Special Chapter 41
Өнгөрсөнд
"Сайн байна уу? Ким Жисү гэдэг. Тусалж дэмжээрэй" гэж хэлээд багахан инээвхийлэхэд яг л сахиусан тэнгэрээс дутахааргүй үзэсгэлэнтэй харагдана. Инээмсэглэл нь ангийг гэрэлтүүлэх нар шиг энэ охиныг хараад зүрх минь байрандаа тогтож чадахгүй савчина."Сайн уу?" завсарлагаа болоход би түүний зүг очоод яриа өдсөн нь энэ байлаа.
"Жүнмён бил үү?" тэр эргэлзсэн байртай харагдана.
"Тийм ээ. Намайг таньдаг юм байна" би инээмсэглэн ийнхүү хэллээ.
"Мэдээж" тэр ч бас хариу инээмсэглэлээ.
"Чи өмнө хэдэн найз залуутай байсан бэ?"
"Байхгүй ээ" тэр бага зэрэг улайсан харагдана.
"Тэгвэл хүнтэй унтаж үзээгүй юм шиг байна. Чи надтай унтмаар байна уу?" миний амнаас шууд л урсаад гарчихлаа. Харин одоо тэр намайг жигшиж зэвүүцсэн харцаар харна. Тэгээд барьж байсан үзгээ хаа нэгтээ шидээд намайг хүчтэйхэн алгадаж аваад
"Би тэр хямдхан охидын нэг биш! Чи буруу бодсон байна. Ертөнц чамайг тойрон эргэдэггүй юм. Битгий өөрийгөө ихэд бод!" гэж хатуухан хэлчхээд яваад өгөв. Хацар минь халуу шатаж би гайхшралтайгаа хоцорлоо. Ангид байсан бүх хүүхэд над руу гөлөрнө.Хэд хоногийн дараа~
Хайрын захиагаа өгчихөөд дээвэр дээр ирээд бусдадаа хэлэхэд тэд надаас ялгаагүй баярлана. Түүнийг дээвэр дээр хүлээж байхад бараг мянга дах удаагаа
"Би сайхан харагдаж байна уу?" гэж асуухад тэд залхсан байртай толгойгоо дохилоо.Таван жилийн дараа
Түүнийг төгсөлтийн баяраараа л ганц удаа харсан. Өмнөх шигээ гэрэлтсэн инээмсэглэлээ цацруулаад. Яг л бусдын адил. Таван жил болсон ч түүнээс ирсэн зурвасыг харж инээмсэглээд л. Түүнийг бодохгүйн тулд өөрийгөө завгүй байлгадаг ч огтхон ч мартаж чаддаггүй. Өөр залуустай уулзаад ч нэмэргүй.
Ким Жүнмён чи надад юу хийчихсэн юм бэ? Би яагаад чамайг мартаж чадахгүй байгаа юм?Сүүлийн нэг жилийн турш түүнтэйгээ хамт явсан газар яг л ахиад түүнийгээ харах юм шиг санагдах юм. Нэмэргүй гэдгийг нь мэдсээр байж тэр урдаас инээмсэглээд гараад ирэх юм шиг санагддаг болчихжээ.
Тэр бол миний мартаж боломгүй анхны хайр.
Санаж болохгүй бараан дурсамж.
Орхиж чадахгүй гэгээн дурлал.
Хагацаж чаддаггүй догдлол.
Тэр миний анхны хайр.Кафед уянгын дуу эгшиглэж, цонхны цаанаас хүйтэн жавар үлээн, хүмүүс гудамжаар холхилдон, цасыг хараад баярлах нэгэн цөөнгүй ч, үзэн ядах нэгэн тэднээс олон. Латте-гаа оочлон яг л өмнөх өдрүүд шиг өөрсдийн болзоо бүртээ энэ кафед ирээд инээлддэг байсан толгой дотор минь дурсамжууд нь зурагдсан пянз шиг дахин дахин харагдана. Хаалга нээгдэх бүрт түүнийгээ ирчхэв үү гэж дэмий л найдлага тавин хүлээж байлаа.
YOU ARE READING
Sweet Liar
Short StoryТэр сайхан боловч үргэлж худлыг хэлдэг... Харин би гашуун боловч үргэлж үнэнийг мэдчихдэг...