Мин Юнги

107 13 0
                                    

Ээжийгээ нас барсанаас хойш Мин Юнги миний бие багаасаа  сэтгэл гутрал гэх өвчнөөр шаналсаар ирсэн . Үхэлтэй нүүр тулж ч үзсэн . Миний нүдэнд бүгд хар бараан байлаа . Дүүд минь ах нь хэрэгтэй учираас "Бүх зүйл зүгээр" гээд хэцүү бүхний өөдөөс инээж чаддаг байсан . Бусдын нүдэнд итгэл дүүрэн , бардам бүх юм нь төгс гэмээр болов ч би өөрийнхөө ертөнцдөө дэндүү хулчгар арчаагүй нэгэн . Орой болгон дэрээ нулимсаар норгож өрөөндөө ганцаарханаа дагжин чичрэнэ . Олны дунд тэрийгээ нуух ямар хэцүү гээч . Гэтэл нэг өдөр харанхуй шөнийг саран гийгүүлдэг шиг бараан байсан амьдралд минь чи гэрэлтсээр гараад ирсэн . Өмнө нь хэнийг ч хайралж үзээгүй хайр гэдэг зүйлийг огтоос мэддэгүй амьдарлаа тэр чигт нь хараар будсан миний ертөнцөд анх удаа чи дураараа орж ирээд  Мин Юнгигийн ертөнцийг өнгө өнгөөр будаж эхэлсэн . Чамайг хараад би анх удаагаа сэтгэлээсээ инээсэн , чамайг хараад би анх удаагаа догдолсон , чамайг хараад би анх удаагаа хэн нэгэнд дуралсан , чамайг хараад би энэ дэлхий дээр хайр байдгийг санасан . Хэн хэнээс илүүтэй үнэ цэнэтэй охин . Хар цагаан өнгөтэй кинон дээр өнгөт дүрс гарж ирвэл бүх хүмүүсийн анхаарлийг татах байх . Түүн шиг чи бусдаас онцгой . Шантарж өвдөг сөгөдөх мянган шалтгаан байхад чинийхээ төлөө хичээх ганцхан шалтгаан надад хангалттай байсан . Чамтайгаа диваажинд байгаа адил өнгөрүүлсэн хоёрхон долоо хоног зүүд зэрэглээ шиг л . Бурхан гэхдээ надад энэ аз жаргалыг тийм ч удаан хугацаатай өгөөгүй , надаас холдоод явчихсан магадгүй би чамайг өөрөөсөө түлхэсэн . Үгүй бол чамайгаа л аюулд оруулах учираас . Чи минь надаас яваад чин сэтгэлээсээ хайралж чадах илүү дээр нэгнийг олсонд би баяралсаан . Лондонд очсоны дараа сэтгэл гутрал гэх өвчнөөсөө болж дахин шаналж эхэлсэн , дахиад л би үхэх болов уу? гэдэг асуулт . Ким Миён үнэхээр миний аврагч сахиусан тэнгэр бололтой , тийм ээ чи намайг үхэлээс ахин аварсан .

Ким Миён гэдэг охин миний хувьд хүн биш , харин хүн гэдэг араатнаас хавь илүү , өөрт нь ахадсан их зовлон байсан ч түүнийгээ ардаа хаяж бусдад баяр баясалыг түгээгч гялалздаг од байсан юм . 

Чамайг тэнгэрт харавдаг од шиг ийм хурдан явчихна гэж мэдсэн бол сэтгэл дотрохоо бүгдийн уудлан ярьж хэзээ ч хожим нь харамсхааргүй илүү ихээр хайрлах байсан юм . Чиний надад өгсөн энэ их хайрыг буцааж хариулж чадалгүй явуулчихлаа . Оч гялалздаг хөөрхөн нүд чинь хэзээ ч дахин нээгдхээргүй анигдаж улаа бутарж байдаг уруул чинь хөхрөн хатжээ , гэхдээ яг л нойрсож буй гүнж шиг үзэсгэлэнтэй хэвээрэй байнаа Миёнаа . Чи үхэн үхтэлээ инээмсэглэж , миний ертөнцийг гэрэлтүүлж байгаад явсан юм шүү . Чамаас цацардаг гэрэл бага багаар мөхөж байна . Магадгүй энэ хорвоод байхгүй болсныг чинь илтгээд байна уу? Одоо миний нүдэнд дахиад л бүгд хар цагаан харин чамаас минь урсах цус муу ёрын гэмээр нүд гялбам улаан харагдаад байна .

|s1|. Намайг анзаараагүй од💫 [Completed]Where stories live. Discover now