P E R F E C T B L U E
2019
Түүний зүрхийг шархлуулсан эрэгтэйчүүдMen loved her зохиолын хураангуй.
[PART: 1]
Гоо үзэсгэлэн.
Жаахан охин эмээ дээрээ өсөж торниж байсан юм.
Шаргал арьс, цайвар үс, барууныхан шиг бор шар нүд.
Тэр инээхдээ их хөөрхөн. Гэхдээ инээдэггүй.
Тэднийх их олуулаа учир гэр нь үргэлж дуу чимээ ихтэй.
Түүнд нэг эгч, хоёр ах, эмэгтэй болон эрэгтэй дүү байдаг байв.
Түүний эмээ их ааштай учир хүүхдүүддээ гар хүрэхгүй байх нь их ховор.
Гэхдээ хааяа түүнд илүү хатуурхах шиг санагдана.
Нэг удаа эмээ дээр нь танихгүй эрэгтэй ирэв.
Тэр өндөр. Нас нь гуч гарч байгаа болов уу даа..
Охиныг гэртээ орж ирэхэд нь эмээ нь нөгөө эрхэмрүү сэм хялам хийн хараад охинруу хүйтэн харц шидлэн нүдээрээ дохив. 'Цай аягалж өг'
Тэр эмээгээ шууд л ойлгон, аягатай цай дөхүүлж өгөн, зочны амар мэндийг эрнэ.
Эрэгтэй түүнрүү зөөлхөн инээмсэглээд халаасаа ухан мөнгө гаргаж өгчихөөд гарч юм идээрэй хэмээхэд тэр баярлаад дэвхцэн хаалгаруу ухас хийв.
Зочин эрхэм түүнийг гүйх үед дэрвэлзэх даашинзны цагаан хормойных нь цаанаас үзэгдэх гуяыг нь, ажигласаар гаран гартал дагуулж харав.
Гэрийн эзэн авгай энэ бүгдийг ажиглан чимээгүй сууна.
Тэр маш сайн мэднэ, энэ хүн хэн гэдгийг.
Бас тэр толгойдоо юу сэдэн суугааг ч гэсэн.
Охин гэрээсээ гарав уу, үгүй юу гудамжны үзүүрт өөрийг нь хүлээн суух хоёр ахдаа мөнгөө шүүрүүлж орхив.
Энэрэнгүй сэтгэл.
"Хөөе, миний мөнгө!"
"Үхсэн хатсаны чинь чиний мөнгө" тэд хэлээ гаргасаар түүний толгойруу нь цохьчихоод шалав дэлгүүрийн зүг алхана.
Тэр унахдаа газар гараараа тулсанаас болж алга нь улаан цоохор болж орхисон харагдлаа.
YOU ARE READING
men that loved her
Short StoryЭнэ бол хэзээ ч түүнийг өөрийн болгож чадаагүй залуусын тухай.