Сайн байцгаана уу? Намайг Тѳгѳлдѳр гэдэг. Надад хүн болгоноос нуудаг маш том нууц байдаг. Би Шинэ монгол ахлах сургуулийн тѳгсѳх ангийн сурагч. Та нар намайг гавал гэж бодож байна уу? Үгүй дээ, үгүй. Би сургууль дээр ирэхээс илүүтэйгээр бүжгийн зааландаа тултал чанга хѳгжим тавиад бүжиглэх дуртай. Хичээл ер нь хэзээ яг амьдралд хэрэгтэй зүйл заадаг байлаа даа. Ѳѳ новш гэж. Ангийн дарга шалгалтын хуудас бариад ирж байна. Одоо үглэнэ дээ.
А/д: Дахиад л уначихсан юм уу? Чиний наад толгой дотор яг юу байдаг юм бэ? Рентгенд орвол тархин дотроос чинь юу ч гарж ирэхгүй байх аа! Ѳнѳѳдѳр орой надтай сууж бэлдээрэй мангар минь!!! (арагшаа харж инээмсэглэх)
Т: Би орой бүжгийн бэлтгэлтэй. Англи хэл дээр унах байдаг л зүйл шдээ Анараа. Чамд ч орой надад хичээл заах гээд ирэх ядаргаатай санагдахгүй байна уу? Тэгээд ч би шалгалтад унаагүй. Тэр том ѳгзѳгтэй авгай л намайг унагасан болохоос биш... А..
А: (яриаг нь таслах) Ёооё. Чамд бусдыг буруутгахаас ѳѳр хийж чаддаг зүйл байна уу? Би чамд дуртайдаа ингээд байгаа биш. Ангийн багш чамайг сайжирвал надад үнэгүй Монбушогийн сургалт найзаасаа авч ѳгнѳ гэсэн. Чиний муу сурах миний ирээдүйд нѳлѳѳлѳх гээд байна. Орой бэлтгэлээ дуусгаад Central Tower ийн CU-д ирээрэй. Тэнд их хүн ордоггүй бас 24 цагийнх болохоор удаан сууж болох байх.
Т: Манайх 64 дүгээр дэлгүүр хавиар байдаг болохоор замаараа ороод л гаръя. Англи хэлийг хэн ч заасан би угаасаа сурахгүй дээ! За за. Баяртай хѳгшѳѳн! Орой хальт тааръя.
А: Чи олон юм ярилгүй зүгээр л ир. (Би догдлоод байна уу даа) Хальт тааръя гэнэ үү. Харж л бай муу дурак. (Тѳгѳлдѳр гарч явав)
Хотын гудмаар олон түмэн хүмүүс алхсаар. Тѳгѳлдѳр бүжгийн бэлтгэлээ юу юунаас илүүд тооцдог. Яагаад гэвэл хэмнэл даган урсах түүний бие диваажинд ирэв үү гэлтэй мэдрэмжийг түүнд ѳгдѳг. 9 дүгээо анги хүртлээ ангийнхаа хамгийн шилдэг сурагч байсан боловч 9 тѳгсѳлтийн тэр нэгэн ѳдѳр түүнд шарх болоод шинэ замыг нээж ѳгсѳн юм.
Т: Хоцрох нь ээ новш гэж. Ядаж байхад Анар гэж лай дээр очно гээл хэлчихсэн. Тэр ер нь яагаад надад сэтгэл гаргаад байдаг байна аа. Гей байж таарахвий дээ. Заваарсан юм. Энэ түгжрээ нээрээ намайг алж чадаж байна. Автобус хэтэрхий удаан яваад байна шдээ. Бууж таксидхаас. Жолооч ооооооооооо! Бууууууууяяяя ааааааааааааа!
Буугаад гараа савчуулан такси олоод суув. Чихэнд нь зүрхний лугшилт сонсогдоно.
Жолооч: 3000 гарч байна.
Т: За. (Халаасаа ухав) Байж бай даа. Юу вэ. Цүнхэнд ч алга. Аа аа. Миний хэтэвч алга. Ёооё. Яачихсан ѳдѳр вэ. Ахаа та миний хэтэвчийг харсан уу?
Жолооч: Айн?
Т: Та ч яаж харахав дээ. Би хэтэвчээ олдоггүй ээ. Үнэхээр уучлаарай. Та миний дугаарыг авчих би таньд 5 нугалаад ѳгнѳ ѳѳ. Би маш чухал ажилтай явж байна аа. Би ингээд буучихъя. Тэгэх үү.
Жолооч: За яахав ѳнѳѳдѳр шинэ ажилд тэнцээд сэтгэл санаа дажгүй байна. Дараа заавал ѳгѳѳрѳй. Буу, буу.
Т: Баярлалаа.
4 цагийн дараа...
А: Энэ одоо яачихав. Ирдэггүй шүү. Ѳѳ, муу дурак. Хэзээ ирэх гээд байгаа юм бол?
Т: Юу байна даа андаа! (Хойноос хашгирах)
А: Чи хэзээ ирээд байгаа юм бэ?
Т: Би хэтэвчээ алга болглчихжээ. Тэгээд залнаас алхаад ирж байна. Дотор нь бүх юм байсан. Автобусанд л туулгуулчихлаа. Уул эь автобусанд орохдоо картаа дараад л орсон байхгүй юу.
А: Чи тэгээд ѳдрѳѳс хойш юу ч идээгүй, тэгээд баахан бүжиглэчихээд ийшээ алхаж ирж байгаа юм уу?
Т: Нэг тиймэрхүү л..,
А: Муу бүтэлгүй дурак. Наанаа сууж бай. Би гоймон аваад ирье.
Анар мѳнгѳндѳѳ тааруулаад хѳнгѳн идэх юмнууд аваад иртэл Тѳгѳлдѳр яаж байсан гэж санана? Таах гээд үз дээ. 1 2 3 4 5 6 7 8 9 10. Хурхираад унтаж байв.
А: Муу дурак. Унтахаараа яасан ч хѳѳрхѳн харагддаг юм. Болдог бол сэтгэлээ илчлээд яг энд тэврээд, үнсээд, үнсүүлээд байж байх сан. Гэхдээ чи үүнийг хэзээ ч мэдэж болохгүй. БИ ЧАМД ХАЙРТАЙ ТѲГѲЛДѲР ѲѲ. Чи мэдээгүй...
Анар түүнд ойртон гаран дээр нь гараа тавив. Түүний урууланд Тѳгѳлдѳрийн амьсгал мэдрэгдэж байлаа. Тэр ...

YOU ARE READING
Багшдаа би хайртай | Mongolian LGBT
RomanceАхлах сургуулийн тѳгсѳх ангийн сурагч Тѳгѳлдѳр багшдаа дурлах бѳгѳѳд багш нь түүнийг анзаарснаар үйл явдал ѳрнѳх болно. Тѳгсѳлтийн баяраар юу болох бол? ...