Хүн алах дон

97 14 0
                                    

Зодуулж байхдаа нэг л зүйлийг хичээнгүйлэн бодно. Энэ 3 ийг хэрхэн алах вэ? Гэхдээ илүү тарчлааж алмаар санагдаад зодуулаад л өнгрөөе гэж бодлоо. Намайг хүн аймар зодож байхад кацүгийн дохио нүдэнд үзэгдэнэ. Эндээс яв гэж хэлэхэд зөвшөөрсөнгүй. Тэгэхээр нь би дараачийн төлөвлөгөө байгаа гэдгийг харуулахын тулд улаан нүдээ үзүүлэв. Тэр ч ойлгоод яваад өгчээ. Түд удалгүй тэр 3-г явсны дараа гэрийн зүг хөл дээрээ тогтож ядсан би гудамжаар мөлхөх шахуу алхана. Хойно кацүг дагахыг мэдрээд буланд түр сууж амрана. Тэр дөхөж ирээд:
- Чи адилхан хүчтэй байсан байхнээ. Өмнө нь яагаад хэлээгүй юм. Хариуд нь би :
- Би чамтай адилхан хүчтэй нүдээ сохолчихсон юм. Энэ саарал нүд чамтай тохиролцож тэднийг алах үед тэр 3 миний уурыг ихээр хүргэхэд идэвхжсэн юм. Кацү гайхсан шинжгүй:
- Би гадарласан юм аа харц чинь огт өөр чөтгөрийн харц бас хэн нэгэнд дээрэлхүүлэх тийм хүн биш санагдсан. Одоо тэгээд яах гэж байна даа.
- Би зүгээр л тэр 3 ийг алах болно.
- Гэхдээ чиний хүч сэргэсэн эсэхийг чи яаж мэдэж байгаа хэрэг вэ?
- Өмнө нь тэр олон хүмүүсийг алах гэж бодоход яг ийм мэдрэмж төрж байсан. Баттай зүйл. Чи алахыг хүссэн газраа хүссэн үхлээрээ алж чаддаг биздээ. Тиймээс надад яаж хүссэнээрээ алж болохыг зааж өг! Хэмээн тушаасан дуугаар шаардлаа. Тэр ч инээгээд их амархан болохоор хариуд нь чи надтай хамтар тэгвэл болно. Надад хамтрах хүсэл байгаагүй ч зөвшөөрхөөс өөр арга байсангүй. За яахав болж байна гэхэд Кацү " Эхлээд чамайг эмчлий " гээд намайг үүрсээр гэртээ аваачлаа цаг дөнгөж өдөр болж байлаа. Намайг буйдан дээр суулгаад эмийн хайрцаг авчраад одоо өвдөнө шүү гэчихээд аль болох зөөлнөөр цусыг минь арчиж эхлэлээ. Надад лав гайгүй нэг их шарх байгаагүй ч Котони сан, Томоко сан 2 ын санаа зовохыг мэдээд шархаа хэрхэн нуух вэ? гэж бодолд орон суутал Кацү чи хүмүүсийг хүссэнээрээ алахдаа 2 аргыг ашиглана.
1. Танихгүй хүнд ашиглах арга. Тэр нь үг сольж байгаагүй хүнд үйлчилнэ. Үг дуугараагүй хүнийхээ нүд рүү харж байгаад тушаалаа өгөөд ҮХ гэхэд л болно.
2. Үг сольж байсан хүн буюу таньдаг хүн юм. Чи тушаал өгч болохгүй тэр хүн үхэхгүй байвал чам шиг чадвартай эсвэл үг сольж байсан хүн гэж хэлж болно. Чам шиг чадвартай хүн ховор бараг байхгүй тиймээс үг сольсон хүнээ алахдаа тэвэрч байгаад эсвэл гарнаас нь барьж байгаад тушаалаа өгөөд алж болно.
Хэрвээ шалтгаангүй алах бол зүгээр удаан ширтэхэд л болно. Тэгвэл тэр хүн чинь амиа хорлож үхнэ. Гэхдээ сүүлд би нүдээ хүссэн үедээ улаан болгож чаддаг болсон ч удирдлагаас гараад алахыг хүсээгүй хүнээ алхад хүргэсэн.
Тэр бол чиний сэтгэл санааны байдлаас болсон удалгүй дахиад л зүгээр болчихно...За за болчихлоо одоо санаа зоволтгүй гээд намайг гэр хүртэл хүргэж өглөө. Азаар өргөж авсан эцэг эх маань эзгүй байлаа. Оройтох болохоор хоолоо идээд унтаж байгаарай гэсэн зурвас ширээн дээр байлаа. Өрөөндөө ороод маргааш яах тухайгаа шөнөжин бодлоо...
Маргааш ч болоход би нөгөө 3 охины нэгийг нь болох Мае- ийг алах болно. Би нэг зүйл анзаарсан мае ярьж чаддагүй! Таамаглал минь буруу байсан ч хаха буруу байна гэж байхгүй. Би шилжиж ирсэн болохоор мэдээгүй ч бүгд мэддэг. Тиймээс алахад тун амархан. Ангид тэд хамт суугаад инээлдэж байна. Удалгүй над дээр ирэх мөчийг л хүлээж байлаа. Хэлсэн ёсоор над дээр ирж яриа өдөн толгой руу зөөлөн тогшино. Би харц салгалгүй Мае рүү л ширтэнэ. Гаднаас багш орж ирлээ. Гэнэт Мае босоод хар эрчээрээ цонхыг чиглэн үсрэв. 3 давхарт байдаг ба доор эв найрамдлын туганд яг амаараа зогдон үхлээ. Яг бодсон ч лон. Дараа нь Сорагын ээлж. Тэр 2 гашуудан уйлж эхлэхэд би тэр 2-ийг тэврэн хүслээ шивнэлээ. Маргааш Сора багш нарийн өрөөнд оронгуутаа энэ Маеийн үхэл та нарийн буруу гэж чарлана тэгэнгүүтээ шилэн ширээг сандлаар бут цохиод жижиг шилнүүдийг амандаа хийж зажилан Маеийн зовлонг хуваалцмаар байна гэхэд багш нар болиулах гэсэн ч санамсаргүй ширээнээс үлдсэн хэсгүүд дээр албаар унатал ширээний 2 хөлөнд духан хэсэг бас гэдсээрээ зоогдон үхлээ. Төлөвлөгөө ёсоор үлдсэн 1 болох Мэзү үнийг харангуутаа амьдрах хүсэлгүй болж бүхний өмнө өөрийгөө тарчлаан аллаа. Дараачийн бай маань болсон энэ сургууль цусаар будагдаж эхлэнэ...
Үүнтэй зэрэгцэн миний хүн алах дон өдөөгдөнө.

Хараалт Нүд(дууссан)Where stories live. Discover now