Муур

24 3 0
                                    

Хүүхдүүд жижиг дэлгэцийн өмнө суугаад хуучны сега тоглоом тоглож байна. Өглөөнөөс хойш тоглож байгаа тэд өлссөнөө ч анзаарах сөхөөгүй байв.
ХАДААНАА
Үхээч! Үхээч!
ПУКА
Дуугүй байгаач!! доошоо ! Яаааая!
АЮУР
Хахаха, тэнэг
ПУКА
Чи миний амийг булаачлаа
ХАДААНАА
Хожигд! Хожигд! Хожигд! Хожигд!
АЮУР
Удахгүй пука үхнэ за юу харж бай,
ПУКА
Харж бай! хэн нь үхэхийг
АЮУР
Ноооовш!!! Чи сая.... яг яаасан сая намайг?
ХАДААНАА
Вүүүү! Хожигдчихлоо. одоо би тоглоно.
ПУКА
тиймээ! тийм ээ!
АЮУР
ёооох!! гээд уурлан удирдлагаа хаяв.
Энэ үеээр үүдэнд хэн нэгэн ирчихсэн хаалга зөөлөн цохино. Бүгд уралдан хаалга руу гүйцгээлээ. Дотроо " хэн нэгнийг" байгаасай гэж хүсч хүлээсэндээ тэр байх...

НАМУУ
Манай дүү байна уу?
ХАДААНАА
Үгүй ээ, хараагүй шдээ анай!
НАМУУ
Таарвал гэртээ хурдан ор гэж хэлээрэй. би хот явлаа.
ПУКА
Ааая, намуунаа эгч найз залуутай болоо юу? Нүүрээ будчиж хихихи
НАМУУ
мангар бацаанууд хэрэгт дурладаг болжээ
ХАДААНАА
Эсвэл нам уух гэж байгаа юм уу хахаха гэхэд Намуу муухай харангаа Пукагийн толгойг илэв
ПУКА
Битгий толгойнд хүрээд байгаач
НАМУУ
Яасан, хиймор нь доройтцон уу хахаха, гарч тоглооч! Эндээ өмхийрлөө шд. Гараад заяаг олоод гэрт нь оруулна шүү!! Пока гээд үсээ хаялаад гарч явлаа.
Тэд цаг аль хэдийнээ оройн 8 болж байгааг анзаарав.
ХАДААНАА
Та нар өнөөдөр тэрнийг харсан уу?
ПУКА
өнөөдөр эндээс хаашаа ч гараагүй шдээ, яаж таарах юм?
АЮУР
Өглөө тэднийхээр дайрахад гараад явчихcaн байсан.
ПУКА
За, буцаад тоглоё оо!
ХАДААНАА
Би тоглохгүй ээ, заяаг хайлаа.
ПУКА
Юун сүртэй юм бэ дээ, хүрээд ирэх л биз. Тоглоё
АЮУР
Тиймээ, гарч хайя!

Тэд Пукагийнхаас гарч доош уруудсаар Аюурын гэрийн ойролцоо ирэв. Бүхий л зуслангийн айлуудын жишгээр замын ойролцоо үнэтэй тансаг байшингууд сүндэрлэж, замаас хол ойн ойролцоох хэсэгт хуучны хоосорч муудсан модон байшингууд сүүмийх ажээ. Аюурын эмээд харагдахгүйн тулд тэд замаасаа хазайн ой руу орлоо.
ПУКА
Түрүүн миний авсан баатар Аюурынхыг яаж зодсоныг харсан уу
АЮУР
За тэнэгтээрэй! чи зальдсан, дахиад коод оруулаа биз дээ. 
ПУКА
Орой яг халз үзий!
АЮУР
Тэгий!
ХАДААНАА
Заяа яаг ийшээ л ирсэн байх ёстой тээ? Өөр тийшээ явсан юм бол уу?
ПУКА
Тэр дандаа л ийшээ ирдэг шдээ. Өөр хаачихав дээ

Нар хэдийн хэвийж, хүйт даан харанхуйд ойн дунд алхах улам хэцүү боллоо. Моддын сэрчигнэх дуу, хүйтэн салхи тэднийг жиндүүлж бас айлгаж байв. Гэсэн ч найзыгаа хайж олох ёстой шүү дээ. Тэр энэ хавьд л байх шиг. Жир бус дуу чимээ сонсогдоно. Чухам аль зүгээс тэр дуу чимээ сонсогдож байгааг таамаглах аргагүй байв. Баруун, зүүн хаашаа ч эргэсэн моддын зүүдэр янз бүрийн хэлбэр дүрс үүсгэн бүрэнхийгээс ямар нэг аймшигт амьтан тэднийг гэтэж буй мэт мэдрэмж төрүүлэх ажээ. Тэд айснаасаа болоод дагжин чичирч байна уу эсвэл даарснаас уу гэдгээ мэдэх ч сөхөө үгүй байв.
Заяа, Заяа гэж дуудсаар л. Хадаана замын турш Заяаг хичнээн ядаргаатай тэнэг охин болох талаар үглэсээр байв.
Аюурын хөлд ямар нэг зүйл мэдрэгдэхэд доош тэмтчин үзээд гартаа атгав.
АЮУР
Энд, Заяагийн луужин байна. унагаачихаж.
ХАДААНАА
Заяаа! Заяаа!!
ПУКА
Заяаа!
Тэд цааш алхах тусам ойн гүн руу улам ойртох аж.
Удалгүй "туслаарай" гэх бөглүүхэн дуу сонсогдлоо.
АЮУР
Сонссон уу?
ХАДААНАА, ПУКА
юуг?
АЮУР
Чшшш! Заяа. Заяаа?

Ойн савдгийн нууцWhere stories live. Discover now