2

40 5 3
                                    

Долоо хоног ч өнгөрч тоглолтын өдөр боллоо.
Уул нь Нижитэй хамт тоглолт үзье гэсэн чинь "Жин уббагаа харна, ханхүү нараа харахгүй бол болохгүй"гээд маяглаад л байсан. Ядаж байхад нэг өдөр тоглолт болж энэ тэр.

"Эгчээ би тоглолт руугаа явлаа шүү. Таны тоглолт тарвал намайг тосоорой!!!" гэсээр орилох аж.

"За за. Дүлий хүнтэй амьдардаг юм шиг чанга орилох юм" гэж хоёр чихээ даран түүн дээр очлоо.
"Хэрэв манай тоглолт эрт тарвал залгая. Танайх түрүүлж тарах юм бол намайг тосоорой" гэхэд "За ойлоглоо. Явлаа баяртай" гэсний дараа хаалга хаагдах нь сонсогдов.

Өнөөдөр яагаад ч юм хар хувцас өмсмөөр санагдаж байна гэж бодсоор том хар юүдэнтэй цамцаа өмсөөд, ширээн дээр байх тасалбараа аван гэрээс гарлаа.

Тоглолт болох газарт ирэхэд дүүрэн охид орилолдоно.
"Юу вэ? The Fin ийм олон фэнтэй билүү? Ямар их охидууд байх юм" гэж үгэлсээр тоглолт болох заал руу орлоо.

Ороод нээх удаагүй байхад заалны гэрэл унтарч тэнд байсан хүмүүс орилолдохын хажуугаар нүсэр чанга дуу заалыг дүүргэлээ.

Урд харагдах тайзан дээр утаа гарж тайзны шалнаас хэдэн толгойнууд үзэгдэх аж.
Тоолоод үзэхэд 4 лав биш 7 толгой байна.
Энэ юу гэсэн үг вэ?
The Fin-ийхэн шинэ 3 гишүүнтэй болсон юм байхдаа?...
"WHAT THE FUCK, HOLY SHIT гэж энэ чинь нөгөө Солонгос тэнэгүүд байна ш дээ"
Эргэн тойрноо харахад Нижид байдаг цагаан гэрэлтдэг бөмбөг шиг юм барьцан, дээрээс нь нөгөөдүүлийнхээ зурагтай дэвүүх мэвүүр барьчихсан. Ёоо юу вэ?

Тасалбараа хартал...хог гэж тасалбараа сольцон байна ш дээ...

"Байна уу? Нижи чи бид хоёр тасалбараа сольчихсон байна"
"Та одоо юугаа харж байдаг юм. Наад хаалгаар чинь ороход томоос том BTS гээд биччихсэн байгаа биз дээ."
"Би яаж мэддэг юм. Хаягийг нь хараал ирсэн шд. Би одоо гарлаа чи хаана байгаа юм?"
" Би гадаа байна гараад ир. Таны тоглолт арай эхлэх болоогүй байна."
"Заза одоо гарлаа" утсаа таслан олон хүн бужигнасан газ­раас арай гэж гарч байхдаа нөгөө долоо дундаас нэг хүнийг олж харсан өндөр хамартай, бусдаасаа өндөр ч биш намхан ч биш, шаргал өнгийн үстэй жинхэнэ үлгэрт гардаг ханхүү нь тэр байх гэж хэлмээр үгээр хэлж үзгээр бичишгүй нэгэн харагдана. Би нэг мэдэхэд түүнийг удаан ширтэж байгаагаа мэдээд гарах хаалга руу зүглэлээ.

"Кико чи яасан ч тэдэнд дуртай болж болохгүй. Хэрвээ тэгэх л юм бол Нижи шиг гачин олон нэр хэлээд, нөгөөдүүлийнхээ зургийг үнсэж мүнсээд, шинэ дуу гарахаар нь уйлдаг болчихвол яана. The Fin дээ л үнэн ч байя"гэж өөр өөртөө хэлсээр Нижи дээр очилоо.

"Ёооё ямар их уддаг юм бэ? Алив хурдан тасалбар өг. Би уббагаа харах хэрэгтэй байна, бас тасалбарын нэр мэрийг нь харахад яадаг юм?"гэсээр очив уу? үгүй юм баахан юм шулганаад надаас тасалбараа аваад цааш орлоо.
Би ч түүнийг орсны дараа тасалбараа нэг үнсчээд эхлэх цагийг нь хартал

"НИЖИ САКУРАМА!!!!"

The Fin-Without excuse

Нижи гуай худлаа ярьснаас болоод тоглолтынхоо талыг нь л үзлээ. Муу цисти церкозын авгалдай чинь эхлэх цаг чинь болоогүй байна майна гээд байсан чинь тоглолт эхлээд бараг цаг өнгөрчихсөн байна.
Тэгээд бас тосоорой ч гэх шиг. Уул нь энэ тоглолтыг үзэх гэж нойр хоолоо хумслан байж тасалбарыг нь авсан юм. Харин Нижи гуай ээж ааваасаа мөнгө авсан болохоор мэдэхгүй л дээ.

Би сайхан сэтгэлтэй болохоор нөгөө газарт нь очиж хүлээхээс.

Түүнийг хүлээнгээ Men I trust -ийн Show me how-ыг сонсон зогсоно.

Урд талын хаалгаар их хүн гарч ирэх учраас арын хаалган дээр түүнийг хүлээлээ. Цаг 11 болж байгаа учраас намайг хүн холоос харах юм бол хулгайч байна гэж хархаар байлаа. Дээрээс нь малгайгаа өмссөнийг ч хэлэх үү.

Гэнэт арын хаалга онгойж хэдэн залуус гарч ирлээ. Харахад бүгд нүүр амаа баглажээ. Арай эд нар хүний наймааных юм болов уу? гэсэн бодол тархинд минь зурвас хийн орж ирэхтэй зэрэгцэн намайг нэг өргөн мөртэй нь харчихаад нүүрээ халхлан орилох аж.

"Юу вэ? Сэсан фэн байна.Бүгдээрээ нуугдъя."/солонгосоор/

"Юу вэ? Хаанахаар яриад байгаа юм Японоор яриач!!!"

Би чамд хайртай КикоWhere stories live. Discover now