Ямартай ч сүүлийн шалгалтаа давсан шүү урааа~ тэгэхээр маргаашийг давчихвал хичээлүүд маань орж эхлэх гээд л байна
даа. За тэгээд хэрэв сертификатаа авсан бол зүгээр баярлаад л хэдэн хичээл дарааллаад нэг өдөр оруулж ч магадгүй байх шүү хха.Өчигдрийн хэлсэн зүйлс дээр нэмэлтээр хэдэн зүйлс бэлтгэн танилцуулъя.
1) British Counsil
☝🏻Анх хувиараа түвшнээ шалгаж үзэх гээд энэ сайт-ыг олж байсан юм.
Гар утсаараа биш, лаптоп-оор орвол ашиглахад илүү хялбар юм байна лээ шүү. Би лаптоп дээр ss хийж чадахгүй байгаа болохоор аргачлалыг нь зураг аваад орууллаа.☝🏻Веб хуудас руугаа ормогц ерөнхий нүүр маань гарч ирнэ. Гэхдээ та хэд ажиглавал хайлт хэсгийн хажууд English level test, Learning english kids гэх мэтийн сонголтуудыг харж байгаа байх. Үүнээс сурахыг хүссэн хичээлээ сонгож болно.
Жишээ нь:
Дээр хэсгээс би LearningEnglish Teens-ийг сонгоход хуудас маань өөрчлөгдөж