-06:00-
Сэрүүлэгний дуу чихэн дээр минь хангинан, амтат зүүд дулаан хөнжилнөөсөө салах цаг болсныг мэдэгдэнэ. Зовхио дааж ядан нүдээ хагас нээгээд гараараа утсаа тэмтрэн олж аваад сэрүүлгээ унтраалаа.Нүдээ аниад 10 тооллоо 1... 2...3 ...4...5...6 ...7...8... 9...10........
Гэнэт цочин босч ирээд утсаа шүүрч аван цагаа харлаа. -08:02- Новш гэж би дахиад л унтчихаж. Өөртөө 10 секунд нүдээ амраах боломж өгөөд дахин унтсан минь энэ. Сүүлийн үед энэ үзэгдэл байнга давташдах болсон. Босож чадах ч юм шиг ийм үйлдэл хийнэ. хмм заза тэр ч яах уу амьдрал руугаа оръё.
Орноосоо үсрэг босоод хувцасаа шүүрэн авч өмсөөд, толины урд байх самаар үсээ хальт самнаад гэрээсээ гүйгээгээрээ гарлаа. Гүйж байх хоорондоо өөрийгөө танилцуулъя ххэ. Намайг Жизель гэдэг. Би 16 настай. Миний мөрөөдөл бол жүжигчин. Би улсдаа ганц байдал урлагийн сургуульд сурдаг. Гэхдээ хөгжмөөр л дөө... Харин энэ хар халуун зунаар сургууль руугаа биш зураг авалт руу гүйж байгаа минь энэ.
Хэд хоногийн өмнө нэгэн киноны дүрийн сонгон шалгаруулалтанд ороод тэнцсэн төдийгүй өглөө 09:30 минутанд зураг авалттай гэсэн юм. Хамгийн гол асуудал нь зураг авалт болох газар маань хотын бараг нөгөө захад гэхүү дээ.
Төөрч будилан явсаар яг 09:30 тай уралдан орж ирэхэд Анна намайг хүлээн зогсож байв. Намайг дэргэд нь очиход тэрээр их урт дараалал дунд зогсож байсан юм.
Би- Сайн уу
Анна- хүүеээ хэзээ ирж байгаа юм бэ? 08:00 цагт дугуйлан дээр уулзаад цуг явъя гээ биз дээ
Би- харин тиймээ. би нам унтчиж
Анна- дахиад уу?
би- тхх. арай гэж л олж ирлээ.
Анна- заза би талбайн зохион байгуулагчид хэлчихсэн. Будгандаа орчоод бүжгээ заалга гэсэн.
Би- аан заза. Гэхдээ Аманда хаана байгаа юм?
Анна- Аманда аль 2 цагийн өмнө л гэрээсээ гарч байна гэсэн. Энэ хавьд ирчихээд л төөрөөд яваа бололтой
Би- тэгвэл би залгаж байгаад олоод ирье.
Анна- заза хурдлаарайБи зураг авалтын газраас гаран Аманда руу залгалаа.
Аманда- байна уу
Би- байна чи хаана байна аа
Аманда- дугуйлан дээр ирж байна
Би- чи шууд зураг авалтын талбай руу ирэхгүй яасан юм бэ?
Аманда- дугуйлан дээрээс цуг явна гэсэн биз дээ
Би- аль цаг гучин минутын өмнө уулзах байсан ш дээ
Аманда- одоо би эндээс яаж явах билээ?
Би- наанаасаа таксидаад ***** дээр ирээд залгаарай
Аманда- за-10:40-
Би хүлээсээр тэсгэл алдан яг Аманда руу залгах гэж байтал замын цаанаас ирж байлаа. Аманда угийн л галбирлаг болохоор би хаанаас нь ч хараад танидаг болчихсон. Өнөөдөр дунд сургуулийн сурагчдын хэсгийг авах байтал Аманда ахлах ангийн дүрэмт хувцастай тэр ч бүү хэл сурагчийн цүнх биш гар цүнхтэй ирсэн байлаа.
YOU ARE READING
Smile
Historical Fictionзавгүй амьдралын минь нэгэн өртөөгөөр хамтдаа аялах уу? тэнд хайртай хүн минь байгаа