'Жонгүгийн талаас'
||Анх нэг дүгээр ангид 3 сарын 1нд хичээлийн шинэ жилээр Миёныг олж харсан үеийг би маш сайн санадаг . Тэр үеийн Миёны төрх миний зүрхэнд тодоос тод үлдсэн . Гялайтал татаад үсээ хоёр боочихсон , юм хийчихсэн юм шиг хоёр хацар нь үл ялиг бондгор , булцгар цагаан эгдүү хүргэм охин . Одоо ч хархад яг л тэр үеийн жаахан Миён хэвээрэй харагддаг . Олон жилийн өмнөх мэдрэмж , жоохон хүүхэд байсан хэдий ч харахаар л инээмээр санагдаж , хүн болгоноос хармалдаг өөрийнхөө хамгийн дуртай бананатай сүүгээ хүртэл Миёнтой хэзээд хуваалцахад бэлэн , тухайн үеийн бяцхан Жонгүгийн байдаг чадлаараа Миёнд сайхан хандахыг хичээн , сэтгэл гаргаж байгаа нь тэр байсан . 8жилийн тэртээх өдөр манай ангид Жимин гэх бондгор жаал шилжиж ирсэн . Түүнийг ирэхээс өмнө Миён бид хоёр арай ч одоогынх шигээ байгаагүй . Хоорондоо дотно харилцаатай байсан . Бид хоёр хөндийрсөн нь миний буруу байх л даа . Гэхдээ л шууд ирчихээд миний хажууд нь тэгтлээ суухыг хүсдэг охинтой тийм амархан нэг ширээнд суучихаар Жиминд атаархаж уур хүрсэн . Тэр өдрөөс хэд хоногийн дараа найзуудтайгаа гадаа тоглож байгаад Жиминтэй таарсан . Ганцаараа байсан болохоор найзуудтайгаа нийлээд түүнд атаарахсан , ууралсан уураа гаргах гэж чулуу шидэж эхэлсэн . Нэг л мэдхэд Миён ирчихсэн Жиминийг надаас тэгтлээ өмөөрж бүр урдуур нь орж өөрөө чулуунд онуулан байж хамгаалсаныг нь нүдээрээ харсан . Тэгснийх нь төлөө Миёнд гомдоод тэр өдөржингөө л уйлсан . Энэ явдлаас хойш 8 жилийн турш харилцаагаа сэргээх гэж оролдоод бүтэлгүйтсээр л . Ядаргаатай ангийн дагуул охидоос болж Миёнтой дотно болж садахгүй байгаа юм боловуу . Магадгүй миний арга буруу байгаа юм боловуу . Миёнтой хамтарж ангийханд давтлага өгөөд багш нарийн дунд нэр хүндтэй болох гэсэндээ биш ээ . Бас л Миёнтой дотносох гэсэн аргуудын маань нэг . Жиминийг би буруутгахгүй ээ . Харин ч баяралдаг . Миёныг минь аз жаргалтай болгож хамгийн сайн найз нь болж явдагт . Энэ бүхэн Миён Жиминийг харах харцнаас нь шууд мэдрэгддэг . Хэрвээ энэ дотносох арга бүтэлгүйтвэл түүнийг гэсэн сэтгэлээ үүрд зүрхнийхээ гүнд хэзээ ч ил гаргахгүй хадгалж явмаар байна||
Х/банди - Жонгүгаа амралтаараа юу хийвдээ
Би - Гэртэй л . Бахь байдгаараа
Х/банди - Би чиний оронд байсан бол тэр олон охид дундаас нэгийнэ сонгож аваад кинонд даалгах байсаан . Угаасаа чиний дагуул шуламнуудад кинонд даах зэрэг бол асуудалгүй шдээ . Чи тэгж болдоггүймүү
Би - Тэд нар чинь дэндүү ядаргаатай . Би бүр залхаж гүйцлээ
Х/банди - Яаа Жон Жонгүг ийм банди гэж бас байдгаа . Арай чи өөр сонирхолтой юм биш бэээз
Би - Хөөе ёстой нэг . Энэ муу чинь амныхаа зоргоор ярьж байх шив . Миний сэтгэлд ганц хүн байдаг юм . Тийм болохоор бусад нь надад сонин биш
Х/банди - Тэгээд тэр хүн чинь эрэгтэй юмуу эмэгтэй юмуу...
Жонгүг - Үнэхээр үхмээр байгаа байхнэээ! Эмэгтэй золиг минь эмэгтэй!
/Ингэж бие биенээрээ тоглоом хийж ноцолдсоор ангируугаа орлоо/
YOU ARE READING
|s1|. Намайг анзаараагүй од💫 [Completed]
FanfictionЧиний эргэн тойронд Чамайг гэдэг олон гялтгар тоосонцор Харин би тэдний дундаас гялтганах зүйлгүй Дэндүү энгийн саарал тоосонцор