2017 оны 4 сарын 3
Анх түүнийг сургууль дээр хараад л дурлаж билээ...Одоо бодохнээ тэр их өрөвдөлтэй охин байж...Харин энэ өдөр би түүний нэр хүндийг буцаан сэргээж гэм буруугүй болохыг нь хүмүүст хэлнэ.Үгүй л бол өөрийгөө буруутгаад тайван сууж чадахгүй хүн надаас олон байгаа...Хоолны танхим дүүрэн сурагчид.Харин би Тэхён бид хоёрын хоол идэж байсан ширээн дээр гарч зогсоод:Зааа!!!Анхаараарай!!!Надад хэлэх зүйл байна!!!Энэ өдрөөс 1 жилийн өмнө...Жүхён гэх 17 настай охин өөрийгөө хороосон.Яагаад гэдэг шалтгааныг нь та нар бүгд мэдэх биз.
Намайг ийн хэлмэгц хүүхдүүд,'Тэр бузарыг дурсаад ч хэрэггүй!!!Сургуулийн нэр гутаасан хямдхан новш!!!Тамдаа хатаж байгаа биз!!!Биеэ үнэлэгч хөгийн охин!!!' гэх мэтээр түүнийг муулан орилолдож эхлэв.
Би:Би тэгвэл яг нэг жилийн өмнө болсон зүйлийг гагц үг ч үлдээлгүй хүүрнэж,түүнийг гэм буруугүй гэдгийг нь батлая.Надад итгэсэн ч болно,итгэхгүй байсан ч болно.Өөрсдийн чинь дур.Гэвч...Тэр зүйлд нэр оролцсон бүх хүмүүс,миний ярих зүйлийг үнэн гэдгийг баталж чадна.Жишээ нь дээд ангийн Юнги ах.
Ингэж хэлэхэд л Юнги ахын царай барайн хоолоо идэхээ больж доошоо харлаа.Магадгүй тэр ч бас өөрийгөө буруутай гэж бодож байгаа байлгүй.Бас цаад ширээнд сууж байсан Жүхёны төрсөн эгч Жонён,хамгийн сайн найз Юми нарын царай ч барайн над руу ойлгомжгүй харцаар ширтэж эхлэв.Би:За тэгвэл...Эхлэх үү дээ???
2016 оны 9 сарын 12
Миний энэ сургуульд шилжиж ирсэн өдөр.Тэр өдөр би сургуулийнхаа коридорт, нэгэн сахиусан тэнгэрт дурласан сан...Миний дурласан сахиусан тэнгэр сургуулдаа ихээхэн нэр хүндтэй,царайлаг найз залуутай,сайн сурдаг,үзэсгэлнтэй хөөрхөн бас дээрээс нь надаас нэгээр эгч байлаа.Түүнийг Ким Жүхён гэдэг.21 настай их сургуулийн оюутан найз залуутай.Найз залууг нь Жин гэдэг бөгөөд хүмүүсийн ярьсанчлан хахаж үхмээр царайлаг.Тэхён:Юу хараад гөлөрчихөв өө??
Би:Тэр..
Тэхён:Жүхён эгч чамд заяахгүй лдээ.
Би:Яагаад???
Тэхён:Чи бодоод үздээ???Найз залуут..-
Би:Тэгвэл би булаах болно доо!!!
Тэхён:Хөөх...Үнэхээр галзуурчихаж лдээ...
Тэкү:Сайн уу???
Би:Эцэг чинь!!!ЮУ ВЭ???
Тэхён:Тэкү,танилц.Манайд өглөөхөн шилжиж ирсэн шинэ сурагч Жон Жонгүг.Жонгүг аа,харин энэ миний ихэр дүү Ким Тэкү.
Би:Бурхан минь гэж..Эрт хэлэхгүй яавдаа...Айлаа шдээ...
Тэкү:Таатай байна.Заза би явлаа.
Би:Нэг ангид байдаггүй юмуу???
Тэхён:Үгүй ээ.Манай нөгөө анги.Чи тэгээд нөгөө юу билээ,булаах нтр хэвээрээ юу???
Би:Хэвээрээ...Эр хүн зоригтой байвал чоно чяцга алдана!!!
Тэхён:Орой тарахаар найз залууг нь хараарай.Чоно та хоёр хамт
чяцга алдана.
Би:Киахх...Харж л байя!!!Орой хонх дуугарч,сургуулийн үүдэнд нэгэн үнэтэй машин зогсож дотроос нь өргөн мөртэй,өндөр,тун царайлаг залуу гарч ирлээ.
Би:Хнн...Надаас хэдхэн см-аар л өндөр юм байншд...
Тэхён:Хөгшөөн...Одоо зүгээр л хар?!
