Сувилагч:Ээждээ худлаа хэлээд,болж байгаа юмуу???
Би:Үгүй бол үүнээс долоон дор юм болно шдээ.
Сувилагч:Чи яагаад ийм болчихсон юм???
Би:Хүнд зодуулчихсан юмаа...
Сувилагч:Биеэ бодоорой жаалаа.
Би:Баярлалаа!
Тэхён:Гүг??
Би:Сайн уу хөршүүдээ!!!
Тэкү:Бид хоёрын голын ор хүнтэй болчихлоо...
Тэхён:Чи яачихаав???
Би:Жүхён эгч найз залуудаа хэлээд зодуулна гэхээр нь юм бодолгүй тэг тэг гэчихсэн чинь ирээд зодчихлоо гээд инээтэл,
Тэхён:Жүхён эгч чамайг найз залуудаа ховлосон юмуу???
Би:Худлаа худлаа.Найз залуу нь намайг анзаараа байлгүй.Тэгээд л та хоёрт хоол хүргэхээр явж байхад ирээд нухчихлаа.
Тэхён:Ёстой нэг...
Тэкү:Чи Жүхён эгчид сайн юмуу!?
Би:Тиймээ.Яасан???
Тэкү:Найз залуугийнх нь гарт үрэгдхээс өмнө больсон нь дээрдээ...
Би:Тэр зодохоос хэтрэхгүй ээ...
Тэкү:Өмнө нь Намжүүн гэдэг хүү Жүхён эгчтэй нэр холбогдоод...Тэгэхэд нь Жин ах очоод л нэг цохисон хамар нь хуга...Хоёр цохисон хавирганууд нь хуга...Хоёрхон цохилтоор тэрнийг өөр сургууль руу шилжихэд хүргэсэн...
Би:Тэр ч яахав.Та хоёрын бие зүгээрүү???
Тэхён:Эмч гайгүй байна гэсээн...Эмнэлэг бол уйтгартай газар гэж хүмүүс ярьдаг ч,найз нөхөдтэйгөө хөрш ор байвал энэ чинь жаргалын орон юм шүү дээ...
6 цаг дөхөхөд,Жүхён эгч хоол хүргэж ирлээ...Би:Жүхён эгчээ???
Жүхён:Гүг!!!Зүгээр үү???Жинийг үнэхээр уучлаарай!!!Цаадах чинь их түргэн ууртай.Би хоол авчирсан.Хүүе энэ хоёр чинь өнөө ихрүүд...Та хоёр зүгээр үү??
Тэкү:Зүгээрээ...
Жүхён:Маргаашнаас эхлүүлээд гарах хүртэл чинь би Жонён,Юми хоёроор хоол явуулж байнаа.Биеэ бодоорой,би хурдан явахгүй бол болохгүй.Аа бас,би чөлөөний хуудас бичүүлчихнээ,аан дахиад!!!Хэд хоногт орсон шинэ хичээлүүдийг чинь онц сурлагатнуудаар гарахаар чинь заалгачих болохоор бүү санаа зов.Сайхан амраад ав,баяртай~~~
Бид:Баярлалаа...
Тэкү:Ийм болоод сургуулийн сахиусан тэнгэр гэдэг байхдаа...
Би:Тэгэхэд найз залуу тамаас буусан хүний дүрд хувирсан эрлэгийн элч...
Тэхён:Хоолоо хувааж идье.Би:Амттай юмаа...
Тэхён:Шөл нь жаахан давстай юмаа~
Би:ЗҮГЭЭР Л БАЙНШД!!!Идэхгүй бол наашаа өг!!!
Тэхён:Хөөх~~~Ингэж гүн дурлана гэж бас байдгаа...
Тэкү:Хэдүүлээ юм ярья!!!
Би:Юу???
Тэхён:Нэг гараараа арай ядан хоолоо идэж байхад юун...
Тэкү:Чи ямар гараараа ярих уу??Миний гар ч гэсэн хөндүүртэй байна!!
Тэхён:Заза...
Би:За би эхэлье.Юу ярих вэ?
Тэкү:Нэг сонирхолтой зүйл.
Би:Ммм...Тэгвэл...
:Би ярих уу???
Би:Хэн бэ??Арагш харвал үс нь бууралтаж гартаа дусал зүүн,нүүр дүүрэн инээмсэглэсэн настай эмээ зогсож байв.
Тэхён:Тэглдээ эмээ,наашаа суучих.
Тэкү:Та гэмтсэн харагдахгүй байна???
Эмээ:Мэдрэлийн эмнэлэг гэмтлийн эмнэлэг хоёр холбогдсон байдаг юм шүүдээ.
Би:Хаагуураа??
Эмээ:Доод тунелээр.
Би:Та тэгэхээр мэдрэлийн өвчтэй...-
Эмээ инээн:Үгүй дээ хүү минь,эмээ нь зүгээр цусны эдгэрэшгүй өвчтэй.Мэдрэлийн эмнэлэгт зөвхөн мэдрэл нь муудсан хүмүүс хэвтдэггүй юм шүү дээ.
