Энэ явдлын дараа намайг таньдаг хүнгүй гээд асрамжийн газар хүргэж өглөө. Тэндхийн гилэнмаа надад их сайн. Гэхдээ би өөрийнхөө чадварыг ойлгоогүй л байлаа. Тэгээд туршиж үзэхээр нэг өрөөнд хамт хуваарилагдсан охныг нойлд дуудаж аваачаад нүдээ яг ямар өнгөтэй болж буйг харуулсан юмдаг. Тэгсэн тэр хамаг хурдаараа зугтан өнгөрч эргэн өрөөндөө оронгуутаа хүүхдүүдийн өмнө амиа хорлов. Гайхаагүй ч гэсэн нүдээ толинд харвал нэг тал нь би өөрөө ч аймаар хурц улаанаар эргэлдэнэ. Би нэг жил сургуульд явалгүй өнжихөөр боллоо. Надад тэр гилэнмаа дэндүү сайхан хандаж байсан болохоор ээж шиг минь санагдаж дэндүү дасчээ. Надад хүн хороох их сайхан санагдаж байсан юм. Учир нь таалагдахгүй хүнээ цааш нь харуулах гоё бас их зугаатай. Нэг нэгээр нь бага багаар алах шалтгаан гарвал шууд л хорооно учир нь нүдээ бараг л ашиглаж сураад байлаа. Нэг өдөр хэрэг явдал огцом буруугаар эргэлээ. Гилэнмаа намайг тэр хүүхдүүдийг алахыг өөрийн нүдээр харчихав. Санаа зовсон би, би биш гэж булзайруулах гэсэн боловч тэр чи бол мангас гэх үгийг амнаасаа унагав. Аав ээж тэр олон хүнийг үхэхэд уйлайгүй би анх удаа нулимс асгаруулна тэгээд гэнэт түүн рүү нулимс дүүрэн нүдээр ширтэхэд миний чадвар ажилчихлаа. Ягаад вэ? Энэ ажилаад байна гэж үү хэмээн бодохын завдалгүй хараал гилэнмаад хүрч өөрийгөө алах гэж чармайв. Болиулах гэсэнч чадсангүй тэр нүдний минь өмнө үхлээ. Түүний цусаар хучигдсан би зовлондоо шаналан эцэг эхээ үхэж байхад угын тэд машины ослоос болоод аль хэдийн үхчихсэн болохоор тоогоогүй. Гэвч энэ юу вэ би мөн гэж үү би өөрийгөө уучилж чадахгүй нь би чадвараа удирдаж чадахгүй нь гээд хутгаар нүднийхээ дотор талыг зүслээ. Хүмүүс намайг адилхан амиа хорлох гэж байна гээд аюулгүй асрамжийн газар хүргэж өглөө. Би нийт 12 хүн алжээ. Ингээд энгийн хүн шиг амьдралууд хөврөнө. Намайг сайн гэр бүл өргөж авлаа. Урьдын хэвээр амьдралуудаас гилэнмаа надад ихийг ухааруулсан тул би бүхнийг шинээр эхлэж гэмээ наминчлан амьдрах болсон юм.
YOU ARE READING
Хараалт Нүд(дууссан)
HorrorБяцхан охин багаасаа орь ганцаар орхигджээ. Учир битүүлэг хараалаас болоод эцэг эх нь үхэж түүнтэй харц тулгарсан хүн бүр амиа хорлож эсвэл аймшигт золгүй явдлаар үхнэ. Цааш юу болохыг уншаарай.