Хоёр

1K 116 6
                                    

Өглөө эхлэдгээрээ эхлэж залуус налж унтсан хогийн савнаасаа холдон ажилдаа гарлаа. Тэхён өөрөөсөө чүү ай намхан залуу руу харц шилжүүлбэл өнөөх нь хэний ч юм нэг зураг гаргаж ирэн хараад гунигтайхан инээмсэглээд буцаагаад халаасандаа хийх нь тэр.

"Жиминаа, өнөөдөр хүчтэй байгаад илүү их хичээнэ тийм ээ?" тэрээр шүдээ зуун ийн хэлэхдээ багахан дээш гэдийх нь нулимсаа тэвчиж буйн том илрэл болох биз.

"Тэгнэ ээ?" дэггүй инээмсэглэл урууландаа тодруулах ч нүд нь уйлж байх нь, харлаж сайртсан зүдрүү хоёр гар хоорондоо учран холбогдон биесээсээ чанга атгах нь хичнээн өрөвдөлтэй.

Цааш явсаар хотын төвд ирэн амрахаар сандал дээр суун хором мөч бүхэнд завгүй холхилдох залуусыг ажиглана. Зарим нь муухай харж жихүүцэм царайлах бол зарим нь өрөвдсөн харц шидлэнэ. Гэхдээ жинхэнэ хүн нь өрөвдүүлэхээр хүмүүс мөн билүү?

Залуус босон цааш өдөр бүр явдаг зуршил замаараа удаанаар алхлаа. Гадаа халуун байх ч гэнэт гэнэт хүйтэн салхи дотор хөлдөөм исгэрэх нь намар дундаа орсныг тод томруунаар мэдрүүлэх ажээ.

Байнга урдуур нь явж өнгөрдөг саарал цамхаг. Хаалга нь байнга нээгдэж хаагдан эргэлдэнэ. Хэдхэн хором, юу болсныг мэдэхгүй ч Тэхён шуудхан урдаа явж буй Жиминийг угз татан өөр рүүгээ харуулаад хатаж омголтсон өнгөгүй уруулыг нь үмхэн аваад том гараараа хоёр чихийг нь таглалаа.

"өхх энэ хоёр чинь бүр амар амар"
"иймэрхүү хог шаарнууд байгаа болохоор л..."
"ийм юм чинь гуйлгачин байх нь аргагүй шд"
"би ижил хүйстнүүдийг үзэн яддаг"

Зөрөн өнгөрөх хүн бүр амандаэ жигшим үгс шивнэлдэх бөгөөд Тэхён тэдний царайг сайтар нягталж байлаа. Хажуугаар нь гялалзсан хар машин зөрөн өнгөрөхөд сая нэг тэдний үнсэлт салж бор үстийн хацар ягаан туяа татаж хөлс нь бурзайсан байлаа.

"Гэнэт яаж байгаа юм бэ?" бор үст амаа даран хөхрөөд Тэхёны цээжийг зөөлхөн цохив.

"Үнсэж болохоо байгаа юу?"

"тийм ч биш лдээ" залуусын яриа жаргалтай инээмсэглэл, хайр дүүрсэн харцаар өндөрлөж цааш явлаа.

---
Шөнө дунд хэдийн айлчилж, од мичид тэнгэрт түгэх ч өндөр барилгууд дундаас хангалттай сайн үл үзэгдэнэ. Жимин хар үстийн мөрийг дэрлэн зүүд нойрондоо хэдийн аялажээ.

Харин Тэхён юу ч юм бодон хүнд хүнд санаа алдана.

"Өвөө.."

Бяцхан цангинасан хоолой чихэнд дуулдав.

"Миний Хансэ ухаантай юм уу даа?"

Хөгшин эрийн сөөнгө хоолой араас нь дахин дуулдлаа.

"Гурван жил амьдарч чадвал болох л юм"

Ахин нэн хоолой...

|та эар завгүй байна уу?

•Nothing like us•||Vmin\Completed\Where stories live. Discover now