Chapter 16
"Чи мэдэх үү? Миний чамд ямар их хайртайг.
Чи мэдэрдэг үү? Би чамайг хараад догдолдог шиг мэдрэмжийг.
Чи санах уу? Надаас салаад өөр хүнтэй болохоороо намайг санах уу?
Чи надгүйгээр илүү жаргалтай амьдрах уу? Надгүй байсан цаг мөчдөө гуниглахгүйгээр инээх үү?
Чи надад итгэж байсан уу? Миний олон худал үгсийг сонсоод.
Чи шархалж байсан уу? Миний үргэлж худлаа ярин өөр эмэгтэйтэй уулздаг байсанд? Эцэст нь миний энэ олон худал үгэнд итгэж надтай хамт байсанд баярлалаа. Жисү~яа чи бол миний амьдралдаа хамгийн ихээр хайрласан анхны бөгөөд цор ганц эмэгтэй юм шүү"Түүнээс зурвас ирэхээ болиод долоо хоножээ. Энэ хугацаанд түүнийг бодоогүй хугацаа надад байгаагүй. Үргэлж л түүнийг хүлээж байсан юм. Гэсэн ч түүний сүүдэргүй долоо хоносон байна. Ядаж л түүнийг харж чадна гэж бодсон юмсан. Бага багаар итгэлээ алдах ямар байдгийг чи мэдэх үү?
Vote&Comm

YOU ARE READING
Sweet Liar
Short StoryТэр сайхан боловч үргэлж худлыг хэлдэг... Харин би гашуун боловч үргэлж үнэнийг мэдчихдэг...