Special Chapter 2

140 17 8
                                    

Нэг жилийн өмнө~
Шинэ он, зул сар, гацуур мод гээд л... Хүн бүрийн дуртай баяруудын нэг... гэсэн ч яагаад миний сэтгэл өдийг хүртэл хоосон байгааг ойлгохгүй нь... Үргэлж л гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт тэмдэглэдэг ч энэ удаад гэрээсээ асар хол, анх удаа ганцаараа шинэ оноо гаргаж байгаадаа одоог хүртэл дасаагүй байна. Сурагчид өвлийн амралтаар гэр лүүгээ харьсан бол гадаад сурагчид дотуур байрандаа үлдсэн юм. Дотуур байр, сургуулийн танхимууд бүгд хоосон чимээ аниргүй.

Номын санд сууж гарт тааралдсан номоо аваад уншсан ч юу ч ойлгосонгүй. Дараа нь дээвэр дээр гарч алганд багтах жижигхэн цасан хүн хийчхээд хэсэг харж суув... анх удаа шинэ жилийг ийм гуниг дүүрэн угтаж байгаа нь бага зэрэг шинэлэг юм.

Сургуулийн гадаа том гацуур модонд янз янзын тоглоом өлгөөтэй байх нь бага ч болов шинэ жилийн уур амьсгал оруулсан ч миний сэтгэлд баяр хөөр авч ирсэнгүй. Сэтгэл санаа муу байгаа ч аль болох хөгжилтэй зүйл бодохыг хичээсэн ч Сухо-ын хэлсэн үгс бодогдож сэтгэл санаа минь бүр ч нурсан балгас шиг болсон юм.

"Үхэн үхтлээ нэгнийхээ дэргэд байя... Үүрд гэдэг үгийг хэлэлгүйгээр...
Маргааш гэж байхгүй мэт хайрлая" шинэ жилийн орой ийн хэлэхэд би яг л өвлийн өвөөгөөс бэлгээ авах гэж буй 3 настан шиг догдолж билээ... харин одоо... тэр яг одоо хэн нэгэнд ингэж хэлж байгаа байх даа? Гомдож байна... Ким Жүнмёнд гомдож байна. Өөдгүй юм.

Хүмүүс шинэ жилийг чихэрлэг инээдээр угтдаг бол би яг одоо гашуун нулимсаар угтчихлаа... энэ ч гэсэн шинэлэг юм...

Одоо үе~
Шинэ жил болох гэж байгаатай тохиолдуулан компанид зул сарын уур амьсгал орсон ч оны эцсийн тайлан гэх мэт маш их ажил бидэнд давхар ирсэн юм. Зул сарын баяр тул хүн бүр гэр лүүгээ харихыг хүсэх ч ажлаа орхиж болохгүй...

"Ахххх... Жүнмён~а яагаад чи ажиллаад би гэртээ гэрээ цэвэрлээд ажлаас чинь ирэхэд халуун хоолтой хүлээж байдаг энгийн нэг гэрийн эзэгтэй байж болохгүй гэж?" түүнд хандан хэлэхэд тэр надад анхаарал хандуулсангүй бичиг баримт руугаа гөлөрнө. Анхаарлыг нь хандуулах оролдлого минь бүтээгүй учир би ч ажилдаа анхаарав.

Ажлын цаг дуусмагц хүн бүр гэр рүүгээ явахаар яарах бол би Жүнмён-тай үлдэхээр шийдсэн юм. Тэр одоо ч бичиг цаасан дунд суух бөгөөд хэсэг хугацааны дараа шантарсан бололтой үзгээ ширээн дээрээ шидэж орхиод харих талаар асуув. Би ч дуртай зөвшөөрч гарахад бэлэн болж түүнийг хүлээлээ.

Sweet LiarWhere stories live. Discover now