Сайн уу..Чи минь сайн байгаа биз дээ? Наана чинь хүйтэн тухгүй байна уу? Би ѳдѳр бүр чамайг амгалан нойрсоосой гэж хүсэн залбирч байгаа болохоор даарч бас ядарч болохгүй шүү.
Хэдий хожимдсон ч гэлээ хэзээ нэгэн цагт чамайг үүнийг олно гэдэгт бат итгэлтэй байгаа учраас чи байтугай би ѳѳрѳѳ ч ойлгож амжаагүй зүйлсээ яг одоо сийрүүлэн сууна.
Би чам дээрээ очих гэж хэчнээн олон удаа оролдсон ч бурхан намайг ѳѳрийн бүх нүгэлээ наминчлахыг үзэх гэсэн бололтой.
Чиний минь үлдээсэн лиш цэцэгнүүд хүртэл намайг чам дээр минь хэзээ ч битгий очоосой гэсэн шиг анхилам үнэрээ энд тэндгүй тараан маш сайн ургаж эхлэсэн.
Надад ирсэн чиний захианууд одоог хүртэл чийгтэй хэвээр газар хэвтэж байна.
Яаж ч хичээгээд мартаж чадахгүй байгаа би чамайг зүрхнийхээ жижигхэн орон зайд бѳх гэгч нь хадан үлдээсэн бололтой.
Эдгээр бүх захидлаа би салхинд ѳгѳѳд явуулсан шүү. Хайртад минь хүргээрэй хэмээн аминчлан гуйсан.
Чи минь дахин хэн нэгний амьнаасаа илүү хайрлах үр нь болж тѳрѳѳд захидлыг минь олж уншаарай.
YOU ARE READING
~Надад Хүрээгүй Чиний Түүх~ /Completed/
Historia CortaОдоо миний түүхийг сонсмоор байна уу? - Харамсахгүй бол шүү дээ.