Nu'est Minhyun-🌍Universe🌍

88 4 0
                                    

Чи бол миний ертөнц

Дэндүү хол ертөнцийн минь нэг тал

Хэрвээ би өвдөлтийн чинь шалтгаан болвол намайг мартахад илүү хялбар

Гэрэлтсэн миний ертөнц, ертөнц минь

Чиний хувьд жинхэнэ төгсгөл бол

Миний хувьд зүгээр л эхлэл

Сүүлийн удаа над руу харсан тэр өдөр би энд ганцаараа үлдсэн

Нүдээ нээх үедээ, өдөр бүр чамайг бодолдоо зурахыг хичээдэг

Гэвч би чамд хүрч чадахгүй, бас зүрх минь бутарч байна

Чи бол миний ертөнц

Дэндүү хол ертөнцийн минь нэг тал

Хэрвээ би өвдөлтийн чинь шалтгаан болвол намайг мартахад илүү хялбар

Гэрэлтсэн миний ертөнц, ертөнц минь

Би яг одоо байж болох хамгийн амар газартаа байгаа болохоор

Чи намайг хаанаас ч харж чадна

Заримдаа чи тэнгэр лүү хараад миний тухай боддог уу

Яг л өнөөдөр шиг, би чамтай зууралдаад салдаггүй шиг

Өдөр бүр чиний тухай бодох нь миний хувьд зуршил болчихсон

Гэхдээ чамайг хараагүй удсан шиг, чиний сэтгэлийг удаан хүлээж байна

Чи бол миний ертөнц

Дэндүү хол ертөнцийн минь нэг тал

Хэрвээ би өвдөлтийн чинь шалтгаан болвол намайг мартахад илүү хялбар

Гэрэлтсэн миний ертөнц, ертөнц минь

Хэрвээ бид дахиад ганцхан удаа уулзах юм бол

Би энд хичнээн удаан байсан ч дуртай байх болно

Өөрийнхөө ярьдаг хэлээр...

Чам руу гялалзах болно

Чи бол миний ертөнц, ертөнц минь

Чамгүйгээр миний ертөнц бүтэн биш

Дэндүү жижигхэн харагдсан ч, чи үргэлж байдаг шигээ үзэсгэлэнтэй

Жаргалтай байх хэрэгтэй шүү, миний ертөнц

🎶Дууны монгол орчуулгууд🎶Where stories live. Discover now