💕 The end 💕

8.6K 767 73
                                    

Ээжид шууд үнэнээ хэлж чадсангүй зүгээр л хуурамч гэрлэлт байсан ч гэсэн би хайртай байсан гэж хэлээд л өнгөрлөө.

Ээж минь намайг хүүхэдтэй болсныг мэдэхгүй болохоор бүтэлгүй дурлалтай учирсан л гэж бодсон байх. "Миний охин залуу байна олон сайхан учрал тохионо" хэмээн намайг тайвшруулж байлаа.

Ээждээ бүх үнэнээ хэлээгүй ч ямар ч байсан сэтгэлээ онгойтол уйлаад авсан болохоор дотор хамаагүй онгойгоод сайхан болчихлоо.

Ээждээ Солонгост ажилласан сонин хачин үзэж харсан зүйл хураасан жоохон мөнгө гээд л тайлангаа тавингаа аавыгаа ажлаасаа хурдан ирээсэй хэмээн хүлээсээр өдрийг өнгөрөөлөө.

=====================

Монголдоо ирээд аав ээжтэй байгаа болоод ч тэр үү сэтгэл санаа арай гайгүй байгаа. Энд ирээд бас дажгүй удчихлаа. Энэ хугацаанд Минсок надтай холбоо бариагүй ээ магадгүй бидний харилцаа тэр эмнэлэг дотор бүрэн дууссан байх. Түүнийг бодох бүрд одоо ч сэтгэл хөндүүрлэн өвдөж бас түүнийг маш их санаж байгаа боловч хүүхдийнхээ төлөө уйлахгүй инээж амьдрах гэж хичээж байна.

Бас намайг явсныг мэдсэн бололтой Минсокын найзууд надтай холбоо барих гэж их хичээж байгаа. Би тэдэнтэй ярилцахгүй гэсэндээ интернет орохгүй зөрүүдэлсээр.

Гэхдээ хамгийн хэцүү нь одоо яг хордлого өгдөг үе минь эхэлчхээд байгаа. Аав ээж хоёроосоо нуух гэж ёстой есөн шидээр үзэж байна. Ходоод гэдэс өвдсөн, хоолны хордлого гээд л аргалж болох бүгдээр л аргалах гэж хичээж байгаа ч бүтэлтэй болж байгааг үгүйг мэдэхгүй юм. Аав ч яах уу эр хүн анзаарга муутай намайг гэдэс өвдсөн гэвэл тэгж л гэж бодно. Харин ээжийн байгаа байдал нь итгэж байгаа мэт царайлаад цаагуураа гадарласан мэт л харагдаад байгаа.

Гэвч ээжийг өөрөө тулж асуухгүй л бол хэлэхгүй гэж бодоод л гүрийгээд байна даа.

Өнөөдөр дахиад л оройн хоол идэж чадаагүй болохоор ходоод өвдөөд байна гэж худлаа хэлээд өрөөндөө хэвтэж байтал аав утсаа барьсаар ороод ирлээ.

Аав "Ундраа энэ нэг залуу яриад байх юм даанч аав нь юу ч ойлгодоггүй ээ, Хятад юм уу Солонгос юм уу мэдэхгүй ямар ч байсан Ундраа л гээд байх шиг байна" гэсээр утсаа над руу барилаа.

Би "ааваа би байхгүй шууд тасал, дахиж залгавал битгий аваарай" гэж хэлтэл

"Ундраа чи харагдаад байна" гэх нь тэр. Гайхалтай аав камераа над руу харуулчихсан байна.

/Дууссан/ ⁉️ Миний нөхөр ижил хүйстэн ⁉️Where stories live. Discover now