Man: lost her heart

75 3 0
                                    

"Намайг уучлаарай"

"Яасан гэж?"

"Миний хийсэн бүх буруу үйлдэлд"

Бүсгүйн нүднээс нулимс урсав.

"Хэн ч биш юм шиг араар минь тавьсанд уу? Өөрийн хүүхдээ эндэж байгааг харчихаад минийх биш гэж дайрсанг чинь уу? Аль эсвэл бүгдийн нүдэн дээр шившиг болгон гар хүрсэнд чинь үү? Үгүй бол энэ бүгд бүгдээрээ юу? Чи алийг нь яг буруу үйлдэл хэмээн зөвшөөрч байгаа юм бэ?"

Залуугийн зүрх харуусал гээч хурц ирт хутгаар цээжээ зуун удаа сийчүүлэх шиг боловч мянга дахин том тэр гэм нүглийг аль нь ч арилгаж үл дийлнэ.

Энэ эмэгтэй... Анхнаасаа тэрнийх байгаагүй. Гэлээ гээд залуу өөрийнхөө хажууд байлгаж чадсан. Хууль ёсоор тэр эмэгтэй түүнийх байсан.

Тэр түүний үр удмыг залгах хүүг нь хэвлийдээ тээсэн. Даанч эрд зулайг нь үнэрлэх хувь, бүсгүйг тэвэртээ дулаацуулах заяа дутлаа.

Тэр амьсгаагаа ч авч үл чадна. Нулимсаа ч гаргаж эс дийлнэ.

Хэдхэн хоногийн өмнө эрх чөлөө аз жаргал гэх бузар булай нүгэл хилэнцийн жаргалд донтон ташуурт явсан тэр үнэн мөний гашууныг амтлахдаа хоолойруугаа ч гулгуулах зориггүй байв.

Хаа нэгтээгээс чихэнд нь 'Чи ийм л арчаагүй эр' хэмээн шивнэх шиг.











Би яаж ч чамайг өөрийн болгох гэж хичээх тусам чи надаас нисэн одох мэт холдох юм. Хүрэх гэж гараа сарвайх ийхийн зуургүй гүн хар далайн ёроолруу чулуудагдаж, чиний намирсан шулуун гэдгийг усны цаанаас бүүдийлгэн харсаар живэн үхэх тэр олиггүй амьтан.

Чамайг гэх шунал минь....

Намайг энд хөтлөсөнг би өөрөө ч анзаарсангүй.

August, 2020

men that loved herWhere stories live. Discover now