ангид ороход энэ байдал өөрчлөгдөнө. Тэр үед Сураг нээх сайхан дээрэлхэхээ мэдье ээ.

Тэр намайг чирж, гулдачсаар kpop дэлгүүрт авчирлаа.

Бурхан минь гэж, энэ чинь ёстой жинхэнэ галзуурлын үүр уурхай байна даа.

Хайртай айдолынх нь зурагтай аяга, усны сав, алчуур, цүнх, чихмэл, дэр, ор хөнжлийн даавуу, постер зураг, энгэрийн тэмдэг, толь, альбум,  тэмдэглэлийн дэвтэр, үзэг, бал, чихэвч, унтлагын хувцас, картууд гээд л...

Энд хүний хэрэгцээний бүх зүйл байна. Суултуур цэвэрлэгчээс бусад нь. Хэрвээ айдолуудын зурагтай суултуур цэвэрлэгч байдаг байсан бол яах вэ? Хэр олон хүмүүс авах бол? Энэ шинэ бизнесийн санаа юу?

"Хүмүүс ингэтлээ шүтэх хэрэг байдаг гэж үү? Хамаг мөнгөө зарцуулаад." тэдгээр бараануудын үнийг харсан даруйдаа миний нүд орой дээрээ гаран асуулаа. Ижил төст бараануудаасаа бараг 30-40% үнэтэй ч байх шиг. Тоглоод байна уу?

"Бидний хийж чадах зүйл бол ердөө л энэ. Дууг нь сонсож, хандалт нэмэгдүүлэх, тоглолтыг нь үзэж, дэмжиж, нүдэн дээр минь өсөж дэвжих тэднийг харах хэчнээн сайхан байдаг гэж бодно? Яг л үр хүүхдээ өсгөж байгаа эх хүний сэтгэл шиг. Бусад фэнүүд яадгийг сайн мэдэхгүй юм. Миний хувьд Тэхёны оршин байгаа нь л гайхамшиг шиг байдаг." түүний нүд яг л чин үнэнээ хэлэх мэт тунгалаг байлаа.

Уулзаж үзээгүй, ганц удаа ярилцаж ч үзээгүй байж ийм бодолтой байж болно гэж үү? Яаж ийм сэтгэлээр хайрлаж болно гэж? Үнэхээр ийм хайр байдаг гэж үү?

"Гэхдээ тэр чамайг оршин байгааг ч мэдэхгүй шүү дээ. Сура гэдэг охиныг мэдэхгүй." сэтгэлд нь сэв суулгамааргүй байгаа ч ийм тэнэг байдалд найз минь битгий амьдраасай гэж хүссэндээ хэллээ.

Selfish loveWhere stories live. Discover now