Арван дөрөв

717 99 8
                                    

"Сайн уу? Yoongles!"

Тэхён сүүлийн гурав гаруй жил уулзаагүй ахтайгаа уулзахаар айн байж байшинд нь ирсэн байх агаад түүний аз таарч ах нь гэртээ байж байх нь тэр.

"Бурхан минь" хэтэрхий цочролд орсон түүний ах гар дахь аягатай кофегоо алдан амандаа үглэсэн нь энэ байлаа.

"Тэхён энэ чи мөн гэж үү?" энэ гурван жилийн хугацаанд сульдаж унатлаа хайж, үсээ цайтал санаа зовсон газар дээрх ганц дүү нь өөдөөс нь хараад зогсож байхад хэн ч балмагдана шүү дээ.

"Тийм ээ, хён. Би ирлээ." хэн хэн нь нулимс унагаах тэр цагт хоёул биесээ тэврэн авч асгартал уйлах ажээ.

"Эртхэн ирэхэд яадаг золигийн хүүхэд вэ? Гэхдээ ирсэн бол болоо доо." тайвшруулах мэт нурууг минь илж, аргадах мэт зөөлөн үгс урсгана. Энэ халамжийг ямар их санасан гээч?

"Алив орцгооё"...

"Гэснээс хён та ойрд аав дээр очсон уу?"

Сая нэг тайвширсан залуус халуун кофе барин сууцгаах агаад бор үстийн асуултанд Юнги дахин салгаллаа.

"Яасан бэ?" Тэхён дахин лавлавал Юнги чирэн босгоод нэг өрөө рүү оруулах нь тэр.  Тэр өрөөнд юу байсныг нь мэдэхгүй ч томоос том хөрөг зураг байсан гэдгийг л хэлэх нь зүйтэй байх.

kth⁂シ

Өвдөлтөө мартах гэж уух тоолондоо бодох юм, бидэнд юу байсныг... Одоо юу байгааг?

Бид хамтдаа шуургыг сөрж чадах тийм л агуу хайрыг бүтээсэн ч, өөрсдөө тэр шуурга нь болоод хувирчихаж...

Бид биесийнхээ өдрийг бүтээж, шөнийг хайрлаж өгдөг байсан ч, өөрсдөө тэр өдөр шөнө нь болоод хувирчихаж....

Чи бол би, би бол чи гэж хэлмээр нандин аураг голдоо үүсгэсэн ч, гэрлэн бүрхүүл хэтэрхий ихээр гэмтжээ.

Өсвөр насны хайр гэх зүйлээс өдийг хүртэл явсан ч эцэст нуран унажээ.

Бурхны өгсөн очир эрдэнийг бид хамгаалж чадалгүй буцаачихаж...

Бидэн шиг хайрыг бүтээсэн хэн ч байгаагүй,

Гэтэл чи бид хоёр тийм биш болчхож,

Бид өөрсдийгөө алдаж, өөрсдийн гэсэн зүйлсээ бүгдийг нь алдчихаж...

| оройн мэнд хонгорууд минь. Асуулт байнааа

Би үүнээс цааш өгүүллэг биччихээ больчихвол яах вэ?

•Nothing like us•||Vmin\Completed\Where stories live. Discover now