Түүний хөл дээр манай сургуулийн атаман санаандгүй гишгичихлээ...Харин тэр газраас хөндийртөл нь заамдаад хамрыг нь хугартал цохив...Тэхён:Харав уу???
Би:Аанхаан...
Тэхён:Чоно та хоёрыг чяцга алдуулах цаашаа байгаа биздээ???
Би:Аанхаан...Гэхдээ л би булаана даа!!!
Тэхён:Заза...Тэнэг хүн тэнэгээрээ л дуусах юм байна...Баяртай,би харилаа.
Тэкү:Хурдан явья аа,ээж аав хоёр дахиад л...
Тэхён:Ашш...За би явлаа!
Би:Баяртай.Орой очоод хоолоо ч идэлгүй тэрний бас түүний найз залуугийн талаар судалсан.Тэр хоёр,ялангуяа найз залуу нь сошиалд ихээхэн нэр хүндтэй интернет хэллэгээр бол од юм байн лээ.Дажгүй царай зүстэй,гэхдээ их зантай.Ийм амьтад зөндөө бий.
Даалгавраа хийгээд унтахаар хэвтэхэд утсанд мессэж ирэв.Тэхён:Гарах уу???
Би:Унтаж байншд.
Тэхён:Унтаагүй л байншд.
Би:Гэхдээ л орондоо хэвтэжийнаа...
Тэхён:Жаахан зугаацья аа!!!Сэтгэл санаа тиймхэн байна!!Гэрийн чинь үүдэнд байна,гараад ир үгүй бол цонх руу чинь чулуу шидээд хаалгыг чинь цөм өшигллөө шүү!!!
Би:Одоо гарлаа!?Гэрийн хаяг хаанаас олоод авчихдаг байнаа гэж үгэлсээр хувцсаа өмсөн ээжид найзындаа хонолоо гээд арай гэж зөвшөөрүүлэн гарч ирэв.
Тэхён:Яасан хурдан гараад ирэв ээ?
Би:Би цонх хаалга нойр гуравтаа чамаас их хайртай лдаа.Ийм орой хаачих юм???Зайрмагны машин руу явж зайрмаг идэх үү ммм??
Тэхён:Клуб орьё оо.
Би:Хөөе золиг минь!!Чамаас архи үнэртээд байна?!
Тэхён:Тэгвэл уучихсан л гэсэн үг шд.
Би инээгээд:Новш чинь...Ингэхэд Тэкү яагаав???
Тэхён:Эмнэлэгт байгаа.
Би:Яачихсан юм???
Тэхён:Өвдчихсөн.
Би:Аан.Хэсэг чимээгүй яван нэгэн клубын гадна ирэв.Дотогш орон доош шатаар буухад дандаа манай сургуулийн хүүхдүүд байна.Тэр дунд миний халти мэддэг дээд ангийн Юнги ах,бас миний дурласан охин харагдана.
Би:Хөөш новшоо!Надад энэ хүмүүсийн товч танилцуулгыг нь хэлээд өгдөө?!
Тэхён богино үстэй охин руу зааж:Тэр бол У Жүхёны эгч У Жонён.Харин тэр Жүхёны сайн найз И Юми.Надад лав шал худ охин шиг санагддаг.Жүхёны хажууд бүжиглэж байгаа цагаан залуу нь тэдний ангийн Мин Юнги.Миний гадаралснаар тэр залуу Жүхёнд сайн байх.Тэгээд цаад талынх нь...../зарим хүүхдүүдийн танилцуулсан/
Өөр тайван дөө.
Би:Аан заза.Би Жүхён эгч рүү явлаа.
Тэхён:Тэгээ тэг.Би:Сайн уу.
Жүхён:Сайн.
Би:Намайг Жонгүг гэдэг.Танай доод үе.
Жүхён:Яасан эгдүүтэй туулай вэ??Намайг Жүхён.
Юнги:Жүхён аа,хэн юм??
Жүхён:Манай доод үе гэнээ.
Юнги:Аан заза.Би тийшээ явчихаад ирье ээ.
Жүхён:Тэгээ тэг.
Би:Надад дугаараа өгөөч??
Жүхён:Ямар том эгдүү вээ...Тэр надад дугаараа тэмдэглэж өгөөд,өнөөдөртөө би явсан.Харин маргаашнаас эхлээд би түүнийг салалгүй дагаж яриа өдөж эхэлсэн...
YOU ARE READING
••••COMPLETED•••HER REASON••••
ActionСургуулийн сахиусан тэнгэр...Хөөрхөн,сайхан зантай,бүх хүн түүнтэй сайхан харьцана,сайн ч сурдаг,дээрээс нь царайлаг найз залуутай.Тэр бол Ким Жүхён.Харин би түүнд дурласнаар илүү их нууцуудыг нь мэддэг боллоо...