"Юу вэ? Сэсан фэн байна.Бүгдээрээ нуугдъя."/солонгосоор/"Юу вэ? Хаанахаар яриад байгаа юм Японоор яриач!!!" гэж утаснаасаа чанга атгасаар хэлэхэд нэг намхан залуу над руу дөхөж ирээд миний утсыг булаан авлаа.
"Хөөе новшоо миний утсыг өгөөч!!! Хүн байна уу? Туслаарай хулгайч!!!" гэж хамаг байдгаараа орилоход өнөөх чинь " Чи бидний зургийг дарсан тийм биз дээ? Чи сэсан фэн биз дээ? Авсан зургаа устга!" гэж өндөр дуугаар ярьна.
"Үхсэний чинь та нарыг дагах, ямар юмны чинь сэсэн, мэсан фэн гэнэ үү? би тийм юм мэдэхгүй. Тэгээд ч ямарч зураг аваагүй!" гэж зөрүүлэн ориллоо.
"Чи өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй юу тэ? Тэгвэл ингэхээр чамайг яахыг чинь харъя л даа" гэж хэлэнгүүтээ миний утсыг доош нь шидчихэв."Миний утас..." гэж утас руу гаа харсаар үлдэхэд өнөөх чинь нөгөө хэд рүүгээ алхах нь харагдлаа. Зүгээр өнгөрөөхгүй дээ муу новшийг.
"ХӨӨЕ ЧИ МУУ ҮХМЭЭР БАЙНА УУ?" гэж орилсоор өнөөх рүү чинь гүйн очоод мөрнөөс нь хойш татаад шууд нударга зангидан хамар луу нь дэлсээд авав."Ааш чин ча! Миний хамар"гэж үглэн хамраас гарах цусаа арьчин.
"ЧИ ОДОО ХЭН БОЛЧХООД МИНИЙ УТСЫГ АВААД ХАГАЛЖ БАЙГАА НОВШ ВЭ? БИ ЧАМАЙГ НӨГӨӨ ЕРТӨНЦ РҮҮ ҮНЭГҮЙ ЯВУУЛАНА ШҮҮ" гэж түүнийг балбасаар хэлэхэд өнөөх чинь хаанахаар ч юм орилоход нөгөөдүүл нь сандарсаар хүрч ирэх аж.
Би шууд нөгөө намаханыг чинь тийрч унагаагаад, яг кино нь дээр гардаг шиг гэдэс рүү нь өшиглөх гэсэн боловч арай л хатуу дах байх гээд зүгээр л цохилоо."Хэлээд байна ш дээ байцаагчаа!!! Эд нар өөрсдөө эхэлсэн. Ялангуяа энэ жижигхэн цагаан" гэж хэлэхдээ миний хажууд хамран даа цаас хийсэн өнөөх намхан залуу руу заав.
"Юу чи л өөрөө бидний зургийг дараа биз дээ."гэж тэд зэрэг зэрэг орилолдох аж.
"Хэн та нарын зургийг дарсан юм? Мөрөөдчихсөн матрын өгзөгнүүд вэ?"Ийн маргалдаж байхад 40 орчим насны эрэгтэй хаалгаар амьсгаадсаар орж ирлээ.
Тэр залууг орж ирэхэд тоглолт эхэлж байхад харсан өнөөх залуу түүнд дээр наалдан Солонгосоор нэг миний талаар хэлээд худлаа уйлна."Менежерээ😭😭😭😭 Биднийг эндээс аваач дээ. Энэ галзуу хүүхэн биднийг гүтгээд байна. Менежерээ би шоронд залуугаараа орохгүй биз дээ. Арми😭😭😭"
Түүнийг ингэж хэлэхэд ч бас бусад шуугилдана.
Би хөлөө ачин гараа өвдгөн дээрээ тавиад хажуу ийш тийш хартал тэр яг намайг дуурайн сууж байлаа. Бид хоёр бие бие рүүгээ хөмсгөө зангидан нэгэн зэрэг
"Чи яагаад намайг дуурайгаад байгаа юм?"
"Хэн чамайг дуурайсан юм!"
"Чи өөрөө эхэлж хүн дуурайгаа биз дээ"
"Чи л дуурайсан байх шүү. Би лав чамайг тоож дуурайхгүйдэг" гэж хээв нэг хэлэв.
"Юу гэнэ? Муу матрын өгзөг чинь ахиад цохиулмаар байна уу?"
Бид хэдийн хэрэлдэх болон нөгөө залуусын гонгинолдохыг бидний урд сууж байсан байцаагч ширээн дээр чанга цохин өндөр дуугаар орилох аж.
"Одоо хангалттай!!! Бүгдээрээ сууцгаа"гэж түүний хэлэхэд бид бүгд түүний ширээний өмнө томоотойгоор суудалдаа эргэн сууцгаалаа.
"За тэгэхээр та энэ залуусыг хариуцсан хүн үү?"гэж саяхан орж ирсэн ахаас асуулаа.
"Тийм ээ би эд нарын менежер байгаа юм" гэж өөрийгөө танилцуулна.
"Таны хариуцлагагүй байдлаас болоод утсаа эвдлүүлж хэрэгт гүтгэгдээд байж байна"гэж өнөөх ахад хандан хэлэхэд тэр" уучлаарай" гэж толгойгоо бага зэрэг бөхийлгөв.
"Та юун даа уучлал гуйгаад бөхийгөөд байгаа юм? Жинхэнэ уучлал гуйх хүн нь энэ эмэгтэй байхад" гэж нөгөө тагжгар над руу муухай харах аж.
"Яг юу болсон юм?" гэж өнөөх ахыг асуухад нэг улаан үстэй эр "Тэр сэсан фэн. Тэр биднийг зургийг дарсан болохоор Юнги хён түүнийг устгахыг шаардахад эсэргүүцсэн болохоор хён араггүй нь эрхэнд түүнийг утсыг хагалсан юм. Тэгсэн энэ галзуу хүүхэн Юнги хёнд гар хүрсэн" гэж жаахан хүү зодуулаад аавдаа ховлож мэт хэллээ.
YOU ARE READING
Би чамд хайртай Кико
RomanceГэнэт л амьдралд минь хөл тавьсан тэр залуу... Цааснаас ч цагаан тэр нэгэн... Инээх болгонд нь буйл нь гардаг тэр залуу... Гэнэт орж ирсэн шигээ гэнэт яавах болсон тэр нэгэн... Өөртөө ухаангүй дурлуулчихаад явчихсан тэр... "Байна уу? Хэн бэ?" "..." ...