Намайг сүки гэдэг. Би яагаад гэдгээ мэдэхгүй ч төрсөн цагаасаа л өөрийгөө онцгой гэдгээ ойлгосон юм. Цаг хугацаа харван одож нэг л мэдэхэд бага ангид орлоо. Эхний өдрөө тэмдэглэхээр аав ээж бид 3 ресторанд орохоор болж билээ. Цаг хугацаа зогссон мэт алгуур урагшлана. Гэтэл тэрхэн зуурт ямар нэг зүйл болсныг би өөрийн эрхгүй мэдрэв. Хаа сайгүй амьгүй цогоснууд цус нүж яг л хажууд нь буй мэт санагдаад "Хэдүүлээ буцсан нь дээр" гэхэд "Юу болоов" гэж элдэв зүйд шалгаахад хаанаас ч юм осол гарсныг анзаарагүй хурдтай явсан машин биднийг чиглээд ирж байлаа. Аав ч аль болох холдохыг зэхсэн ч амжсангүй. Тэрхэн зуур үхэл гэх юу болхыг зүрхэндээ тултал ойлгож огт өөр газар ирлээ. Үхсэн хүмүүсээр дүүрэн цусаар будагдсан тэр газар наймхан настай надад дэндүү хүнддэнэ. Гацаж орхисон над дээр амьдрал эсвэл үхэл аль нэгийг нь сонго гэх дуу сонстоно. Сандарсан би амьдрал гэж хашгиртал хоромхон зуур онхолдож сүйтсэн машины дэргэд хэвтэж байлаа. Эцэг эх маань гайгүй бололтой надруу гүйн ирцгээнэ. 1 ч шалбархайгүй байсан ч босох ямар ч тэнхэл алга. Харахнээ хажууд биднийг дайрсан хүний машин байх ба би ухаан алдлаа. Нүдээ нээхэд эмнэлэгт байх агаад зүүд мэт болсон явдлын умартжээ. Намайг Сэрсэнийг анзаараагүй гэр бүл маань ярилцана.
- Чи харсан биз охин маань юу ч болоогүй мэт босох үед чи нүдийг нь харсан уу?
- Яг л тэр жолооч руу харангууд л тэр амиа хорлосон гэж шивнэлдэнэ.
Гэртээ ирлээ. Аав ээж маань урьдынхаараа харьцаагүй ярих болгондоо айдас дагуулна. Тэгээд л нэг орой намайг унтсан гэж бодоод өөрсдийн шүтлэгээ даган адислах гэж оролдлоо. Тэр үед би биеэ захирч чадсангүй. Гэнэт л босч нүд салгалгүй ширтэнэ. Тэд сандарснаа гарт таарсан иртэй бүхнээ авч нүдний минь өмнө нүүрээ сийчиж дотор эрхтнээ шавуулж эрхтнээ бүгдийн надруу шидээд тархиндаа хайч хутгаа зоон үхлээ. Тэр үед гайхах ч бус айх ч бус уйлах гэмших аль нь ч бус зүгээр л дараа нь яаж ганцаараа амьдрах вэ гэсэн ганцхан асуултаар өөрийгөө булах авч сэтгэл огт хөдөлсөнгүй. Тэгээд л би орь ганцаар энэ орчлонд үлдлээ.
YOU ARE READING
Хараалт Нүд(дууссан)
HorrorБяцхан охин багаасаа орь ганцаар орхигджээ. Учир битүүлэг хараалаас болоод эцэг эх нь үхэж түүнтэй харц тулгарсан хүн бүр амиа хорлож эсвэл аймшигт золгүй явдлаар үхнэ. Цааш юу болохыг уншаарай.