Үзгээ түүнд зээлүүлсэн хүү
Есдүгээр сарын арван нэгэн.
Өөртөө томдсон цүнх үүрсэн сурагч охин ангид хоцорч орж ирэхэд бага ангийн багш түүнийг зэмлэн ангийн гадаа удтал зогсоов.Хоёрдугаар цагийн хонх дуугарахад багш охиныг оруулаад "нүдний шилтийн хажууд суу" хэмээлээ.
Охин дүрэмт хувцасныхаа хормойг дэрвэлзүүлэн ширээндээ суугаад цүнхээ ухаж гарах нь тэр ээ.
Хавтасгүй шинэ дэвтэр, хуучирсан сурах бичиг(номны хуудаснуудад ах нь бололтой эрэгтэй хүүхдийн өнгийн харандаагаар дармалдаж бичсэн нэр харагдана) витамины жүүс(тухайн үеийн хамгийн хямд ундаа) ширээний гэрэл (яах гэж ч авч ирсэн юм бүү мэд) энд тэндээс цуглуулаа юу гэмээр олон өнгийн том жижиг шүрээр хэлхсэн бугуйвч зэрэг гарч ирэв.
Гагцхүү үзэгний сав л байхгүй байлаа.
Тэгээд тэр хулгайн нүдээр нүдний шилтрүү харна.
"Хөөе, илүү үзэг байхгүй биз?"
Нүдний шилт түүнээс дутахгүй ичин том алаг нүд нь улам томроод хацар нь улаа бутарчихав.
Тэгээд тачигнатал үзэгний төмөр саваа ухаж эхлэлээ.
Тэгсэнээ хайсан юмаа олов бололтой тас хийтэл хаагаад хар өнгийн гэртэй бал гарган гялс сарвайв.
Охин үзгийг авах мөчдөө хүүгийн гарыг санаандгүй шүргэсэн нь түүнд ширүүн сандарсан харцаар хариу барьжээ.
Тэр дотроо гомдоод авав.
Харин хүүд үгээр хэлэмгүй хачин мэдрэмж төрж байв.
Наранд түлэгдэн борлосон бондгор хөөрхөн гар, түүний ээжээсээ өөр хүрсэн анхны эмэгтэй хүн байсан юм.
Дулаахан, бусад айлын эрх охид шиг өнгө алаглуулан будаагүй.
Охин хүү хоёр нэг ширээнд хамтдаа нэлээд хэдэн өдрийг өнгөрөөгөөд авав.
Тэдний ширээн дээр баоын харандаагаар тэг дундуур нь зураас татаж үүнийгээ хүү "хил" хэмээн нэрийднэ.
Охин хил хэтэрвэл ихэнхидээ цохиулдаг байлаа.
"Битгий даваад бай гэж хэлсэн биздээ!" тэр охины нурууруу дэвтрээрээ цохив.
YOU ARE READING
men that loved her
Short StoryЭнэ бол хэзээ ч түүнийг өөрийн болгож чадаагүй залуусын тухай.