Ер нь хүн сэтгэл гаргахдаа хариу нэхдэггүй байх л даа. Гэхдээ ямар нэг хэмжээгээр бусдыг ч гэсэн тийм байгаасай гэж хүссэн жижигхээн үртэс толгой дотор нь, сэтгэл дунд нь хаа нэгтээ явж л байдаг юм шиг байгаа юм. Яагаад ийм амархан итгэчихдэг юм бол? Яагаад ийм амархан чухал хүн болчихдог юм бол? Ер нь яагаад би тэднийг гунигтай байгааг, сэтгэлээр уначихгээд байгааг мэдэрчихдэг юм бэ? Яагаад тэгж мэдрэгдэх бүртээ тэдэнд бага ч гэсэн хань болчих юмсан гэж, бага ч гэсэн гунигаас нь хуваалцчих юмсан гэж боддог юм бэ? Яагаад тэдэнд сэтгэл гаргачихаад байдаг байнаа? Дараа нь намайг гутарчихсан, толгой дотроо үхчихсэн, сэтгэл дотроо навсын навс уначихсан байх үед тоохгүй орхидогийг, мэдсэн ч мэдээгүй юм шиг мэдэн будилаад холдоод явахыг нь мэддэг хэрнээ яагаад тэгдэг юм бэ? Би өөрийгөө амиа хичээгч гэж боддог. Би бусдад анхаарал тавьдаггүй, юманд өөрийгөө л түрүүнд нь тавьж, би болчихвол бусад хүмүүс яах нь тийм ч чухал санагддаггүй төрлийн хүн. Гэхдээ яагаад сэтгэл гаргах болоход би эргэн тойрондох хүмүүс шигээ амиа хичээгээд зугтдаггүй юм бэ? Миний гуниг бактер шиг халдчихна гээд зугтаж байгаа хүмүүс. Хичнээн жаргалтай байсан ч найз гэх хэн нэгэн минь гунигтай байнаа гэвэл тэнгэрт хөөрчихсөн сэтгэлээ далайн түвшнээс хэдэн мянган метр ч хамаагүй доошоо татаж унагаахад бэлэн байхад яагаад тэр хүмүүс адилхан хандаж чаддаггүй юм бол? Өөрийнхөө гаргаж чаддаг, гаргахаас буцдаггүй тэр бяцхаан сэтгэлийг бусдаас хүсэх тийм буруу зүйл хэрэг үү?
YOU ARE READING
Х Э З Э Э
PuisiМэдэхгүйээ, юу ч юм ороод уншвал яадаг юм байгаан. Уншсан ч ойлгохгүй бол тэгээд тэр л биз. Тиймүү?