Одоо үе:::
Түрүүнээс хойш чимээгүй суусан Юнги ах:Жонёнийг дан ганц буруутгаад байж болохгүй ээ.Жүхён тэрийг нь мэддэг байсан хэрэг.
Бүгд:ЮУ?!
Юнги:Энэ явдлыг эхнээс нь ярьсан нь зүйтэй байх.Тэгэхээр тэр бороотой өдөр Жүхён анх над дээр ирсэн...Өнгөрсөн:::
~Юнгигийн талаас~
Намрын бороотой өдрүүд үргэлжилсээр...Жүхёнийг кафед хүрээд ир гэхээр нь кофе захиалан сууж буй нь энэ.Би:Жүхён??
Жүхён:Юнги...
Би:Яагаад уйлах гээд байгаа юм бэ??Яасан юм???
Жүхён:Жин...
Би:Жин ах яасан гэж??
Жүхён:Манай төрсөн эгч Жонён,Жинтэй явалддаг байж...
Би:ЮУ???Намайг хашгиран босож ирсэнд кафе дах бүх хүн над руу харсан байв.Би бүгдээс нь уучлал гуйгаад буцан суулаа.
Би:Энэ үнэн үү??
Жүхён:Тиймээ...Би харсан...Би харсан Юнги...
Би:Бурхан минь...Би түүнийг тэврэн тайвшруулж,бороо намдахад тэндээс гаран тэдний гэрийн гадаах тоглоомын талбай дээр удтал суун бүхнийг нь сонсож билээ...Би түүнийг эртнээс харж явдаг ч найз залуутай гээд үүнийгээ хэлдэггүй байсан.
Тэр өдрөөс хойш тэр надад ирж сэтгэлээ нээдэг болж,нэг өдөр би түүнийг зориг гарган үнсэж билээ...Түүний дараа бид найз нэртэй амрагуудын холбоотой болсон...Жин Жонёнтой явалдаж,Жүхён надтай явалддаг байсан юм.Одоо үе:::
Юнги:Ийм л юм болсон...
:Амиа хорлосон шалтгаан нь юу юм бээ???
Юми:Бүх зүйлийг дэс дараатай сонс!
:Ойлголоо.
Би:Би ч гэсэн Юнги ах таныг Жүхён эгчтэй холбоотой байсныг мэднээ...
Юнги:Юу???Яаж???
Би:Одоохон.Өнгөрсөн:::
Яг л урьд шигээ би Жүхён эгчийг дагасан хэвээр.Жин ахтай хамт дөрвөн залуутай зодолддог явдлаас хойш 14 хоног өнгөрч...Би:Эгчэээ~~~
Жүхён:Туулай...Яагаад намайг дагаад байгаа юм бээ?!
Би:Би танд хайртай...
Жүхён:Тэгээд би яаж туслахуу???
Би:Би таныг өөрийн болгоно доо...
Жүхён:Гахх...Туулайхан гуай та больж үз?!Явж түүхээ хий!!!Хэдэн долоо хоногийн өмнө түүхийнхээ багшид зэмлүүлж байсныг чинь санаж байна шүү!!
Би:Ххэ...
Жүхён:Намайг маргааш дагаарай.Би хошуугаа унжуулан сургуулиас гарч байхдаа нэг зүйл сэтгэсэн юм...БИ ТҮҮНИЙГ ДАГАЖ БОЛНО ШДЭЭ!!!Намайг хөөгөөд л нэг газар луу яваад байдаг юм...Одоо мэдье ээ байз!!!
Араас нь дагаад алхаад л байсан,тэр чихэвчээ зүүчихсэн болохоор анзааралгүй алхасаар.
Нэг буудал руу ороод явчихлаа...Тэнгэр гэж...Юу л хийгээд байнадаа би...Гадуурх жакетаа тайлаад гарандаа тохоод орхисон чинь саарал дүрэмт хувцастай болохоор яг том хүн шиг харагдаж байна.Жүхён эгч хүлээн авагчтай юм ярин,дээш гарахаар цахилгаан шат руу зүглэхэд нь би цэвэрлэгчийн том тэргэнд нь ороод түүнтэй хамт цахилгаан шатанд суугаад амжив.
Жүхён эгч 3 гэсэн давхар дараад буухад нь би араас нь гарч,цэвэрлэгч цочсондоо хашгирахаар нь би босож ирээд хана шахан чшш гэхэд тэр толгой дохин би гарч явав.
Намайг гарахад Жүхён эгч хамгийн захын өрөө рүү орлоо...
