장1

531 21 3
                                    

*Цэцэгт тал гэдэг дэндүү түгээмэл . Тиймээс би саяхан орсон борооноос болж энд тэндгүй шавхай болсон бүрхэг бараан гудамжаар хөтлөлцөөд гүймээр байна . Яг л тэр мөчид бие биенийхээ гарнаас атгаад энэ бүрхэг өдөрт зохьцохгүй гэмээр дэндүү аз жаргалтайгаар хөтлөлцөн гүйсээр...*

Багш - Хөөе Ким Миён юу бодоод байдаг хүүхэд вэ? Хичээлдээ анхаарлаа хандуул!

*Миний амттай төсөөлөлд багш байнга л саад болдог . Яагаад ч юм бүр онцгойлон математкийн хичээл дээр түүнтэйгээ хамт байна гэж төсөөлхөд энгийн үеийнхээс илүү бодитоор төсөөлж чаддаг . Энэ боломжыг алдалгүй хэзээ ч намайг анзаарахгүй хүнийхээ хажууд байнаа гэж ядаж л төсөөлж амьжих хэрэгтэй биздээ?*

Багш - Заа өнөөдрийн хичээлээ ингээд дуусгъя даа . Удахгүй өвлийн урт амралт эхлэх гэж байгаа болохоор дор бүрнээ жилийн эцсийн шалгалтандаа сайн бэлдэнэ шүү . Жон Жонгүг ялан гуяа чи . Чи хэдий шалгалтан дээрээ өөрийгөө аваад гарж чадах хэдий ч хичээл дээр охидуудын анхаарлыг битгий татаад бай . Ангидаа ч гэлтгүй сургуульд ч гэсэн! Сургуулийн тэн хагас охин чамаас болж шалгалтандаа унавал чамтай тооцоо бодно гэж мэдээрээ!
Жонгүг - Шудрага бус байна багш аа . Дэндүү царайлаг төрсөн ямар миний буруу биш дээ . Охидууд өөрсдөө л намайг шаваад байхаддаа
Багш - Чи л түрүүлж тэдэнд ханд өгдөг гэсэн яриа гарсан . Тайлбар сонсмооргүй байна . Одооноос эхлэн даруухан байж үз! Миёнаа надтай уулзаадахдаа
???- Багш аа аль Миён нь вээ
Багш - Ким Миён
Би -* Багш бас надаар яах гэсэн юм болоо*

Багш - Багш нь чамд их итгэл хүлээлгэсэнг мэднэ биздээ . Одоо удахгүй олимпиад боллоо . Чи хэдий мундаг ч гэсэн тийм ч басаад байх олимпиад биш . 12-р ангийн математкийн олимпиад . Бүх бодлогонуудаа бодоод дуусчихсан хэдий ч олимпиад хүртэл бэлтгэл хийж байх хэрэгтэй . Багш нь 12-р ангийхнаас нэг хүүхэд олж өгнөө . Хичээлийн бусад цагаараа хамт олимпиадандаа бэлдээд , мэдэхгүй зүйлээ ч бас асууж байна биз
Би - Заа ойлголоо . Баярлалаа багш аа
Багш - Бас нэг зүйл байна . Ангийн дарга Пак Жиминтэй хамтраад зав чөлөөтэй цагаараа ангийхныгаа жилийн эцсийн шалгалтанд нь бэлдүүлээрэй . Жиминтэй их сайн найзууд болохоор чинь та хоёрыг сонгосон юм шүү . Жон Жонгүгийг энэ ажилд томилбол угаасаа бүтэшгүй зүйл . Тйим биз дээ
Би - Тийм ээ таны зөв . Шалгалтандаа бэлдэж байгаа охидуудын анхаарал нь төвлөрөхгүй шдээ

*Та нар анзаарсан бол намайг Ким Миён гэдэг . Миён гэдэг нэр дэндүү түгээмэл хаа сайгүй л байдаг . Манай ангид л гэхэд надтай нийлээд 4 Миён байгаа . Гэхдээ ядаж л овог нь өөр . Нэртэйгээ адилхан миний байгаа байдал , нүүр царай байдаг л дундаж охин . Гэхдээ манай ангийн бусад Миён над шиг биш . Надаас хавь илүү царайлаг бас алдартай . Шудрага бус байна . Хүмүүс намайг сургуулийн сагсан бөмбөгийн шигшээ , лидэр банди Пак Жиминий дотны найз , математкийн гавал охин гэдгээр л мэддэг . Тийм байхад миний хайртай хүн намайг анзаарж хардаггүй гэдэгт гайхах зүйл алга . Миний хайртай хүн хэн бэ гэж үү? Би гэдэг хүн өөрийнхөө ямарыг мэдэхгүй од залууд хайртай болчихсон .Тэр бол надаас нэг насаар ах 12р ангийн Мин Юнги . Жиминтэй нэг баг сагсан бөмбгийн шигшээ . Тэр тусмаа багийн ахлагч . Манай сургуулийн охидууд бүхэлдээ дээрээс нь хажуу талын охидын сургуулийнхан бүгд л тэрэнд минь нурж унан араас нь гүйдэг . Сургуулийн коридорт таарах болгонд гарнаас нь охин сугадачихсан явдаг . Гэхдээ нэг хамт байсан охинтойгоо дахиад хэзээ ч явж байгаа харагдадгүй . Өдөр болгон өөр охин . Жиминтэй хамт зааланд бэлтгэл дээр нь очихдоо Юнгийг харах сайхан ч түүний араас гүйдэг охидууд заалны үүдэнд шавааралдаад чихэнд чийртэй гэх чинь хашгиралдах нь үзэн ядмаар . Би Жиминий ачаар үүдэнд байх охидуудын эгнээнд биш , заалан дотор бэлтгэлийн явцыг ойроос хараад сууж байгаа нь баярлууштай зүйл*

|s1|. Намайг анзаараагүй од💫 [Completed]Where stories live. Discover now