Өдөрлөг

2 0 0
                                    

Аманда бид 2 продюсер ахтай киноны талаар ярилцан гэр гэртээ хүргүүллээ. Гэрийн хаалгаар орсон дариуд ээжийн "ямар орой ирдэг юм бэ" гэх үгтэй тааралдав.Мэдээж энэ үг нилээн олон дагуултай...

Үг дугаралгүй сонсож байгаад өрөө рүүгээ орон ядарсан хэдэн ясаа орон дээрээ тавьж амраахаар шийдэн орондоо орон гэрлээ унтраалаа. кадр тас!

Өглөө сайхан унтаж байгаад босч өнөөдөр зохиох төлөвлөгөөгөө дахин нэг шинэчлээд аль болох эмэгтэйлэг хувцаслах гээд ухаж гарлаа. Тэгээд хар өмд, жинсэн майк өмсөн гадуур нь гэрэлтдэг цагаан пудволк өмсөөд бас л нэвт гэрэлдэг гар цүнхээ шүүрэн авч пүүзээ өмсөөд гарлаа. Гартаа тааралдсан нэг хавчаарыг бас авсаан хха😅. Замдаа Жек рүү чат бичлээ.

Би- өнөөдөр ирэх хэвээрээ биз дээ😊
Жек- яаанаа би амжихгүй бололтой😪😪
Би- хувийн асуудал уу
Жек- тиймээ ээж дүү 2оо зуслан руу хүргэж өгөх гээд явж байна. уучлаарай, уг нь үгээ их бэлдсэн шд😭😭😭
Би- би зүгээрээ😊 ядаж 15:30 гээд ирж яадах уу
Жек- тэр үед амжиж магадгүй
Би- чиний хувиар тэгж таарч байгаам байна
Жек- тэгвэл би хурдхан яваад ирье
Би- за муриваа😅
Жек- мурихгүй ээ

Түүний чатыг уншаад өөрийн эрхгүй инээмсэглэж буйгаа анзааран багахан санаа алдан цонх ширтэн суулаа. Тун удалгүй handsome boy гэсэн нэртэй чат дэлгэцэн дээр минь гарч ирлээ.

Энэ миний найз Ник л дээ. Тэр ч бас жүжгийн дугуйланд явдаг ба бид саяхан болсон кино наадамд нэг баг болоод зогсохгүй зураг авалтын үеэр сайн найзуудын дүрийг бүтээсэн болохоор тэр явдлаас хойш их дотно болчихсон. Өнөөдрийн арга хэмжээнд маань нууцаар ирэх гэж байгаагаа надад хэлэх гэж зурвас бичиж байгаа бололтой.

Ник- хаана явж байна
Би- автобусанд
Ник- яг хаана
Би- ****
Ник- цуг явъя
Би- хаашаа
Ник- нөгөө өдөрлөг рүү чинь
Би- чи очих яаахнуу😅
Ник- зүгээр сонирхолтой санагдаад л...
Би- заза тэгээд хаана уулзахын🤔
Ник- *** автобусны буудал дээр буугаад хүлээж бай би одоо алхаад очиж байна🙃
Би- ок😉

Зурвас бичээд удаачгүй байтал нүдний буланд нэг танил дүрс үзэгдлээ. Манай Ник салхи сөрөөд үс нь сэгсийчихсэн зам даган алхаж байлаа. Автобуснаасаа буун түүнийг тосон алхав.

Хэдэн алхамын цаана манай нөгөө сүрхий алхан ирж яваа нь харагдана. Би ч өөдөөс нь тосон алхаж бараг замынх нь талыг туулж очин уулзав. Намайг харснаа дээрээс доош гүйлгэж харан инээв.

