Ep-3 "Уучлаарай"

4.9K 546 30
                                    

Би ч татгалзлаа гээд яах билээ дээ. Түүний хэлснээр толгой дохиод бид миний өрөө рүү орлоо.

Минсок "гайхсан уу?" гэх богино асуултыг тавилаа.

Би доош харсаар толгой дохин "бага зэрэг л. . ." гэхэд

Минсок уртаар санаа алдаад "уучлаарай, мэдээж тайлбарлаад байх юу ч байх билээ дээ. Бүх зүйлийг чи ойлгосон байх. Чамд хэлээгүйд уучлаарай" хэмээн уучлалт гуйлаа.

Би хүчээр шахуу инээмсэглээд "зүгээр дээ, ямар бид жинхэнэ хосууд байж байгаад намайг хуурсан биш. Эцсийн эцэст чи л надад тусалсан шүү дээ. Бүх зүйл зүгээр дээ. Би Донид бүгдийг нь тайлбарлаад хэлчихсэн болохоор та хоёрын дунд асуудал гарахгүй байхаа" гэж арай ядан хэллээ.

Үнэндээ бол сэтгэл эмзэглэж, бүтэлгүй дурлалдаа бага зэрэг гомдол төрж байна. Яагаад заавал Минсок гэж, дэлхий дээр энэ олон залуу байхад?

Минсок миний гараас атгаад "хүмүүс ихэвчлэн жигшиж зайгаа барьж дорд үздэг болохоор чамайг ч бас тэгэх байх гэж бодож байлаа. Намайг хүндэлсэнд баярлалаа. Бас эвгүй ч гэсэн Дони нэг хэсэгтээ энд байх бололтой. Хоёр залуутай хамт байхаар чамд ямар хэцүүг ойлгож байна л дaa гэхдээ-" гэхэд нь

Би түүний үгийг таслан "з-зүгээр дээ,эцсийн эцэст бид биш та хоёр хосууд шүү дээ. Харин ч та хоёрт би саад болж магадгүй юм"

Минсок толгой сэгсрэн "тэгж бодох хэрэггүй дээ, чи хэзээ ч надад саад болдоггүй. Тиймээс биеэ барих эсвэл өөрийгөө цэгнэх хэрэггүй. Бидний харилцаа хуурамч боловч бидний гэрлэлт жинхэнэ шүү дээ. Тиймээс энэ гэр ч бас чиний гэр. Чи эзэн нь болохоор хийхийг хүссэн юмаа хийж, чөлөөтэй байгаарай" гэсээр над руу ширтэнэ.

Би дахиж юм хэлэх юм бол түүнийг гэсэн сэтгэл минь Донитой хардах бяцхан хардалт минь ил гарчих гээд байсан тул зүгээр л уруулаа хачин чимээгүй өнгөрлөө.

Минсок үргэлж гаргадаг шигээ дулаахан сэтгэл татам инээмсэглэлээ тодруулсаар үсийг минь зөөлөн илбэн "маш их баярлалаа" гээд өрөөнөөс гарлаа.

Түүний гарч явахад яг л хайртай хүндээ хаягдсан мэт таагүй сэтгэл өвдмөөр мэдрэмж төрнө.

Нүдээ анин доош суугаад өвгөө тэврэн хэсэг бодол хийллээ. Хаалга тогшиход ухаан орох мэт дээш бослоо.

Дони "хоолоо идэх үү? одоо бараг хөрөх нь байна" гэв.

Би бас л хүчээр инээмсэглэн "о-ойлголоо, би буулаа та хоёр идэж бай" гэхэд
Дони ч инээмсэглэн гараад явлаа.

/Дууссан/ ⁉️ Миний нөхөр ижил хүйстэн ⁉️Where stories live. Discover now