Галзуу хөвгүүн

5 0 0
                                    

Ангид авах зураг авалтын үеэр нэг ширээн дээр очин суутал миний хойно Жек сууж байлаа. Өмнө нь дугуйлангийхаа нэг дүүгээс Жек ийн талаар хальт сонсож байснаа санаад асуухаар шийдэн урдаа байх дэвтэр дээр бичин хойш дамжууллаа.

Жек ч надад хариу бичин нөгөө дэвтрийг буцааж өглөө. Уншсан дариудаа буцаж хариу бичээд өгөх гэтэл надаас 3 ширээний урд байсан Лиса "наад дэвтэр дээр чинь бичиж болохгүй шдэ" гэж хэлэв. Би мэдээгүй байсан учир дэвтрээ ширээн дээр орхин утсаа гарган бичиж үзүүлчихээд далд хийн хоол руугаа явлаа.

Зураг авалт эхлэх гээд бид ангийн үүдэнд зогсож байтал бүгдэд нь жижиг хэрэглэл болгож бага ангийн ном тараалаа. Номоо тэврэн зогсож байтал ардаас "Жизель эгчээ" гэх хэн нэгний дуу сонсогдон эргэж хартал Лиса "одоо бас наад номон дээр нь зурчихваа" гэж хэлэв.

Уур минь хүрэн урагшаа хараад үг дугаралгүй зогсов. Жоохон юм байж их маяглаж байх шив дээ. Нэг цагт зүү орох завсаргүй эгч дүүс явсан ч тэр нөхөрлөлөө тэнэг зангаараа сүйтгэж хаячихаад миний эргэн тойрныг бусниулах гэж хичээж явааг нь бодохоор л...хммм

Зураг авалт явагдсаар аль хэдийн орой болчихжээ. Ажилдаг газрын маань эгч залгасан болохоор өдөр утсаа унтраагаад орхичихсон. Ээж залгасан байх даа...Сүүлийн зураг авалтын үеэр жоохон хүүхдүүд бүжиглэж, харин би масс буюу коридорт зогсож буй охидын дунд байсан юм.

Байраа эзлэх гээд алхаж байтал ардхан талд "Жизель" гэх нь сонсогдлоо. Гайхан эргээд хартал нөгөө Жек гэх танил бус хөвгүүн зогсож байлаа.

Яваад очтол намайг дагуулан зураг авалтынхнаас хэдэн алхам холдов. Ямар нэг зүйл асуух гэсэн юм байх даа гэж бодохтой зэрэгцэн "Чамаас нэг зүйл гуйя" гэж хэлэв.

Би- за
Жек- өдөр чамтай цуг бүжиглэж байсан охины нэрийг хэн гэдэг юм?
Би- аль нь
Жек- бор шаргал үстэй
Би- аан Эмма гэсэн
Жек- чи надад цахим шуудангийн хаягийг нь аваад өгөөч
Би- айн... аан заза ок

Ингэж хэлээд бид 2 зогсох ёстой газрууд руугаа явлаа.Жек хөвгүүдтэй ярилцан, харин би Эммагаас цахим шууданг нь асуух гэж бяцхан үлгэр зохион зогсож байлаа.

Арай гэж цахим хаягийг нь авчихаад хажуудаа байсан охинд хандан "Тэр хөвгүүд дунд очоод Жизель ок гэнээ гээд хэлчих" гэж хэлэн явууллаа.Хөвгүүд үл ойлгон харин Жек инээмсэглэж байлаа...

Зураг авалт оройн 21 цаг хүртэл үргэлжиллээ. Бид хоолоо идэцгээн эхнээсээ гэр гэр лүүгээ явж байв. Орой болчихсон болохоор харихын тулд хаалга руу зүглэн хурдан хэмнэлээр алхана.

SmileWhere stories live. Discover now