"Харьж үз! Эх эцгийн чинь санаа зовж байгаа биз"
"ЧАДАХГҮЙ ЭЭ!!! ГАРЧ ИРТЭЛ НЬ ХҮЛЭЭНЭ!"
Манаач өвгөн харуулын байрныхаа цонхоор толгой цухуйлган гадаа цэцэг барин зогсох залууг загнав.
"ЧИ Л ГАНЦААРАА ӨӨРИЙГӨӨ ИНГЭЖ ЗОГСДОГ ГЭЖ БОДОО ЮУ, ДУРАК МИНЬ! ОРИЛООД БАЙВАЛ ТОЛГОЙГ ЧИНЬ ХАГА ЦОХИНО ШҮҮ!"
"ТА ӨӨРӨӨ ОРИЛОХОО БОЛИОЧ!"
"ЮУ ГЭНЭ ВЭ, ЭНЭ ЗОЛИГ. НААНАА БАЙЖ БАЙ!"
Өвгөн хаалгаа нээх гэж сажлах зуурт цэцэгт залуу юу болж буйг ойлгох гэж хэсэг гацсанаа өвгөнийг хамаг хурдаараа таягрхуу урттай мод барин майжганан гүйн гарч ирэхийг олж хараад залуу айсандаа хар хурдаа толгоомын талбайг тойрч гарлаа...
Гуч орчим минут хөөцөлдсөний дараа өвгөн ч ядарч, залуу ч амьсгаадсаар саадан дээр сууцгаана.
Өвгөн ам нээж,
"Зүгээр бушуухан явж үз. Хүү шигээ хүүхдийг цагдаад барьж өгмөөргүй байгаа ч чиний толгойг илээд ажлаа алдаж чадахгүй нь. Энэ хүүхнээс болж хоёр хүний нэгнийх нь амьдралд хар толбо суух нь"
"Намайг барьж өгвөл өгөхгүй юу. Би эндээ түүний нэрийг дуудан суусаар байх болно"
"За битгий галзуурч үз. Хэлээд байна. Тэр хэзээ ч гарч ирэхгүй. Ирлээ ч өөр нэг залууг сугадаад чамайг тоохгүй зөрөөд өнгөрнө"
"Тэгсэн ч хамаагүй! Ямар новш нь миний эмэгтэйд хүрдэг байна аа"
Өвгөн залуугийн яриаг сонсоод гаслалаа.
"Цк Цк, ямар юмаараа чинийх байдаг юм. Тэр чинь хэнийх ч биш. Өөрөө өөрийнхөө эзэн нь"
Залуу амьсгаагаа даран эмэгтэйн цонхыг ширтэх зуур гэрэл нь унтрав.
"Ёохх, танаас болж унтаад өглөө. Би одоо яаж нэрийг нь дуудаад орилох юм. Сэрчихвэл намайг үзэн яддаг юм байгаа биз дээ?"
"Тэртээ тэргүй чамайг гэж хүн оршдог ч гэж мэдэхгүй хүүхэн. Бушуу харь гээд байхад даа"
"Хөөсөн хөөгөөгүй явлаа, мэдэв үү!"
"Тэгэж л үз"
"Маргааш өглөө ирнэ ээ"
"Донгос чи!"
Шөнөжин хайртай эмэгтэйнхээ байрны цонхон доор нэрийг нь дуудан цэцэг барин зогссон залуу ийн нэг юм харьлаа.
YOU ARE READING
men that loved her
Short StoryЭнэ бол хэзээ ч түүнийг өөрийн болгож чадаагүй залуусын тухай.