Юу хийх гэж байгаа юм бол???Юу ч гэсэн цааш яваад булан тойрон зогсож байтал өнөөх өрөөний чинь хаалга нээгдэн Юнги ах цагаан цамцаа товчилсоор гарч ирэв.Харин араас нь Жүхён эгч юбкагаа доошлуулсаар алхан ирэв.
Юнги ах намайг анзаарахгүй цахилгаан шатанд сууж харин би Жүхён эгчийн гараас татан,юу болоод байгааг асуухаар боллоо.Би:Чшш!!!Эгчээ...Та...Юнги ахтай юу хийчихээд гарч ирж байгаа юм??Арай...
Жүхён:Чи намайг дагасан уу???
Би:Мнхн.
Жүхён:Би баригдчих шив...Бүгдийг нь тайлбарлая.Тэгэх үү??
Би итгэлгүйгээр толгой дохин бид тэндээс гаран үг дугаралгүй явсаар автобусны буудалын сандал дээр сууцгаав.Жүхён:Чи энэ бүхэнд итгэнэ шүү.Миний эгч...-
Би:БИ МЭДНЭЭ.
Жүхён:Бү..Бүгдийг үү???
Би:Жонён эгч,Жин ах хоёр явалддагийг мэдэх ч бусдыг нь ойлгох юм алга...
Жүхён:Би Юнгид сэтгэлээ нээгээд...Тэгээд л нэг мэдэхэд ийм байдалтай болчихсон байсан...
Би санаа алдан нүдээ дарж,Жүхён эгч толгой гудайн сууна...Би:Би хүнд хэлэхгүй ээ.
Жүхён:Яагаад??Над шиг амьтаныг шившигтэй нь хутгах хэрэгтэй биз дээ???
Би инээмсэглэн:Би чинь танд хайртай туулай шүү дээ.За явья.Би таныг хүргээд өгье.Бид яг автобусны буудлаас гараад алхаж байтал Жин,Жонён хоёр хөтлөлцөн инээлдэн алхаж байв.Би Жүхён эгчийг энгэртээ наан тэвэрч гялс утсаа гарган,Жин ах руу 'Одоо та жүжиглэж,намайг зодсон ч таны жүжгийг үзэх хүн алга.Түүнийг хараагүй дээр хурдан яв!!!' гэж бичээд хөмсөг зангидан түүн рүү ширтэв.Харин тэр мессэж аваад над руу харж санаа алдсанаа Жонён эгчийг аван яваад өгөв.Удалгүй надад түүний 'Уучлаарай' гэсэн мессэж ирлээ...
Жүхён:Туулай!!!Яасан бээ???
Би инээн:Боломжыг ашиглаж байнаа.Би чинь танд хайртай туулай шүү дээ.
Жүхён эгч инээн:Ёстой нэг...Одоо үе:::
Би энэ явдлыг нь хэлэх гэснээ болин:Би Жүхён эгч Юнги ахыг тэврээд хайртайгаа хэлж байсныг нь сонссон юм.
Би:Үүнээс сарын дараа Жүхён эгчийн сургуулийн зарим хөвгүүдийг үнсэж буй зураг,дотуур хувцастай зураг, клубд архи ууж буй зураг нь сургуулийн сурагчид байдаг грүпт цацагдан бүх хүн түүнийг хараан зүхэж ян*анаар нь дуудаж байлаа.
:Тэр үнэн үү??Худал уу??
Би:Мэдээж худал.Зүгээр л Юнги ахыг үнсэж буй зургийг хэн нэгэн дарсан.Тэгээд бусад хөвгүүдтэй эвлүүлэн ардахь фон,хувцсыг нь өөрчлөхөд жинхэнэ мэт л харагдаж байсан.Бусад зураг нь ч гэсэн эвлүүлэг.
Юми:Үнэндээ тэднийг хийсэн хүн нь би...
Би:Юми???
Юми:Би Юнгид сайн байсан...Гэвч Жүхён Юнгитэй явалдаж эхэлсэнд маш их уур хүрсэн.Би түүнд өмнө нь энэ талаар зөндөө хэлсэн ч тэр тоогоогүй,үл ойшоосон...
Би:Эхнээс нь ярьж өгч болох уу???
Юми:Тэгье ээ...Тэгэхээр...
YOU ARE READING
••••COMPLETED•••HER REASON••••
ActionСургуулийн сахиусан тэнгэр...Хөөрхөн,сайхан зантай,бүх хүн түүнтэй сайхан харьцана,сайн ч сурдаг,дээрээс нь царайлаг найз залуутай.Тэр бол Ким Жүхён.Харин би түүнд дурласнаар илүү их нууцуудыг нь мэддэг боллоо...