Арван зургаа

1.2K 117 10
                                    

𝑩 𝑬 𝑮 𝑰 𝑵

"Ааваа та надад туслах хэрэгтэй байна!" дасал болсон архи, хөлсний үнэр бус анхилам цэцэгний үнэр сэнгэнэсхийж, арзайж сэгсийсэн үс ноос бус засаж янзалсан царайтай бяцхан хүү нь ийн ганц удаа тусламж гуйхад Пак ноён битүүхэндээ баярлаж байлаа.

"Аав нь юу ч байсан тусална гэдэгт итгээрэй." буурал үст инээмсэглээд кофегоо цааш тавилаа.

"Би нөгөө Тэхёнтой уулзах ёстой байна л даа... Тэгээд нөгөө..." Жиминийг гацаж түгдчин харцаа гүйлгэхэд эцэг нь жуумалзаад

"Чамайг ингэнэ гэж мэдээд гэрт хальт ирээч гээд Тэхёныг дуудчихсан. Одоо хагас цагийн дараа ирэх байх." хэмээхэд бор үст хөлөө дэвсээд

"Юу вэ? Би яаж амжих юм бэ? Та эртхэн хэлэхгүй!" гэсээр гоншигонон алга болов.

Нямбайлан өмссөн хөх хослол нь зогсоол руу гүйх хооронд л үрчийж, үс нь сэгсийжээ. Цагаан саарал өнгийн 𝑭𝒊𝒓𝒓𝒂𝒓𝒊- гаа салхи татуулан хурдлуулж, өөрөө амаа задлах мэт мишээх нь хичнээн жаргалтай байгааг нь илтгэх шиг.

Гэрийнхээ урд тооромзоо хяхтнуулан зогсохдоо л ямар их сандарснаа ойлгох шиг хумсаа мэрэн нүдээ бүлтийлгэнэ. Өд шиг хөнгөнөөр зөөлөн алхсаар харанхуй гэртээ орж ирлээ.

Тийм дээ... Тэр дахиж шархлахыг хүсэхгүй байх. Хэтэрхий горьдчихлоо.

Түүний бодлыг тасалдуулан хаалга савагдан хаагдах чимээ гарч эргэн харвал муухан инээмсэглэх хар үст зогсож байх аж.

Өнгөрсөнд өрнөсөн бүхнийг тэрүүхэн агшинд мартав уу, гэлтэй биес рүүгээ тэмүүлэн тэврэлдэхдээ анх мэдэрдэг байсан тэр гайхалтай мэдрэмжүүдийг зүрхэндээ олж харах нь тэр.

"Ямар их санасан гээч?" Бор үст хайртынхаа цээжинд шигдэн ийн шивнэхэд өнөөх нь ч аажуухан толгой дохилоо.

"Чамайг инээх болгонд чинь жаргалтай байя. Уйлах тоолонд чинь хэдэн мянган удаа үхье. Гагцхүү дахин эхлэх, дахин бид болох боломж олгооч" Жимин хайртынхаа нүд рүү эгцлэн хараад намуухан  хоолойгоороо гайхалтай үгсийг шивнэхэд Тэхён нулимс цийлгэнүүлэн

"Яаж ч гомдоосон инээж өгье, жаргалтай байна гэж амла. Нүднээс минь нулимс урсах цагт тэр нь зөвхөн баярын нулимс байна гэж бодож байгаа болохоор битгий үх. Дахин бид болох цагт хэн хэн нь уучлах сэтгэлийг зүрхэндээ тээнэ байх. Хайрлаж өгөөрэй." хэмээн сэтгэлийнхээ үгсээр хүүрнэлээ.

"Би чамд хайртай!" Жимин хайрын илрэл болсон гурван үгийг амнаасаа урсгахад түүнд хариу болгон гайхалтай зүйл ирсэн юм.

Эцэст нь тэдний уруул нэгдэж, биесээ амтлах нь нартад ганц орших тэдний хамгийн том хайрын илрэл, амлалтын баталгаа буй за.

Бид анх "бид" гэдэг зүйлээс эхэлж, "би болон чи" гэдэг тусдаа зүйл дээр оршиж, эцэст нь дахин "Бид" гэдэг гайхамшгийг бүтээх гэж байна. Эцэст нь энэ бүхэн бидэн шиг эхлэл болох нь.

|ингээд дуусгая даа. Зүгээр л нэг хайрын романс шиг санагдаж байвал битгий тэгж бодоорой. Хэрвээ чи найз охин/залуугаасаа салсан, маргалдсан бол ярилцаад нэг үзээрэй.

Хүндэтгэсэн: Ssibyeol1013

•Nothing like us•||Vmin\Completed\Where stories live. Discover now