Би- бас яаачихав
Ник- өнөөдөр нэг л эмэгтэйлэг харагдаж байна шдээ
Би- би чинь эмэгтэй хүн биз дээ
Ник- ээ хүүрээ тийшдээ тэ
Би- балайраад байгаарай
Ник- заза тоглосыма хурдан явъя хоцорлоо.
Би- заза

Бид 2 арай гэж буун гарцан дээр ирэн зогслоо. Замд муудалцаад би Никд гомдсон ч гэлээ хоцрох гээд байсан болохоор аргагүйн эрхэнд үг дуугарлаа.

Би- Ник
Ник- айн
Би- чи дэлгүүр ороод ариун цэврийн цаас аваад араас хүрээд ир би хоцорлоо
Ник- яасан, гэдэс чинь яаруулаад байна уу
Би- гүэ өдөрлөгт ашиглах гэж байгаамаа
Ник- чи өөрөө ороод авчих аа хүмүүс намайг юу гэж бодохын
Би- чамайг хүмүүс Ник л гэж бодно шдээ. Тэглээ ч чи зохион байгуулагч нь хоцорч байхыг харсан юмуу?
Ник- зааза
Би- баярлалаа

Би цагтаа амжих гээд хамаг хурдаараа гүйн липтэнд суун 5 дээр дарлаа. Яарсаар анги руу ортол багш болон 4 хүүхэд байлаа. 3нь манай дугуйлангийн хүүхдүүд байх бөгөөд 1 нь л танихгүй хүүхэд байсан юм. Бага зэрэг урам хугарсан ч танилцахаар шийдтэл багшийн урьсан зочин хүүхэд болж таарлаа.

Энд надтай нийлээд 2л топ фэн байсан гээд боддоо. Тэгээд 3 зочинтой хха. Жоохон гутармаар байсан ч багш бид 2 ярилцаад хүлээхээр шийдсэн. 10 топ фэн байх ёстой байсан боловч бүхэл бүтэн 2 цаг хүлээхэд нэг л хүн ирлээ. Хэр баргийн хөвгүүд үзэгддэггүй анги маань өнөөдөр 3 охин 5 хөвгүүнтэйгээр эхлүүлсэн. Яг эхлэх гэж байхад Жек орж ирсэн.

Жоохон урам хугарсан ч энэ өдрийг ингээд нурааж болохгүй. Зориод ирсэн хүмүүстээ өөрийн бэлдсэнээ үзүүлье гэж шийдээд сэтгэл санаа арай дээрдэх шиг боллоо. Багш ч хичээлээ ороод бид нар хөгжилтэй зүйлс ярин инээлдээд цагийг үнэхээр хөгжилтэй өнгөрөөлөө.

Харамсах зүйлгүй цагийг өнгөрөөсөн учраас маш их баяртай байсан. Энэ өдөр хэн хэнд маань дурсамж болон үлдсэн гэдэгт би итгэлтэй байна. Өдөрлөг маань ерөнхийдөө дуусч бид дурсгалын зураг авахуулахаар боллоо.

Дугуйлангийнхаа логоны урд авахуулна гээд байрлалаа хараад зогсож байтал нэг дулаахан гар мөрөн дээ минь буулаа. Цочин хажуу тийш харцаа шилжүүлтэл Жек "Зургаа аваруулъя" гэж инээмсэглэн хэлэв. Хамаг биеээр минь сандрал тархан арай гэж "т-тэр хананы урд аваруулна" гэж хэлэв.

Ямар ч байсан бүгдэд нь гоё байсан бол надад энэ өдөр төгс байж чадлаа. Учир нь хайртай хүнийхээ дэргэд өдөржин байсан болохоор... Тиймээ, магадгүй би түүнд хайртай болчихож...

Hhe muriach n bnoo. Hed honog murij2 ogvvllegee chireed orj irlee... odoo idewhie aldahgve amlaj bn... bas ene heseg maani ngo hesgvvdeesee jaahan boginohon baigaa baih oilgooroi kkk bas hairtaishuuuuu❤❤❤

SmileWhere stories live. Discover now