7.

242 31 0
                                    

   Хэсэг хугацааны дараа бид гэрлэв. Энэ ѳдѳр миний хамгийн жаргалтай ѳдѳр байсан гэж хэлэхгүй ч хамгийн дурсамжтай сайхан ѳдрүүдийн нэг зүй ёсоор мѳн байлаа.

   Эхнэрийн минь ард сул цагаан даашинз ѳмсѳѳд, үсээ задгайлан хѳнгѳхѳн долгион оруулсан тун үзэсгэлэнтэй харагдаж байсан чамайг анзаараагүй гэж бодоо юу. Үгүй дээ. Би биш чи андуурч.

   Нэг над руу харж инээгээд, нѳгѳѳ бусад руу харж ганц нэг дусал нулимс унагаан зогсож байж билээ. Хэтэрхий их шархалсандаа тэсэлгүй уйлсан байж "Баярын нулимс" гэж худлаа хэлэн Юүжонийг тэврэх тэнэг охин.

Би үүнээс илүүг анзаараагүй ээ. Учир нь дэндүү тэнэг би Юүжонд дахин дурлаж орхисон байв.

~Надад Хүрээгүй Чиний Түүх~ /Completed/Where stories live. Discover now