Тэкү:Аан...
Эмээ:За тэгэхээр...Юу яриулмаар байна???
Тэхён:Ахлах сургуулийнхаа талаар яриач???Бид ахлах сургуулийн хүүхдүүд болохоор их сонирхолтой байн лдаа.
Эмээ:За тэгье.Миний амьдралдаа санадаг хамгийн сайхан мөч минь шүү.Адал явдал,мөрөөдлөөр жигүүрлэсэн 16 настай охин бол би буюу өөрийн амьдралын гол дүр байлаа...Мөн л та нар шиг хайр дурлал,дэггүйтэл гээд л...Манай сургуульд нэг сахиусан тэнгэр шиг хөөрхөн охин байж билээ...Найз залуу нь ч сайн сурдаг,тэр хоёр сургуульд ихээхэн нэр нөлөө бүхий сайн сурагчид байсан.Харин гэнэт өнөөх сахиусан тэнгэр чинь найз залуугаасаа биш,өөр хүнээс 16-хан насандаа жирэмсэн болоод амжихаж лдээ.Түүнийг нь мэдсэн өнөөх өөдгүй найз залуу нь хамаг булхайг нь түмний өмнө илчлээд хаяад явсан.Тэрнээс хойш сургуулиар нэг түүнийг биеэ үнэлэгч,завхай амьтан хэмээн нэрийдэж,худал цуу яриа ам дамжин,хүн бүр давс нэмсээр байтал тэр охин сургуулийн бүх хөвгүүнтэй унтсан гэх ярианы эзэн болсон...Хамаг амьдрал нэр хүнд нь нүднийх нь өмнө нураад ирэхэд охин энэ түр зуурын айхтар зовлонг тэсэж чадалгүй өөрийгөө боомилсон.Гэдсэн дэх үрээ ч хамт авч явснаа ойлгосон үгүйг нь эмээ нь сайн мэдэхгүй нь.Харин эцэс сүүлд нь өнөөх охин эцэгтээ хүчиндүүлсэн болж таарсан...Үнэнийг бус цуу ярианд итгэсэн бид хэзээ сүүлд амаа барисан юмдаа...Манай сургуулийнхан өдийг болтол харамсдаг гэдэгт би итгэлтэй байна.Хөөрхий охины амьдралыг нураачихаад өөрийгөө хороосон аавыг нь зүхэх хэсэг хүн бий ч,худал ярианд итгэсэн өөрсдийгөө зүхэх хүмүүс ч бас бий.Хүн гээч зүйл түр зуурын аймшгийг тэсэж гарах чадалгүй шууд өөрийгөө хөнөөдөг.Үүнийг шүд зуун тэсээд хэзээ нэг өдөр гэрэлт ирээдүйтэйгээ золговол тэр хүн тун ухаантай юм.Эмээгийнх нь сургуулийн түүх энүүгээр өндөрлөж байна даа...
Тэкү:Харамсалтай юм...
Тэхён:Цуу яриа ч их аймар юмаа..Сувилагч:Хун настаан,та одоо өрөө рүүгээ явнуу.
Тэкү:Биеэ бодоорой баяртай эмээ!!!
Тэхён:Баяртай эмээ!!!
Би:Тэр охиныг өрөвдчихлөө...
Тэкү:Харин тиймээ...Эцэг нь ч гэж...эцэг болдоо...
Тэхён:Хорвоо гээч аймшигаар дүүрэн зүйл юмаа...
Би:Тиймээ...Аашш...Зодуулж байхдаа өвдөөгүй юм байж одоо өвдчихлөө...
Тэхён:Харин тийм...
Тэкү:Гурвуулаа дуу дуулья.
Тэхён:Юу вээ!!!Би чадахгүй ээ!!!
Тэкү:Засс!!!Битгий худлаа ярь!!!Манай энэ ёстой бал бурам шиг хоолойтой.
Би инээгээд:Ямар дуу дуулах уу???
Тэкү: Billie Eillish-ын I love you-г дуулья.
Би:Яг дахилтыг нь!!!
Тэхён:Яахав тэгье ээ...
Тэд:
'Baby won't you take it back
Say you were tryna make me laugh
And nothing was to change today
You didn't mean say 'I love you'
I love you and I don't want to,ooh~~~'
Би:Бурхан минь!!!Та хоёр ямар гоё дуулдаг юм бэ!!
Тэкү:Чи ч бас...
YOU ARE READING
••••COMPLETED•••HER REASON••••
AcciónСургуулийн сахиусан тэнгэр...Хөөрхөн,сайхан зантай,бүх хүн түүнтэй сайхан харьцана,сайн ч сурдаг,дээрээс нь царайлаг найз залуутай.Тэр бол Ким Жүхён.Харин би түүнд дурласнаар илүү их нууцуудыг нь мэддэг боллоо...